Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 285

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 12.412.164 төгрөг 86 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Төрийн банк /УБД:9016001018, РД:5341469/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Боржигон овогтой Хандсүрэнгийн Хишигдэлгэр хамтран үүрэг гүйцэтгэгч Боржигон овогт Гомбын Нарансайхан нар нь Төрийн банкны Өргөн Тооцооны төвөөс 2015 оны 02 сарын 06-ны өдөр 14.500.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төлөх нөхцөлтэйгөөр авсан болно. Зээлдэгч Х.Хишигдэлгэр болон Г.Нарансайхан нар нь 2016 оны 01 сараас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд 2016 оны 01 сараас хойш зээлийг төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 235 хоног хугацаа хэтэрч зээл болон хүүний төлбөрийг төлөөгүй байна. ....Иймд зээлдэгч Х.Хишигдэлгэр, хамтран зээлдэгч Г.Нарансайхан нараар нийт 12.412.164,86 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Учрахбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нарын тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 12.412.164,86 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 сараас эхлэн сар бүрийн 5-10-ны хооронд 150.000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн хариу тайлбарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн, Өргөн сум 4-р баг Ганзам гудамжны 01 тоотод оршин суух, Боржигон овогт Хандсүрэнгийн Хишигдэлгэр /РД: НБ59091311/, Боржигон овогт Гомбын Нарансайхан /РД: НБ63100502/ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багийн Ганзам гудамд оршин суугч Хандсүрэн овогтой Хишигдэлгэр би Сайншанд УБТЗ-н Замын 4-р ангид Өргөн сумын ПД 5-р хэсэг 964-р зөрлөгт тор засагчаар ажиллаж байхдаа 2015 оны 02 сард Төрийн банкнаас харьяа Өргөн сум дахь Төрийн банкнаас цалингийн зээл 14.500.000 төгрөгийг авсан. Тухайн үед сар бүр төлөлтийг хийж байсан ба 2015 оны 11 сарын 27-нд ажлаас халагдсан тул зээлийн төлөлт нь 2016 оны 8,9-р сараас огт хийгээгүй болно. Өөр ямар ч орлогын эх үүсвэр байхгүй тул уг зээлийг өөрийн боломж бололцоог үндэслэн дараах байдлаар төлөх хариуг өгч байна. Үүнд цаашид зээлийн төлбөр болох 12.412.164,86 төгрөгийг сар бүрийн эхний 5-наас 10-ны хооронд 150.000 төгрөгөөр тогтмол хийж байхаар батлан төлье. Цаашид ажилтай орлоготой болох, тэтгэвэр тогтоолгох зэрэг орлого нэмэгдэх үед бүрэн төлж барагдуулна. Одоо сар бүр төлөх 150.000 төгрөгийг ямар ч асуудалгүй хугацаанд нь төлнө гэдгийг тодорхойлов. 2016 оны 11-р сараас эхлэн төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбар нь хариуцагч Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 12.412.164 төгрөг 86 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч  Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нар нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны  өдөр Төрийн банкны Өргөн сумын тооцооны төвтэй 58 тоот зээлийн гэрээ байгуулан 14.500.000 төгрөгийн зээлийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж аван, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа зөрчиж ирсний улмаас 235 хугацаа хэтэрч, зээлийн үндсэн төлбөр 10.634.805,63 төгрөг, зээлийн хүү 1.731.695.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.664,19 төгрөг бүгд 12.412.164 төгрөг 86 мөнгө-ийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 12.412.164,86 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 05-наас 10-ны хооронд 150.000 төгрөгөөр төлж  барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ.  Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 12.412.164 төгрөг 86 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213.545 төгрөгийн 50 хувь буюу 106.772,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 106.772,5 төгрөгийг, хариуцагч Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нараас 106.772,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

4. Хариуцагч Х.Хишигдэлгэр, Г.Нарансайхан нар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА