| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0894/Э |
| Дугаар | 915 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 915
2019 06 06 2019/ШЦТ/915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, улсын яллагч А.Сайнбаяр, шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Р Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09972 0913 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Яллагдагч Р.Э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Ч Барс худалдааны төвөөс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв хүргэж өгөхдөө автомашинд нь гээсэн гар утас, бэлэн 1.600.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би халдварт руу явж байсан. Гэтэл тэр залуу та хаа хүрэх вэ гэхээр би халдварт орно гэсэн. Тэгээд тэр залуу суугаад дөхчих үү гэсэн. Би тэг тэг гээд суулгаад явсан. Тэгээд Сандэй худалдааны төв дээр очоод буугаарай гэтэл унтчихсан байсан. Тэгээд татаад босохгүй байхаар өөрөө буугаад татаад буулгасан. Хөдлөөд явсны дараа оёдлын үйлдвэр дээр очиж машин үзчихээд гэртээ хариад мэдсэн.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Чаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Амаржаргалаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Эээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 37/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 55/, хохирогчийн хүсэлт /хх-н 66/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч Р.Э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Ч Барс худалдааны төвөөс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв хүргэж өгөхдөө автомашинд нь гээсэн гар утас, бэлэн 1.600.000 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Эийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Чын автомашинд нь гээсэн гар утас, бэлэн 1.600.000 төгрөгийг завшсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чын өгсөн: "...Оройн 17 цагийн үед Барс худалдааны төвийн үүднээс таксинд суусан бөгөөд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн үүдэнд буусан юм. Би 2 хоног нойргүй явчихсан болохоор уг таксинд ороод шууд унтчихсан. Тэгсэн нэг мэдсэн уг таксины жолооч сэрээрэй Сандэй худалдааны төв дээр ирчихлээ гээд намайг сэрээсэн юм. Тэгээд би буучихаад халаасандаа гараа хийтэл халаасанд байсан самсунг жи-3 маркийн гар утас болон бэлнээр 1.600.000 гаран төгрөг зэрэг алга болсон байсан ба уг такси нь намайг буулгачихаад хөдлөөд удаагүй байсан болохоор хойноос нь гүйж очин хаалгыг нь нээтэл уг таксины жолооч чи яагаад байгаа юм бэ хаалга хаа гэж хэлэхээр нь би такси андуурчихсан юм шиг байна гэж бодоод хаалгыг нь хаагаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 15/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Эийн яллагдагчаар өгсөн: “...Миний санаж байгаагаар би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 иагийн үед Барс захын орчимд өөрийн эзэмшлийн 68-54 УНЧ улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай явж байхад зам дагуу зогсож байсан үл таних залуу такси барих гэж байгаа бололтой байхаар нь би тэр залуугаас хаашаа явах гэж байгааг нь асуухад Сандэй худалдааны төвийн орчим очно, суугаад дөхөөд бууя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би Сандэй плаза төвийн гадна ирээд миний автомашинд суусан залууд хандаж ирчихлээ, буугаарай гэж хэлэхэд хариу хэлэхгүй байсан тул хойшоо эргээд харахад тэр залуу унтаж байсан. Би олон удаа тэр залууд хандаж чанга дуугаар буу гэж хэлэхэд тэр залуу сэрэхгүй байхаар нь би автомашинаасаа бууж тэр залууг биенээс нь татаж сэрээгээд буулгаад халдвартын автобусны буудлын орчим байрлах “Дархан минж” ХХК руу явсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 28-363 тоотод байрлах гэртээ ирсэн. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд эхнэр Амаржаргалын хамт гэрээсээ гарч автомашиндаа суухад манай эхнэр миний автомашины арын суудал дээр гар утас болон бэлэн мөнгө байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо харахад миний автомашины арын суудал болон шалан дээр мөнгө унасан байсан ба би эхнэртээ хандаж өчигдөр нэг үл таних согтуу залуу миний автомашинд суусан юм, тэр залуу мөнгөө гээгдүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 мөнгийг цуглуулж тоолоход 900.000 гаруй төгрөг байсан ба мөнгөнөөс гадна самсунг жи-3 загварын гар утас байсан. Миний хувьд хохирогч залууд 1.600.000 төгрөг, гар утсыг нь буцаан өгсөн .” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.Эийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Эид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.