Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1138

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 1186 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, А.Б, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын 414 дүгээр байрны 139 тоотод оршин суух иргэн Б.Туяа-Одын гэрээс дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэг, цилеконон шигтгээтэй монетон бугуйвч 1 ширхэг, цилеконон шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, церконон шигтгээтэй өрөөсөн монетон ээмэг 1 ширхэг, церконон шигтгээтэй монетон кулон 1 ширхэг, сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.218.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 1-2/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Туяат-Одын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-7, 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-11/, эд зүйлс хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-26/, Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №Б31-19-257 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс А.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын 414 дүгээр байрны 139 тоотод оршин суух иргэн Б.Туяа-Одын гэрээс дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэг, цилеконон шигтгээтэй монетон бугуйвч 1 ширхэг, цилеконон шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, цилеконон шигтгээтэй өрөөсөн монетон ээмэг 1 ширхэг, цилеконон шигтгээтэй монетон кулон 1 ширхэг, сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.218.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч А.Бг 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын 414 дүгээр байрны 139 тоотод оршин суух иргэн Б.Туяа-Одын гэрээс дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэг, цилеконон шигтгээтэй монетон бугуйвч 1 ширхэг, цилеконон шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, церконон шигтгээтэй өрөөсөн монетон ээмэг 1 ширхэг, церконон шигтгээтэй монетон кулон 1 ширхэг, сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.218.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Туяат-Одын өгсөн: "... Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн орчим би сэрээд өрөөндөө байдаг авдараа шалгаж үзтэл дотор нь байсан монетон бөгж, бугуйвч, зүүлт, кулон сувдан шигтгээтэй монетон бөгж, цагаан гартаам хөөрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тухайн үед хүү бид хоёроос гадна хүүгийн маань найз Алтангэрэл овогтой Баасансүрэн гэх залуу бид 3 байсан.” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: "...Тухайн үед манай гэрт хүн байхгүй байсан юм. Тэгээд бид 2 уг архиа ууж байгаад унтацгаасан. Тэгтэл шөнийн 4 цагийн орчимд намайг хальт сэрэхэд Баасансүрэн манай ээжийн маань өрөөнөөс гарч ирж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би Баасансүрэнгээс чи юу авсан гэж хэлээд хальт маргасан. Тухайн үед би нэлээн муудсан байсан ба бид 2 хэсэг маргалдаж байгаад нэг мэдсэн Баасансүрэн манайхаас гараад явчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод иртэл ээжийн өрөөнөөс хөөрөг, монетон бугуйвч, монетон бөгж, өрөөсөн монетон ээмэг, сувдан шигтгээтэй бөгж зэрэг эд зүйлс байхгүй байсан. Тэгээд тус цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээж байгаад би Баасансүрэнг дагуулж гараад тамхи татангаа Баасансүрэнгээс хөгшөөн чи авчихсан бол эртхэн гаргаад өгчих. Хэрэв гаргаж өгвөл гомдол санал байхгүй гэж хэлтэл Баасансүрэн манийгаа уучлаарай би авчихсан юмаа би согтуудаа авчихсан байна гэж хэлээд өмсөж явсан куртикныхаа дотор талаас монетон бугуйвч болон монетон бөгж, монетон өрөөсөн ээмэг зэрэг зүйлс гаргаж ирсэн. Тэгэхээр нь би хөөрөг нь хаана байгааг асуутал танай гэрийн үүдэнд байрлах гутлын шүүгээ нь дотор чиний оймс нь дотор ороогоод тавьчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баасансүрэнг дагуулаад гэрч очтол Баасансүрэн хөөргийг маань нуусан газрыг зааж өгөөд хөөргийг маань гаргаж өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Бгийн өгсөн: "... Пүрэвсүрэнгийн гэр рүү буюу Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 139 тоотод орсон. Тухайн үед Пүрэвсүрэнгийн гэрт хүн байхгүй байсан ба бид 2 үргэлжлүүлж архиа хувааж уучихаад оройн 23 цагийн үед дахиж дэлгүүр орж 0,75 граммын Хараа нэртэй архи худалдаж аваад гэрт нь орж хувааж уучихаад унтацгаасан. Тухайн үед би шөнийн 02 цагийн үед сэрээд 00-н өрөө хайгаад явж байгаад Пүрэвсүрэнгийн ээжийнх нь өрөө рүү орчихсон юм. Тэгтэл уг өрөөнд шаргал өнгийн авдар байрлаж байсан ба уг авдар нь онгорхой байсан. Тэгээд би очоод үзтэл саарал өнгийн хөөрөг болон монетон бугуйвч, монетон бөгж, монетон өрөөсөн ээмэг зэрэг зүйлс ил байсан. Тэгэхээр нь би эдгээр зүйлсийг аваад куртикныхаа дотор талын халаасанд хийсэн юм. Тэгээд өглөө намайг сэрэхэд саарал өнгийн хөөрөг нь миний унтаж байсан орны хажууд байсан. Тэгэхээр би уг хөөргийг аваад коридорын хэсэгт байрлах гутал хийдэг шкафанд оймсонд ороогоод нуусан ба тухайн үед яахаа мэдэхгүй байсан. Харин монетон бугуйвч, монетон бөгж, монетон өрөөсөн ээмэг зэрэг зүйлс нь тухайн үед өмсөж байсан миний куртикны дотор талын халаасанд хийсэн байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирсэний дараа алдагдсан гэх эдгээр зүйлсийг авсан болон нуусан талаараа Пүрэвсүрэнд үнэнээ хэлээд авсан эд зүйлээ гаргаж өгсөн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан ба сувдан шигтгээтэй монетон бөгж байсан эсэхийг санахгүй байна." гэх мэдүүлэг /хх-н 54-57/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

            Хохирогч Б.Туяат-Одод учирсан хохирол болох 318.200 төгрөгийг шүүгдэгч А.Б төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

             Шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.      

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.