Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 376

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                               

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн *, Дорноговь аймаг, * тоотод оршин суух, *овогт Г.Г /РД:*/-ын хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Г, нарийн бичгийн дарга       Я.Эрдэнэ-Уянга оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Г.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 8-р ангиа төгсөөд 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Мандах сумын Цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд буудлын үйлчлэгч, дэлгүүрийн худалдагчаар, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Мандах сумын Цаг уурын станцад ажиглагчаар ажиллаж байсан. Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1978 онд анх ажилд орсон тушаал, 1981онд Цаг уурын станцын сурагчаас ажиглагч руу дэвшин ажилласан тушаал, 1994 онд Цаг уурын станцаас ажлаас гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохгүй байгаа тул намайг 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Мандах сумын Цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд буудлын үйлчлэгч, дэлгүүрийн худалдагчаар, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Мандах сумын Цаг уурын станцад ажиглагчаар улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Г.Г нь 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мандах сумын Цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд буудлын үйлчлэгчээр, 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Мандах сумын Цаг уурын станцад ажиглагчаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

             Г.Г 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Г.Г 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Мандах сумын Цэцэрлэгт цагаан хэрэглэл угааагчаар ажилд авсан тухай Дорноговь аймгийн Мандах сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай захирамж,

 

            Нэгдлийн зочид буудлын үйлчлэгч Г.Г 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн тухай Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай тушаал,

 

            Г.Г 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар ажилд томилсон тухай Дорноговь аймгийн Мандах сумын худалдаа бэлтгэлийн ангийн 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай тушаал,

 

            Хүнсний барааны дэлгүүрийн худалдагч Г.Г ажлаас чөлөөлсөн тухай Дорноговь аймгийн Мандах сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тушаал,

 

            Мандах сумын Цаг уурын станцын дагалдан сурагч Г.Г 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиглагчаар дэвшүүлэн ажиллуулах тухай Сайд нарын зөвлөлийн Ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Уг цаг уурын товчооны даргын 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай тушаал,

 

            Мандах станцын дагалдан ажиглагч Г.Г 1982 онд цаг уурын станцын ажиглагч нарын нэг сарын курст явуулах тухай Сайд нарын зөвлөлийн Ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Уг цаг уурын товчооны даргын 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар,

 

            Мандах сумын Цаг уурын станцын ажиглагч Г.Г дэвшүүлэн ажиллуулах тухай Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Дорноговь аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 67 дугаартай тушаалын хуулбар,

 

            Цалинд өөрчлөлт орсон тухай Байгаль орчны хяналтын улсын хорооны харьяа Дорноговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай тушаал, тушаалын 1-р хавсралтын хуулбар

 

            Мандах сумын Цаг уурын станцын ажиглагч Г.Г цалинг нэмэх тухай Байгаль орчны хяналтын улсын хорооны харьяа Дорноговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай тушаалын хуулбар,

 

            Хөдөлмөрийн хөлсөний сүлжээг мөрдөх тухай /Мандах сумын Цаг уурын станцын ажиглагч Г.Г цалинд өөрчлөлт орсон тухай/ Байгаль орчны хяналтын улсын хорооны харьяа Дорноговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаал, тушаалын 2-р хавсралтын хуулбар,

 

            Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6/370 дугаартай архивын лавлагаар Г.Г Дорноговь аймгийн Мандах сумын Цаг уурын станцад ажиллаж байсан 1981 оны 08 дугаар сараас 1989 оны 09 дүгээр сарыг дуустал цалингийн тодорхойлолт,

 

Гэрч Б.Ү шүүхэд өгсөн “Г.Г нь 1977 онд 8-р ангиа төгсөөд Дорноговь аймгийн Мандах сумын Социалзизмын зам нэгдлийн угаагч, буудлын үйлчлэгчээр ажиллаж байгаад 1980 оноос Цаг уурын станцад ажиллах болсон.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ч шүүхэд өгсөн “Г.Г нь 1978 онд Дорноговь аймгийн Мандах сумын Социалзмын зам нэгдлийн Зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан. Яг хэдэн оны хэдэн сард ажлаасаа гарсныг санахгүй байна. Г.Г нь 3-4 жил нэгдэлд ажилласан, тэгэхээр 1981-1982 оны үед ажлаасаа гарсан. Нэгдлээс гараад Цаг уурын станцад техникчээр ажилаж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.А шүүхэд өгсөн “Г.Г нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Мандах сумын цаг уурын техникчээр ажиллахаар очиход техникчээр ажиллаж байсан ба 1984 онд шилжиж явахад Мандах сумын Цаг уурын техникчээр ажиллаад үлдсэн. Мандахын цаг уурын станцад 10-аад жил ажилласан байх шүү. Сүүлд цаг уурын семинарт Мандах сумаас ирж сууж байсан. Одоо ч Цаг уурын ахмад ажилчин гэж явдаг юм.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Р.Д шүүхэд өгсөн “Г.Г би 1982 онд Дорноговь аймгийн Мандах сумын цаг уурын техникчээр ажиллахаар очиход техникчээр ажилд орсон үеэс эхлэн мэднэ. Намайг 1992 онд Дорноговь аймгийн Сайншанд цаг уурын техникчийн ажлаас гарахад Мандах сумын Цаг уурын станцад ажиллаад үлдсэн. Дорноговь аймгийн Мандах сумын цаг уурын станц хоёр шипийн харилцаатай байсан ба Г.Г нь анх Мандах сумын Цаг уурын станцад ажиглагчийн дагалдангаар ажилд орсон. Ажиглагчийн дагалдангаар техникчээр Цэрэн гуайг дагалдан ажиллаж байсан. Дараа нь Г.Г ажиглагчаар ажилласан. Яг хэдэн оноос эхлэн ажиглагчаар ажилласныг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

Иймд хүсэлт гаргагч Г.Г нь 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мандах сумын Цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд буудлын үйлчлэгчээр, 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Мандах сумын Цаг уурын станцад ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч * овогт Г.Г 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мандах сумын Цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд буудлын үйлчлэгчээр, 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Мандах сумын Цаг уурын станцад ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан согсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НАРАНЦЭЦЭГ