| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0275/И |
| Дугаар | 287 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багт оршин суудаг, Ням овогт Оргодолын Мөнгөнцэцэг /РД: ЕН65100409/-ийн нэхэмжлэлтэй
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч О.Мөнгөнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнгөнцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн гэрчилгээ болон иргэний үнэмлэх дээр Оргодолын Мөнгөнцэцэг гэсэн нэртэй байдаг бөгөөд хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн даргын тушаал, архивын баримтууд дээр Даваажавын Мөнгөнцэцэг гэсэн нэртэй байгаа юм. Даваажав нь миний төрсөн эцэг бөгөөд тухайн үед төрсний гэрчилгээ авахдаа ээжийн нэрээр буюу Оргодолын Мөнгөнцэцэг гэсэн нэрээр овоглосон байдаг юм. Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдөр үхэрчнээр орж ажиллан 1992 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг байхгүй, нэгдлийн баримт шатаж зарим архивын лавлагаа дутуу гарсан учир Даваажавын Мөнгөнцэцэг гэсэн нэртэй бичиг баримтуудыг Оргодолын Мөнгөнцэцэг миний бичиг баримт болохыг тогтоож, 1982 оны 07 дугаар сарын 14-нөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Амьдралын зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнгөнцэцэг нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр болон 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Мөнгөнцэцэг нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд ажилд орохдоо Оргодолын Мөнгөнцэцэг нэртэй байсныг нь гэрч Г.Оргодол, Г.Баярсайхан нарын мэдүүлэг, О.Мөнгөнцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна. Иймд Даваажавын Мөнгөнцэцэг нэрээр гарсан хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн Архивын тасгийн Д.Мөнгөнцэцэгийн 1983-1989 онуудын цалингийн магадлагаа, 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийг ажилд томилох тухай 38 тоот тушаал, 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийн ажлыг өөрчлөн томилох тухай 53 тоот тушаал, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын тэтгэмжтэй чөлөө олгох тухай 68 тоот тушаал зэргийн жинхэнэ эзэмшигч нь Оргодолын Мөнгөнцэцэг мөн болох нь тогтоогдож байна.
Оргодолын Мөнгөнцэцэг нь 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн Архивын тасгийн Д.Мөнгөнцэцэгийн 1983-1989 онуудын цалингийн магадлагаа, 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийг ажилд томилох тухай 38 тоот тушаал, 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийн ажлыг өөрчлөн томилох тухай 53 тоот тушаал, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын тэтгэмжтэй чөлөө олгох тухай 68 тоот тушаал гэрч Д.Баатар, Х.Чулуунбаатар, Г.Оргодол, Д.Баярсайхан нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Даваажавын Мөнгөнцэцэг нэрээр гарсан хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн Архивын тасгийн Д.Мөнгөнцэцэгийн 1983-1989 онуудын цалингийн магадлагаа, 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийг ажилд томилох тухай 38 тоот тушаал, 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийн ажлыг өөрчлөн томилох тухай 53 тоот тушаал, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын тэтгэмжтэй чөлөө олгох тухай 68 тоот тушаал зэргийн жинэхэнэ эзэмшигч нь Оргодолын Мөнгөнцэцэг болохыг, мөн О.Мөнгөнцэцэг 1982 оны 07 дугаар сарын 14-нөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Даваажавын Мөнгөнцэцэг гэсэн нэрээр гарсан хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн Архивын тасгийн Д.Мөнгөнцэцэгийн 1983-1989 онуудын цалингийн магадлагаа, 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийг ажилд томилох тухай 38 тоот тушаал, 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын зарим хүмүүсийн ажлыг өөрчлөн томилох тухай 53 тоот тушаал, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын тэтгэмжтэй чөлөө олгох тухай 68 тоот тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Оргодолын Мөнгөнцэцэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.Мөнгөнцэцэгийг 1982 оны 07 дугаар сарын 14-нөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ