Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

 

   2019        06         10                                   2019/ШЦТ/932

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт О Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 09809 1172 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь Эхэд байрлах Ану хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Г.Батзоригтой маргалдаж улмаар хөлөөрөө хавирч унагаан зүүн шилбэний тахилзуур яс, шагайн үений дотор хавчаар ямны далд хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.Батзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8, 19-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Баярбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 881 дүгээр дүгнэлт /хх-н 28/, өвчний түүх /хх-н 31-39/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 80-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 86/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/, хохирогчийн хүсэлт /хх-н 94/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь Эхэд байрлах Ану хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Г.Батзоригтой маргалдаж улмаар хөлөөрөө хавирч унагаан зүүн шилбэний тахилзуур яс, шагайн үений дотор хавчаар ямны далд хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч О.Бг 2018 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө иргэн Г.Батзоригтой маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Батзоригийн хохирогчоор өгсөн: “...Хэрэг болох үед би шээх гээд машинаас буух үед Бямбасүрэн гэгч надаас түрүүлж машинаас буугаад куртикээ тайлчихаад над дээр намайг заамдаж байгаад хавирч унагаасан. Үүнээс болоод миний зүүн хөлийн шилбэ хугарсан” гэх мэдүүлэг /хх-н 19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Баярбаатарын гэрчээр өгсөн: “...Бямбасүрэн гэгч машин зогсмогц шууд буугаад өөрийнхөө машин дээр очоод куртикээ тайлсан. Тэр үед Батзориг машинаас буусан чинь Бямбасүрэн гэгч гүйж ирээд Батзоригийг заамдаж аваад түлхэх шиг болсон. Тэд хоорондоо зууралдаж байсан чинь Бямбасүрэн Батзоригийг хавирсан чинь Батзориг хойш унасан.” гэх мэдүүлэг /хх-н 25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 881 дугаартай дүгнэлт:

1. Г.Батзоригийн биед зүүн шилбэний тахилзуур яс, шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 28/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч О.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “...хохирол төлбөрөө авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 94/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.