Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 928

 

 

 

 

 

 

 

    2019        06         07                                       2019/ШЦТ/928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Ч Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 08251 0997 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Американ дэнж хотхоны 36 тоотод иргэн Г.Өлзийдаваагийн давсаган тус газар өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.     

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Г.Өлзийдаваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Золзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 571 дүгээр дүгнэлт /хх-н 33-35/, өвчний түүх /хх-н 40-45/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 67-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, хохирогчийн хүсэлт /хх-н 61-62/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Ч.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Американ дэнж хотхоны 36 тоотод иргэн Г.Өлзийдаваагийн давсаган тус газар өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Ч.Дг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Г.Өлзийдаваагийн давсаган тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Өлзийдаваагийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед би хүний ажил явдал дээр зүс таних Даваасүрэнтэй таарсан. Өдөр 14-15 цагийн үед ажил явдал дуусаад Даваасүрэнтэй хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнжийн урд талын хойшоо харсан 5 давхар байрны баруун талын захын орцны 1 давхарт байрлах Даваасүрэнгийн гэрт ирсэн. Даваасүрэн ах намайг шанаа руу нэг удаа цохиж, давсаг руу өшиглөж байсан. Тэгээд би коридорт нь давсаг руугаа өшиглүүлээд унахдаа хувцасны өлгүүрийг нь толгойгоороо мөргөж унаад толгой хагарсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд орж шээх гэтэл шээс гарахгүй, миний амь тэмцээд өвдөөд байсан. " гэх мэдүүлэг /хх-н 10-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Золзаяагийн гэрчээр өгсөн: “...Ажлаа тараад гэртээ иртэл нэг хүний хамт Даваасүрэн сууж байсан. Манай нөхөр Даваасүрэн нөгөө хүнийг надад танилцуулахдаа Даваа гэж танилцуулсан. Намайг орж ирэхэд хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Даваа гэх хүн бол нэлээн согтуу харин манай нөхөр бол биеэ авч явах чадвартай байсан. Би нөхрийгөө найзтайгаа хамт байг гэж бодоод ээжийнхээ гэрт очиж хононо гэж бодоод гараад явсан. Намайг гарч явахаас өмнө Даваа гэх хүн нилээн согтсон, гэрт нус, цэрээ хаяад яваад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 19/,

                                                                       

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 571 дугаартай дүгнэлт:

1. Г.Өлзийдаваагийн биед тухайн үед давсагны урагдал гэмтэл учирчээ,

2. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой,” гэх дүгнэлт /хх-н 33-35/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Дд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “...хохирол төлбөрөө авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 61-62/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.