| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/42731/И |
| Дугаар | 210/МА2026/01065 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01065
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/06099 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 11,500,000,000 төгрөг, үндсэн хүү 4,543,391,159.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,309,380.23 төгрөг, нийт 16,191,700,539 төгрөг 72 мөнгө гаргуулан нэхэмжлэгч анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,174,718,539 төгрөг 68 мөнгө холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 11,500,000,000 төгрөг, үндсэн хүү 5,049,898,419.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,275,350.73 төгрөг, нийт 16,728,173,770 төгрөг, 48 мөнгө гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-ийн 24-34 тал/
Харин Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоол тус тус хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 35-47/
3.2. Төлбөр төлөгч нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 21-23, 48/
3.3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *******/21 дугаартай даалгавраар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *******/21 болон *******/22 дугаартай тогтоолуудаар *******гийн эзэмшлийн ,,, хаягт байрлах, эзэмших эрхтэй нэгж талбарын 6216000228 дугаартай, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *******/23 болон *******/24 дугаартай тогтоолуудаар хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 55-58, 60-63 тал/
3.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн талаарх үнийн санал авах мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд төлбөр авагч ХХК-аас үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт барьцааны гэрээнд тохиролцсон үнэлгээ болох 1,485,418,810 төгрөгөөр үнэлэх саналыг гаргасан. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/333 дугаар тогтоолоор Г.Отгонбаярыг шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 72-73 тал/
3.5. Шинжээч нь ,,, хаягт байрлах, 2997 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, мөн хаягт байрлах, 3348 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт зах зээлийн үнийг 2,594,540,483 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-224/28655 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч *******д мэдэгдсэн байна. /хх-ийн 75-105, 108 тал/
3.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/42 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул талуудад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4-224/30185, 4-224/30188 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. /хх-ийн 119-120/
3.7. Төлбөр авагч ХХК нь төлбөр төлөгч ХХК-ийн хүсэлтийг үндэслэн албадан дуудлага худалдааг 1 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *******/26 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулсан. /хх-ийн 121-122/
3.8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04/-220/4917 дугаартай мэдэгдлээр төлбөр авагч дуудлага худалгааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй байх тул өргөдөл болон гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэл бүрдсэн болохыг төлбөр авагч ХХК-д мэдэгдсэн бөгөөд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргасан. /хх-ийн 123-125/
3.9. Дээрх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7/25 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул талуудад 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн , тоот мэдэгдлээр мэдэгдсэн. /хх-ийн 126-127/
3.10. Төлбөр төлөгч ХХК-ийн ...ХААК ТӨХХК болон Нийслэлийн засаг даргын Тамгын газартай төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх замаар эд хөрөнгөө дээрх төсөлд шилжүүлэн өр төлбөрөө төлөх хүсэлт ирүүлснийг үндэслэн дээрх үйл ажиллагааны албан ёсны шийдвэрийг гаргах хүртэл хугацаагаар анхны албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлтийг үндэслэн төлбөр авагч ХХК-аас анхны албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *******/29 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулсан. /хх-ийн 155-156/
3.11. Үүний дараа төлбөр авагч ХХК-аас дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/30 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул талуудад 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн болон тоот мэдэгдлээр мэдэгдсэн. /хх-ийн 161-163/
3.12. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгөд дахин үнэлгээ хийлгүүлэх болон 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-1/3925 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журамд нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 10-12/
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх хөрөнгийг анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа үнэлгээг дахин тогтоолгохоор хуульд заасны дагуу ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тогтоосон 2,594,540,483 төгрөгийн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь өмчлөгчийн хуульд заасан эрхэд халдсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулна... гэж тодорхойлсон.
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан анхны үнэлгээнээс гуравны нэгээс багагүй өөрчлөлт гарсан тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно, мөн хөрөнгийг үнэлснээс хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагаа явуулах журамтай.
4.2. Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч ХХК-ийн зүгээс төлбөр авагч ХХК-д дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт удаа дараа тавьснаар албадан дуудлага худалдааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *******/26 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг 1 сарын хугацаагаар, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *******/29 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сар хүртэлх хугацаагаар тус тус хойшлуулсан үйл баримт тогтоогдсон. Үүнээс шалтгаалан хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан дуудлага худалдааг явуулж чадаагүй байна. Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр албадан дуудлага худалдааг удаа дараа хойшлуулсанд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй.
4.3. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураан үнэлгээ тогтоолгоход танай зүгээс үнэлгээ хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааны тогтоол хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, төлбөр төлөгч ХХК-ийн хүсэлтээр төлбөр авагч ХХК-ийн 2025 оны 01 дүгээр 13-ны өдрийн 3/42, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/622 тоот хүсэлтээр албадан дуудлага худалдааг тус тус хойшлуулсан тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөд дахин үнэлгээ хийлгүүлэх болон 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангахаас татгалзаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-1/3925 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй, мөн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт хөрөнгийн үнэлгээнд орсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тогтоосон 2,594,540,483 төгрөгийн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулсан нь өмчлөгчийн хуульд заасан эрхэд халдсан гэх гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.1. Шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчний улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан. Шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан. Шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл хугацаагаар тус тус хойшлуулсан.
5.2. 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т гарын үсгээ зурсан бөгөөд шүүгчийн туслах 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчид утсаар тов мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна. Гэтэл нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч *******т холбогдох анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/06099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ