| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 197/2026/02186/И |
| Дугаар | 210/МА2026/00797 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00797
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/03365 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан улсын ******* дугаарт бүртгэлтэй, *******ын өмчлөлийн, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, доод ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 48 м.кв талбайтай хувийн сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *******дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж маргажээ.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/04831 дугаар захирамжаар ******* нь 21,799,623 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан байна. /хх44-46/
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-47/
4. Мөн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *******т холбогдох *******, ******* дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгүүлэх тухай тогтоол гарсан байна. /хх-48/
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******ын өмчлөлийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, *******ын өмчлөлийн, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, доод ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг хаягт байршилтай ******* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууцыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хурааж, албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нараас үнийн санал авч, тохиролцоогүй гэх үндэслэлээр үнэлгээ хийлгүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинжээч томилж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн үнэлгээний тайланг хүлээн авсан ажиллагаа хийгджээ.
Улмаар хариуцагч байгууллага нь шинжээчийн гаргасан үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгчид 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *******, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн байна. /хх106-107/
6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *******, ******* тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны тогтоол болон товыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. /хх-115/
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар улсын ******* дугаарт бүртгэлтэй, *******ын өмчлөлийн, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, доод ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг хаягт байршилтай ******* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 30,121,934 төгрөгийн 50 хувь болох 15,060,967 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 цагт зохион байгуулахаар тогтоосон байна.
7.1. Хариуцагч байгууллагаас 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04-*******, 04-******* тоот албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ******* дугаар тогтоолыг нэхэмжлэгч *******т гардуулан өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-123/
7.2. Нэхэмжлэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байх ба ******* газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-******* дугаартай албан бичгээр гомдлын хариуг өгсөн байна. /хх-24/
8. Нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолд гомдол гаргах журам, хугацааг заагаагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж маргасан.
9. Анхан шатны шүүх маргаан бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр нь төлбөр төлөгчийн хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Учир нь,
9.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт тус тус зааснаар төлбөрт хураагдсан хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах эрх зүйн үндэслэл бүрдсэн, уг ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тогтоол гарсан болох нь тогтоогдож байна.
9.2. Мөн дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийн агуулгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нарийвчлан заасан бөгөөд маргаан бүхий тогтоол нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байна.
9.3. Түүнчлэн, маргаан бүхий хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд гомдол гаргах журам, хугацааны талаар тодорхой заагаагүй боловч хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид дуудлага худалдааны талаар мэдэгдсэн, нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээд шатны байгууллагад гомдол гаргаж, эрхээ хэрэгжүүлсэн байна. /хх-24/
Иймд, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол хэлбэрийн шаардлага хангаагүй нь техникийн шинжтэй алдаа байх тул энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор зөрчсөн, эсхүл гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.
10. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/03365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, 33 дугаар зүйлийн 33.1.3 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ч.БАТЧИМЭГ