Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 918

 

 

 

 

 

 

 

 

  2019        06         06                                   2019/ШЦТ/918

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, улсын яллагч Б.Ганбулган, хохирогч Ц.Н, шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт Боржигон овогт Зандармаагийн Алтантулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02078 1011 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч З.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 69 айлын дан байрны 6 тоотод өөрийн эхнэр Ц.Н агсам согтуу тавьсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хамт ажилладаг залуутай архи уусан. Ээж дүү хоёр өнгөрсөн. Тэр өдөр би гэр рүүгээ орсон. Эхнэр унт гэсэн боловч би унтахгүй гэсэн тэгээд ийм маргаан болсон.” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Н мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр энэ хүнийг ажилд оруулж өгсөн. Орж ирэнгүүт агсам тавьсан. Тэгээд 5 дугаар ангийн охин маань айгаад уйлсан. Намайг зодож цохиогүй. Гэхдээ надруу гараараа чичилж хоолой боох гээд байсан.” гэв.

             Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс өргөдөл гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллгаанд Ц.Нгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 4, 13/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Тунгаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Энхээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Алтантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 26-27/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 135 дугаар шийтгэвэр, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 208 дугаар шийтгэвэр /хх-н 41-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч З.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 69 айлын дан байрны 6 тоотод өөрийн эхнэр Ц.Нд агсам согтуу тавьсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч З.Алтантулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Ц.Нд агсам согтуу тавьсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд догшин авирласан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

            Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Нгийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр З.А нь согтуу ирчихээд намайг гичий, пизда авгай янхан гэх мэтээр хараагаад хэл амаар доромжлоод цохиж авах гээд байсан. Гаднаас манай хүү Тунгаа орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Бид 2 нэг гэрт ороод 12 жил болж байна. Өмнө нь намайг хэл амаар доромжилж, зодож цохьсон гээд баривчлагаанд явж байсан. Архи олдож л байвал ууж л байдаг. Нөхөр Алтантулгын талаар мэдүүлэг өгөхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 4, 13/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Тунгаагийн өгсөн: “...Алтантулга, Нямаа нар согтуу архины мөнгө эмээгээс нэхээд эмээ мөнгө өгөхгүй байсан. Тэгсэн Алтантулга танай ээж чинь мөнгө өгөхгүй байна гэж ээжтэй маргалдсан юм шиг байгаа юм. Алтантулга сүртэй агсам согтуу тавьсан зүйл байгаагүй. Харин Алтантулга, Нямаа нарыг маргалдаад хэрэлдэж байхад манай 10 настай бага дүү айгаад уйлчихсан байсан. Алтантулга архи уухаараа ээж рүү орилж хашгираад байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-н 15/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.Алтантулгын өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрийнхээ  ойролцоо гудамжинд 2 танилын хамт 2 шил архи уучихаад 18 цагийн үед гэртээ орох  гэсэн хүн байхгүй  байхаар нь хадам ээж Цэрэндуламын гэрт  орсон. Тэгсэн тэнд манай эхнэр Нямаа байсан ба намайг гэртээ орж унт согтуу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ орохгүй архи ууж байгаад үхнэ, ээж дүү хоёр маань өнгөрчихсөн юм чинь би үхнэ гээд байж байхад гаднаас том хүү Тунгаа орж ирсэн. Тэгээд Тунгаа согтуу байгаа юмуу цагдаа дуудлаа шүү гэхээр нь би дууд гэж хэлсэн. Тэгээд байж байхад цагдаа ирээд аваад явсан. Би тухайн өдөр эхнэр Нямааг цохиж зодсон асуудал байхгүй,  пизда, гөлөг гэртээ орж унт гэж хэлснээс болж би орж унтахгүй архи ууна гээд маргасан юм. ” гэх мэдүүлэг /хх-н 27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Эрдэнэчимэгийн өгсөн: "...З.А нь тогтмол архи уучихсан явдаг бөгөөд гадаа орилж хашхираад явж байдаг. Эхнэр Нямаа нь заримдаа уучихсан согтуу явж байдаг бөгөөд Нямаа нөхөр Алтантулгатай цуг архи уудаг юм шиг байгаа юм. Байрны хүмүүс манай дэлгүүрт орж ирэхдээ Алтантулга, Нямаа нарыг цуг архи уугаад хоорондоо зодолдоод унтуулсангүй гэж ярьж байсан." гэх мэдүүлэг /хх-н 16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Энхээгийн өгсөн: "...Би 2013 оноос хойш Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд З.А нь манай хариуцсан хэсэгт оршин суудаг учраас мэднэ. З.А нь эхнэр Нямаатай цуг мөнгө л олдвол байнга гэртээ архи уудаг бөгөөд архи уусан агсам согтуу тавиад орилж хашхираад явж байдаг. Мөн согтуу үедээ эхнэртэйгээ маргалдаж хэрэлддэг юм шиг байгаа юм. З.Алтантулгын эхнэр Нямаа хэзээ гэдгийг нь санахгүй байна нөхөртөө зодуулчихсан гээд явж байсан. Алтантулга, Нямаа нар нь цуг нийлж архи уугаад хоорондоо хэрэлддэг юм шиг байгаа юм. Алтантулга согтуу үедээ хороо руу орж ирээд орилж хашгирч байсан. Согтуу үедээ агсам зантай." гэх мэдүүлэг /хх-н 17/,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, үнэлгээний маягт /хх28-32/, Захиргааны зөрчлийн бүртгэл /хх33-40/, Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай Шүүхийн шийтгэвэр /хх41-43/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 433 дугаартай Шийтгэх тогтоол /хх50-51/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч З.Ад ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 52/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.