| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/38510/И |
| Дугаар | 210/МА2026/00745 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00745
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01761 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/02128 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК, ******* нар нэхэмжлэгч ******* ХХК-д 380,553,660 төгрөгийг төлж барагдуулах, нэхэмжлэгч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хэрэв хуваарьт төлбөрүүдийг тохиролцсон хугацаандаа бүрэн төлөлгүй 5 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч нараар төлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулах, ******* дугуйт экскаваторыг худалдан авах тохиолдолд уг экскаваторын түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийг экскаваторын үнээс суутгахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх13-14/
4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ХХК, ******* нар нь сайн дураараа биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* байр, 41 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийн шинжээч ******* томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ./хх-62/
******* ХХК-ийн шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-64/
Шинжээч ******* ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 193,040,844 төгрөг гэж үнэлсэн байна. /хх67-92/
5. Шинжээч ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
6. Хариуцагч байгууллагаас шинжээчийн үнэлгээний тайланг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******д биечлэн мэдэгдэж, гарын үсэг зуруулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх93-94/
7. Нэхэмжлэгч нь дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/13029 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШЗ2025/59128 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
7.1. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байх ба ийнхүү дүгнэхдээ хуулийн нэрийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэснээс хойш 1 сар 20 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь зах зээлээс доогуур үнэлэгдсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01761 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.БАТЧИМЭГ