Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

 

 

 

 

  2019        06         06                                   2019/ШЦТ/916

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                        

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02303 1034 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.М нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн Цант” пабад иргэн У.П толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд У.Пүрэвжавын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-6, 12-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Өлзийсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Энхтуулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-22/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4484 дугаартай дүгнэлт /хх-н 29/, хохирлын баримтууд /хх-н 32-35/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 42-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорүүс Э.М нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн Цант” пабад иргэн У.Пүрэвжавыг толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн У.Пүрэвжавыг толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд У.Пүрэвжавын хохирогчоор өгсөн: “....Тэр хоёрын нэг нь босоод 00-н өрөө рүү орчихоод гарч ирээд буцаад ширээн дээрээ суусан. Тэгсэнээ буцаж босч ирээд хөөе гэснээ шууд миний толгой руу гартаа байсан пивоны шилээр нэг удаа цохихоор нь би босоод хүзүүгээр нь тэврээд хөдөлгөөгүй. Тэгсэнээ намайг хүзүүгээр нь тэврээд байж байхад тэр залуу хөөе чи аль намынх юм чи хужаа юу энэ тэр гээд байсан. " гэх мэдүүлэг /хх-н 13/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Өлзийсайханы өгсөн: "...Пүрэвжавыг хүүе гэж дуудсан. Тэгсэн Пүрэвжав эргээд харсан чинь ямар ч үг хэлэлгүй шууд гартаа байсан пивоны шилээр тогой руу нь тэр залуу цохичихсон." гэх мэдүүлэг /хх-н 18/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Энхтуулын өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ажлынхаа газрын Пүрэвжав, Өлзийсайхан бид гурав “Хүслэн Цант" гэдэг газар ороод хоол идээд нэг нэг пиво авч уугаад дуусах гэж байсан чинь манай хажуугийн ширээнд сууж байсан танихгүй эрэгтэй манай ширээн дээр ирээд хүүе гээд дуудахаар нь бид гурав гурвуулаа тэр залуу руу харсан чинь тэр залуу юу ч хэлэлгүй шууд пивоны шилээр Пүрэвжавын толгой руу цохичихсон." гэх мэдүүлэг /хх-н 21/

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: "...Тэгээд буцаж орж ирээд хажуу ширээний залуучууд хүүхнүүдээс очоод та нар аль нам юм гэхэд юм хэлэхгүй дугарч ядаад байхаар нь залууг нь гартаа барьсан пивоны шилээр дух руу нь цохичихсон. Би дүгнэлттэй танилцсан цохих үед учирсан байх цус гарч байсан. Түүнээс өмнө шарх сорви тэр хүнд байгаагүй." гэх мэдүүлэг /хх-н 43/,  

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4484 дугаартай:

             1. У.Пүрэвжавын биед тархи доргилт, духанд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ,

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

             4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 29/,

             шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Э.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, харин битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “...ШШҮХ-нд үзүүлсэн 8.000 төгрөгийн баримт, КТГ-т үзүүлсэн 120.000 төгрөгийн баримт, эмийн сангийн 11.800 төгрөгийн баримт /хх-н 26,32/ зэргийг тус тус хэрэгт хавсаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс нийт 139.800 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.