Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 283

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47 тоотод үйл ажиллагаа явуулах, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар баг Тээвэрчдийн өргөн чөлөө 137-22 тоотод оршин суух  Хатиг овогт Төмөрбаатарын Ууганбаяр

Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1104884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци”-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20155192 тоот гэрээ байгуулан 99176803 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1104884 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Ууганбаяр миний бие нь Мобиком корпорацийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 1104884 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 300000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл 504884 төгрөгийг төлж барагдуулах боломжтой байгаа тул миний энэ байдлыг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэлгэр миний бие нь хариуцагч Т.Ууганбаярын хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” нь хариуцагч Т.Ууганбаярт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1104884 төгрөг гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Т.Ууганбаяр 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Мобиком корпораци ХХК-тай  20155192 тоот зээлийн гэрээ байгуулан 99176803 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iphone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдан аван, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ууганбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 1104884 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 300000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл 504884 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1104884 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Ууганбаяр нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31067 төгрөгийн 50 хувь болох 15533.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас буюу улсын орлогоос 15533.5 төгрөгийг, хариуцагч Т.Ууганбаяраас 15533.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Т.Ууганбаяр нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ