Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1104

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ш.Ундармаа, улсын яллагч /томилолтоор/ Б.Ганбулган, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1806 07187 1044 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, Б.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Яллагдагч Н.Д нь 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 17 дугаар гудамжны 01 тоотод 20 настай эмэгтэй М.Ар хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 

          мөн яллагдагч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 17 дугаар гудамжны 01 тоотод 20 настай эмэгтэй М.А хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хөхийг нь барьж, хазаж, өмдийг нь шувтлан эрхтэн рүү нь хуруугаа хийж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “…2\а.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ариунзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Ариун-Отгоноос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр М.Ариунгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 10725 дугаартай дүгнэлт /хх-н 25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 9473 дугаартай дүгнэлт /хх-н 39-40/,  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.Доос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-52/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-57/, Н.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон хувийн мэдээллийн баримтууд /хх-н 59-73/, Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58, 74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас шүүгдэгч Н.Д нь 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 17 дугаар гудамжны 01 тоотод 20 настай эмэгтэй М.Ар хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 

мөн шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 17 дугаар гудамжны 01 тоотод 20 настай эмэгтэй М.Ар хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хөхийг нь барьж, хазаж, өмдийг нь шувтлан эрхтэн рүү нь хуруугаа хийж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

            Шүүхээс шүүгдэгч Н.Дийг 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө М.Ариунзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 

мөн шүүгдэгч Б.Бийг 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө М.Ар хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хөхийг нь барьж, хазаж, өмдийг нь шувтлан эрхтэн рүү нь хуруугаа хийж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.А өгсөн: “…би

” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шатанд гэрчээр М.Ариунгэрэлийн өгсөн: "...Т

." гэх мэдүүлэг /хх-н 23/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 9473 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн М.Ар үтрээнээс авсан гэх арчдаст нэг

эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна.

  1. М.Арн үтрээнээс авсан гэх арчдаст нэг эрэгтэй хүний эр бэлгийн

эс илэрсэн ба ДНХ-ийн тогтоцоороо Н.Д гэж хаягласан цустай тохирч байна.” гэх дүгнэлт /хх-н 39-40/

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Дийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн,

          шүүгдэгч Б.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч Н.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэв.

Хохирогч М.Ариунзаяа нь хохирол нэхэмжлээгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.