| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/3883/И |
| Дугаар | 181/ШШ2016/00833 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2016/00833
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2016/00833 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар д С.Энхбаяр , Б.Баатар, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Нэхэмжлэгч: Баянзүрх 俿, 3 угаа , Кристал таун 803 , 108 оршин суух МУФгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 12А дугаар байр 503 тоотод байрлах БХХК-д холбогдох
БХХК-ийн Доргио.мн вэб сайтыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгох, нэр төрийг сэргээлгэх, уг мэдээ тараахыг зогсоох, хууль зөрчсөн мэдээллийг устгахыг даалгаж, мэдээлэл тараасан арга хэрэгсэлээр залруулга нийтлэж Турк улсын иргэн Мустафагаас албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : Нэхэмжлэгчийн, хариуцагч БХХК-ийн төлөөлөгч, гэрч, 뺺 ., Г.Наранхүү .
:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: Турк улсны иргэн МУФ нь Монгол улсад оршин суудаг байсан ба Монгол улс дахь Турк улсын элчин сайдын яаманд Олон нийттэй харилцах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажилтан байсан. Нэхэмжлэгчийн хувийн амьдралын талаар Доргио.мн вэб сайтад тавихдаа түүний нэр төрийг гутаасан шинжтэй мэдээлэл тавьсан гэж холбогдох хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргах болсон. Доргио.мн сайтыг хариуцагчаар татсан байсан бол сүүлд хариуцагчаа Эм Жи Эл Медиа ХХК-иар сольсон. Яагаад гэвэл эднийх шүүхэд тайлбар гаргахдаа Доргио.мн нь энэ компанид хамрагдаж үйл ажиллагаа явуулдаг гэж дурдсан. Хариуцагчаас 1-т 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрүүдэд тавигдсан мэдээллийг хууль бус болохыг тогтоолгох, 2-т мэдээлэл тарсаныг няцааж тархсан арга хэрэгсэлээр залруулга нийтэлж, уучлалт гуйхыг шаардаж байгаа, 3-т хууль зөрчсөн мэдээллийг сайтаас устгахын шаардаж байгаа. Тэр мэдээлэл тавигдсан өдрүүдэд нь мэдээлэл хурдан тархаж, бусад сайтууд хуулбарлаж тараасан байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн захирамжаар хориг тавиулсан боловч сайтад уг мэдээлэл хэвээр байгаа юм. Манай мэдээллийг уг сайтаас устгаж өгөөч гэсэн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн Лалын шашны бололтой сүм хийдэд байгаа зургийг тавиад энэ иргэн Монгол улсад оршин сууж Монгол охидоор зугаацаж, нэр бүхий хэд хэдэн охидуудтой харьцдаг нь Лалын шашинд болдог зүйл гэж тайлбарлаж мэдээлэл тавьсан байгаа юм. Энэ мэдээллийн мөрөөр шүүхэд хандахаас өмнө нь энэ талаар тодруулж А.Баярмаа сэтгүүлчтэй холбогдон хууль зөрчиж байна гэж мэдэгдэл өгсөн. Тэгээд бас өмгөөлөгч миний мэдэгдлийг сайтад нийтэлсэн байгаа юм. Иргэдийг хууль бус халдлагаас хамгаалж нийтэлж байгаа нь сайн. Гэхдээ энэ мэдээлэл нь хууль ёсны байхыг хуульчилсан байгаа. Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Хувь хүний нууцийн тухай хуулийн 5.4, 6.6 дугаар зүйлд тус тус тодорхой тусгасан байгаа. Мөн хуулийн 3.6-д нууцийн тухай тодорхой зохицуулж өгсөн. Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1, 5.1.3 дугаар зүйлд заасан байгаа. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн мэдээлэл нь иргэн хүний хувийн байдалтай холбоотой мэдээлэл гаргаж байгаа атал Турк улсын элчин сайдын яамны ажилтан гэдгийг онцолж бичсэнээрээ Турк улсын болон Онц бөгөөд элчин сайдын цаашилбал Туркийн ард түмний нэр хүндийг гутаасан агуулгатай бичсэн байна. Мөн энэ хүнийг Лалын шашинтан гэдгээр тодорхой бичсэн нь үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсгэж болзошгүй үр дагавартай гэж үзэж байгаа. Эд хөрөнгийн бус бусад өмчид нь халдаж нэр хүндэд нь халдаж гэм хор учруулж байна гэж үзэж байна. Энэ байдлаас болж түүний гэр бүлд нь хүрч гэр бүл цуцлах хэмжээнд хүрээд байна. Доргио.мн сайттай уулзахаар энэ мэдээлэл үндэслэлтэй гэсэн. Яагаад үндсэлэлтэй юм бэ гэхэд гэрчээр оролцох Зулаа гэдэг эмэгтэй мэдээлэл өгсөн гэсэн хариуг хэлсэн, энэ мэдээллийг үндэслэж сайтад мэдээлэл тавьсан юм, тийм учраас бидний буруу биш гэсэн хариуг хэлдэг. Вэб сайттай холбоогүй Сараа гэдэг хүнийг мэдээлэлд дурьдаад байсан. Энэ хүн Монгол охины амьдралаар нэг биш удаа тоголдог, гэр бүлтэй гэдгээ нууцалдаг, Зулаад гар хүрч байсан гэсэн гүтгэлэг байна гэж маргалдсан юм. Лалын шашинтан гэдгээр нь, мөн элчин сайдын яамны нэр төрийг барьж эмэгтэйчүүдэд нэр хүнд олж авч байна гэсэн мэдээлэл гаргасан. Бидний зүгэээс энэ мэдээллийг устгаж өгөөч л гэж хүсч байгаа. Энэ бол ихээхэн ноцтой асуудлаар тоглож байна л гэж хэлмээр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагааас татгалзаж байнагэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ талаарх мэдээллийг манай сайт бичсэн. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар хууль зөрчсөн гэж намайг өгсөн. Гэхдээ цагдаагийн газар тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь нутагруугаа буцсан. Энэ хүн эхний мэдээлэл гарсаны дараа надруу залгаад намайг ална гэж сүрдүүлсэн, уулзахдаа мөн сүрдүүлсэн. 2 улсын харилцааг унагааж болзошгүй, шашны байгууллагын хооронд мөргөлдөөн болж болзошгүй гэсэн талаар надад сануулж хэлсэн. Ядарсан оюутнуудад тусалдаг гэдгийг сонсоод Зулаа надаас тусламж гуйдаг байсан гэж нэхэмжлэгчийн ярьсан талаар миний диктафон дээр бичигдсэн байгаа. Би энэ хүнийг гүтгээгүй, хууль зөрчөөгүй гэж үзсэн. Би энэ хүний мэдээллийг сэрэмжлүүлэг гэдэг зорилгоор бичсэн. Үндсэн хуульд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нээлттэй гэсэн заалт байгаа. Би олон нийтийн тусын тулд гэсэн зорилгоор мэдээлэл гаргасан. Монголын болоод Турк улсын хуульд нэг эхнэртэй байхыг тодорхой заасан байгаа. Эднийх мэдээллийн эх сурвалжтай хоблоотой зүйлийг ярьж байна. Хүн надад итгээд мэдээлэл өгч байгаа учраас би эх сурвалжийг нууцалсан юм. Энэ нэхэмжлэгчийн өмөгөөлөгч Г.Тунгалаг гэдэг хүн ажлын цаг дууссан байхад манай оффис дээр ирээд орилж чарлан хүнийг доромжилсон учраас сайтад нийтэлсэн. Эхнэртэй хүүхэдтэй хүн Монгол охидуудаар тоглоод байж болохгүй гэдэг үүднээс эх сурвалжийг нууцалсан. Эдний талын хүмүүс шөнө оройн цагаар намайг сүрдүүлж байгаа. Би 9 настай хүүхэдтэй. Ажлын бус цагаар миний хүүхэд рүү утсаар залгаж ярьсан байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид баримттай ярьсан учраас уучлалт гуйхгүй гэв.
ؿ
:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь БХХК-д холбогдуулан БХХК-ийн Доргио.мн вэб сайтыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгох, уг мэдээ тараахыг зогсоох, хууль зөрчсөн мэдээллийг устгахыг даалгаж, мэдээлэл тараасан арга хэрэгслээр залруулга нийтэлж Турк улсын иргэн Мустафагаас албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч нь БХХК-ийн Доргио.мн вэб сайтыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, БХХК-ийн Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтад 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээр тоглож байна гэсэн гарчиг нийтлэл, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө гэсэн гарчиг бүхий нийтлэлийг устгахыг хариуцагч БХХК-д даалгах, нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж, уг мэдээг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулсан болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээр тоглож байна гэсэн гарчиг нийтлэл, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө гэх нийтлэлүүд нь Турк Улсын иргэн МУФ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилготой , харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь БХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан бичсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч нь БХХК-ийн Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтаар дамжуулан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээр тоглож байна гэсэн гарчиг нийтлэл, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө гэсэн гарчиг бүхий нийтлэлийг тус тус гаргасан болох нь зохигчдын тайлбар, БХХК-ийн Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтад гарсан нийтлэлээр тогтоогдож байна. /хх-ийн 13-20 дахь тал/
Иргэний хуулийн 21 дүгээр 21.2 т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч БХХК-ийн Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтаар дамжуулан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээр тоглож байна гэсэн гарчигтай нийтлэлийн ...Монголд хэд хэдэн эмэгтэйтэй байжээ. Олон эмэгтэйн амьдрал, итгэл сэтгэлээр тоглосон үйлдлээ тэрбээр шашинтай холбон тайлбарласан гэнэ., ...үүгээр ч зогсохгүй хайрлаж хүндэлж, итгэж найдаж байсан Мустафа нь Сараа гэгч эмэгтэйтэй мөн холбоотой нь тодорхой болсон байна., ...Мустафа хамтран амьдрагч Зулааг хөөж туун эцэс сүүлдээ гар хүрч бие эрхтэнд нь гэмтэл учруулсан байна., ...Зулаа хууль хяналтын байгууллагад хандах гэж төлөвлөж байхад нь Мустафа мөнгө санал болгож цаашид найз нөхөд байцгаая, залуу хүн сурч боловсрох хэрэгтэй гэдэг талаас нь ятгаж Зулааг Герман улс руу явуулсан байна., ...Эх орондоо Турк хүний зугаа цэнгэл, бие махбодынх нь хэрэгцээг хангаж бэлгийн дур хүслийг нь гүйцэлдүүлсний дараа нийгэмд хэн ч биш болон хувирч сэтгэлийн асар их шаналал мэдэрч харь улсыг зорьсон Зулаа Германд дахин нэгэн Мустафатай учирч болохыг үгүйсгэхгүй гэсэн хэсгүүдийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд түүний эх сурвалжийг зааж чадаагүй, мэдээллийг худал болох, мөн сэтгүүлчийн дүгнэлт гэдгийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.
Дээр дурдсан мэдээлэлд дурдсан Зулаа нь Зулцэцэг бөгөөд Гэрч Зулцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би Герман Улсруу яваагүй, миний биед ямар нэгэн гэмтэл учруулж байгаагүй бөгөөд би өнөөдөр хэн ч биш болоогүй, энэ мэдээлэл үнэнд нийцэхгүй гэж мэдүүлсэн болохыг дурдав.
Хэвлэл мэдээллийн байгууллага түүний сэтгүүлчдийн нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх гэсэн сэтгүүл зүйн үндсэн зарчмыг баримтлах, өөрт байгаа эх сурвалжид тулгуурлан нийтлэл бичих үүрэгтэй бөгөөд уг эх сурвалжид дурдсан мэдээллийн агуулгыг гуйвуулан дүгнэлт хийж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараасныг эх сурвалжаас үндэслэж мэдээ нийтэлсэн гэж үзэх боломжгүй юм.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн З.1-т Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. гэж заасан ба БХХК-ийн Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтад өөрийн нийтэлсэн зүйлийн төлөө хариуцлага хүлээнэ.
Хариуцагч БХХК нь Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтаар дамжуулан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээр тоглож байна гэсэн гарчигтай нийтлэлийн ...Монголд хэд хэдэн эмэгтэйтэй байжээ. Олон эмэгтэйн амьдрал, итгэл сэтгэлээр тоглосон үйлдлээ тэрбээр шашинтай холбон тайлбарласан гэнэ., ...үүгээр ч зогсохгүй хайрлаж хүндэлж, итгэж найдаж байсан Мустафа нь Сараа гэгч эмэгтэйтэй мөн холбоотой нь тодорхой болсон байна., ...Мустафа хамтран амьдрагч Зулааг хөөж туун эцэс сүүлдээ гар хүрч бие эрхтэнд нь гэмтэл учруулсан байна., ...Зулаа хууль хяналтын байгууллагад хандах гэж төлөвлөж байхад нь Мустафа мөнгө санал болгож цаашид найз нөхөд байцгаая, залуу хүн сурч боловсрох хэрэгтэй гэдэг талаас нь ятгаж Зулааг Герман улс руу явуулсан байна., ...Эх орондоо Турк хүний зугаа цэнгэл, бие махбодынх нь хэрэгцээг хангаж бэлгийн дур хүслийг нь гүйцэлдүүлсний дараа нийгэмд хэн ч биш болон хувирч сэтгэлийн асар их шаналал мэдэрч харь улсыг зорьсон Зулаа Германд дахин нэгэн Мустафатай учирч болохыг үгүйсгэхгүй гэсэн хэсгүүдээр нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэгч МУФгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заажээ.
Хариуцагч нэгэнт нийтлэлийн үнэн зөвийг баримтаар нотолж чадаагүй тул эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйгүүдээр тоглож байна гэсэн гарчиг нийтлэл, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө гэх нийтлэлүүд БХХК нь Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтаас устгахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан БХХК-ийн Доргио.мн / www.Dorgio.mn/ вэб сайтад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйгүүдээр тоглож байна гэсэн гарчиг нийтлэл, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө гэсэн гарчиг бүхий нийтлэлийг устгахыг хариуцагч БХХК-д даалгасугай.
2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч МУФгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээр тоглож байна, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө гэсэн гарчиг бүхий мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч БХХК-д үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь БХХК-ийн Доргио.мн вэб сайтыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
4. ؿ 120 120.2- , .
5. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- урьдчилан 70.2000 /далан мянга хоёр зуун/ ж, БХХК-иас 70.2000 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.БААТАР
Б.УУГАНБАЯР