Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/00875

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/00875

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  С.Б

 

Хариуцагч:  Б

 

Нэр төр сэргээлгэх, хүлцэл өчүүлэх, гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Монголын Залуучуудын Холбооны ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдэгдлээ уг мэдэгдлийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт хүсэхийг даалгах, хохиролд 150.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Г.Наранхүү нар оролцов.

:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: С.С.Б нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгдийн хуралд Налайх дүүргээс нэр дэвшсэн. Монголын залуучуудын холбоо нь хар жагсаалт, цагаан жагсаалт нийтэлсэн. Тухайн нэр дэвшигчийн тойрогт тараасан байгаа юм. Тараах материалыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байгаа. Залуучуудын холбооны веб сайтад хар жагсаалт задлагдлаа гэсэн мэдээллийг тавьсан байгаа юм. Энэ жагсаалтад С.С.Бы зургийг тавьсан байгаа. Уг жагсаалтад орсон хүмүүс худалч хулгайч гэсэн утга агуулгатай мэдээлэл тараасан байгаа юм.

Иймд нэр төр сэргээлгэх, тараасан арга хэлбэрээр няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд С.С.Б нь өмнө нь Оюуны ундраа гурппын үүсгэн байгуулагч байсан. Одоо энд хамаарахгүй болсон. С.С.Б гишүүнийг Оюуны ундраа группт байж байхад Монголын Залуучуудын Холбооноос Хишгээ гэдэг хүн Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Батмөнхийн өмнөөс явж байна гэж ирээд С.С.Бтай уулзахдаа 50.000.000 төгрөг өгвөл цагаан жагсаалтанд оруулна, хэрвээ өгөхгүй бол хар жагсаалтанд оруулна гэсэн байдаг. Энэ талаар ч гэсэн С.С.Б гишүүн телевизэд ярилцлага өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил хэргийн нэр хүнд гэдэг бол асар үнэтэй. Олон жилийн хөдөлмөр, эдийн болон мөнгөн хэлбэрийн асар их хэмжээний хөрөнгө орж байгаа гэдгийг ойлгож байна. Бид бодитой мэдээлэл нийтэлсэн. Хуйлгайчгүй Монгол гэдгийг алсыг харж, асар өндөр шаардлага тавьж, нэр дэвшигчдийг шүүмжилж байгаа асуудал юм. С.С.Б нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдон ажилласан. 2016 онд нэр дэвшиж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн гэдэг бол иргэдийг төлөөлж байгаа өндөр хариуцлагатай албан тушаалтан.

Монголын залуучуудын холбоо бол сонгуультай холбогдуулж өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хар жагсаалтад ямар ямар нэр бүхий асуудлууд дурдагдсан талаар өмнөх хуралд хэлсэн. Бид Монгол хүний, Монгол улсын ирээдүйд анхаарал тавьсан асуудал байгаа юм. Төсвийн мөнгийг зөв зарцуулах асуудал нь иргэд өөрийнхөө эрхийг иргэдийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн итгэл найдвар юм.

Тийм учраас бидний зүгээс иргэдийн төлөөлөгчдийн хуралд анхаарал тавьж байгаа юм. Жишээ нь ногоон уутыг 6 тэрбум төгрөгийн төслөөр хэрэгжиж байна. Гэтэл нийслэл хотод маань сургууль цэцэрлэг хомс байна. Гэх мэт асуудлыг хөндөж шүүмжилж байгаа юм. Эд нар шүүмжлэлд эмзэг хандаж болохгүй. Бидний хийж байгаа ажил үндэстэй бөгөөд алсаас эхэлсэн ажил. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд ETV телевизээр С.С.Б нь мэдээлэл гаргасан юм. Уг мэдээлэлд дурдагдаад байгаа ийм үйл явдал огт болоогүй юм. Энэ худлаа үгийг С.С.Б нь телевизээр хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага бол С.С.Б энэ мэдээллийг цацсан хэлбэрээр Монголын залуучуудын холбооноос уучлалт гуйж залруулга хийлгэх, гэм хорын хохиролд 150.000.000 төгрөг шаардаж байна гэв.

 

ؿ

:

 

Монголын Залуучуудын холбоо 2016 оны 1 дүгээр сард эрхлэн гаргасан Хулгайчгүй Монгол хөдөлгөөн гэсэн уриатай сонин, Монголын залуучуудын холбооны www.myf.mn вэб сайт, Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалаар тараагдсан хар ба цагаан жагсаалтын хар жагсаалт хэсэгт С.С.Бы зургийг нийтэлсэн нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Монголын залуучуудын холбоо ТББ нь хулгайчгүй Монгол хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч С.С.Бы нэр төрийг гутаах зорилго агуулаагүй, мөн зөвхөн С.С.Бд шууд хандаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

2016 оны 1 дүгээр сард эрхлэн гаргасан Хулгайчгүй Монгол хөдөлгөөн сонинд 100 хар үйл явдал нэртэй нийтлэл хэвлэгдсэн байх ба уг нийтлэлд С.С.Бы нэр бичигдээгүй, нэхэмжлэгчтэй холбоотой гэж үзэх тодорхой үйл баримт дурдагдаагүй байна.

 

Хариуцагч Монголын залуучуудын холбоо ТББ нь Хулгайчгүй Монгол хөдөлгөөн сониноор дамжуулан С.С.Бы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин Монголын залуучуудын холбоо ТББ-ын www.myf.mn вэб сайт болон Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалдаа ...хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил гэж бичиж, С.С.Бы зургийг нь хар жагсаалт хэсэгт байршуулан тарааснаас үзвэл хар жагсаалт хэсэгт орсон хүмүүсийг ...хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил гэх ойлголтыг олон нийтэд шууд төрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар www.myf.mn вэб сайт болон Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалд бичигдсэн шиг С.С.Быг хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил гэж үзэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Монголын залуучуудын холбоо ТББ нь нэхэмжлэгч С.С.Бы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзнэ.

 

Монголын залуучуудын холбооноос эрхлэн гаргасан нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх гэсэн сэтгүүл зүйн үндсэн зарчмыг баримтлах, өөрт байгаа эх сурвалжид тулгуурлан нийтлэл бичих үүрэгтэй бөгөөд ямар эх сурвалжид үндэслэсэн нь тодорхойгүй, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараасныг эх сурвалжаас үндэслэж мэдээ нийтэлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ нь өөрийн дүрэм заасан зорилго, үйл ажиллагааны чиглэлийн дагуу уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн гэж тайлбарлах боловч Төрийн бус байгууллага нь эх сурвалжид үндэслээгүй, бусдын нэр төрийг гутаасан мэдээ баримтыг тараах нь хуульд нийцэхгүй.

 

Иргэний хуулийн 21 дүгээр 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй тул шүүх нэхэмжлэгч С.С.Бы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.С.Б нь эдийн бус гэм хорын хохиролд 50.000.000 /тавин сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд С.С.Бд хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагаварыг арилгах гарсан зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч С.С.Б нь эдийн бус гэм хорын хохиролд 50.000.000 /тавин сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

Хариуцагч Монголын Залуучуудын холбоо нь нэхэмжлэгч С.С.Бд холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдэгдлээ уг мэдэгдлийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт хүсэхийг даалгах, хохиролд 150.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЕТV-д өгсөн ярилцлагадаа ...Цагаан жагсаалтад орохын болбол бид нар 50.000.000 төгрөгөөр оруулна, өгөхгүй бол хар жагсаалтад оруулна шүү гэдэг ийм асуудал ярьсан ярилцлага гарсан ба нэхэмжлэгч нь Монголын залуучуудын холбоо ТББ-ын ажилтны ярьсан зүйлд тулгуурлан энэ ярилцлагыг өгсөн гэх атлаа энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.С.Бы ярилцлагаас үзвэл Монголын залуучуудын холбоо ТББ нь мөнгө өгөөгүй нэр дэвшигчийг хар жагсаалтад шууд оруулна гэж сүрдүүлж, бусдаас хууль бусаар их хэмжээний мөнгө авдаг гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр байна.

 

Нэхэмжлэгч С.С.Б нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЕТV-д өгсөн ярилцлагаар дамжуулан хариуцагч Монголын залуучуудын холбоо ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар хариуцагч Монголын залуучуудын холбоо ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй.

 

Иймл шүүх Монголын залуучуудын холбоо ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэлээр хяналт хийхийг хариуцагч С.С.Бд даалгахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч Монголын Залуучуудын холбоо нь эдийн бус гэм хорын хохиролд 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг учирсан болохыг баримтаар нотлоогүй байх бөгөөд хариуцагч 25 25.2.2, 38 38.1- сөрөг , 濿 нэхэмжлэгч С.С.Баас эдийн бус хохиролд 150.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Монголын Залуучуудын холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

:

 

1.  Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасныг баримтлан

1.1 Нэхэмжлэгч С.С.Бы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Монголын залуучуудын холбооны www.myf.mn вэб сайт, Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалаар дамжуулан ...хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил гэсэн уриа бүхий мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-д даалгаж, эдийн бус хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

1.2 Хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч С.С.Бд даалгаж, эдийн бус хохиролд 150.000.000 төгрөгт төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- урьдчилан 478.150 ж, хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 978.150 төгрөг нөхөн гаргуулж, нэхэмжлэгч С.С.Бд 70.200 төгрөг олгож, 907.950 төгрөгийг улсын орлогод оруулж, нэхэмжлэгч С.С.Баас 70.200 төгрөг гаргуулж, хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Ө.УЯНГА