| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1145/Э |
| Дугаар | 1134 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1134
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00000 0239 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Nes-Oil” шатахуун түгээх станцын баруун замд “Тоёота приус-20” маркийн 33-62 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Эрдэнэчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-14/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 15/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор С.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 27-28/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6569 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 33/, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтыг үзлэгийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 31659 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 38-44/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 48-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Nes-Oil” шатахуун түгээх станцын баруун замд “Тоёота приус-20” маркийн 33-62 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Эрдэнэчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Мыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагийн орчимд “Тоёота приус-20” маркийн 33-62 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Эрдэнэчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэчимэгийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Nes-Oil" шатахуун түгээх станцын замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч явтал саарал өнгийн "Тоёота приус 20" маркийн автомашин миний баруун талаас мөргөсөн." гэх мэдүүлэг /хх-н 28/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мын гэрчээр өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 23-ны 08:00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн "Тоёота приус-20" маркийн 33-62 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон, кабиндаа эхнэр Т.Номинцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн нохойтой тойргийн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зүүн гар тийшээгээ эргэсэн. Тухайн үед би тэр хүнийг анзаараагүй.Тэгтэл машины зүүн хамар доор нэг эмэгтэй хүн унах шиг болсон." гэх мэдүүлэг /хх-н 29/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6569 дугаартай
1. "...С.Эрдэнэчимэгийн биед баруун хөлийн шагайн үений дотор хавчаар ясны зөрөөгүй далд хугарал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-н 33/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч хохирогч С.Эрдэнэчимэгт 2.850.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч С.Эрдэнэчимэг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.