Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1139

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02836 1438 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.М, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

            Яллагдагч Д.М нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 21-319 тоотод иргэн Ц.Болодмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Болодмаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-9, 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Нямцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5181 дугаартай дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 25-26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Д.М нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 21-319 тоотод иргэн Ц.Болодмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Д.М 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ц.Болодмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Болодмаагийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай охин 12 цаг өнгөрөөгөөд гэрээс гараад явтал 13 цагт гэртээ ганцаараа байж байхад танил найз Мөнх-Эрдэнэ орж ирээд цамцнаас боож аваад газар унагааж байгаад толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд дараа нь жижиг сандал аваад сандлаар баруун талын хөлний шилбэ хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн шүүгээ онгойлгоод хутга аваад өөрийнхөө зүрхэн хэсэгт барьчихаад би өөрийгөө аллаа гээд байхаар нь би яачих ч юм билээ гэж бодоод тэгвэл чи намайг дагаад яв гэж хэлээд гэр рүү нь хамт яваад гэрт нь очоод чи яагаад ингээд байгаа юм бэ гэсэн чинь шүд амаа зуучихаад над руу дайраад гараа далайгаад байсан." гэх мэдүүлэг /хх-н 8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нямцэцэгийн өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 07 цаг 15 минут гэж гарах үед манай аавын найз Мөнх-Эрдэнэ нь машинтайгаа зогсож байсан. Тэгээд надад хандан танай гэрт хэн байх юм, одоо хэн байгаа юм гэж асуухад би манай эгч Нямсүрэн 12 цаг гэж ажилдаа явна, би өдөр сургалттай гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 18/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5181 дугаартай:

1. Ц.Болодмаагийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 21/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Д.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Хохирогч Ц.Болодмаа “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-н 41/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.