| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/10786/И |
| Дугаар | 210/МА2026/01260 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/01260
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09955 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Гуравдагч этгээд: *******, *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, ******* нар оролцсон бөгөөд гуравдагч этгээд *******-аас хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон, харин гуравдагч этгээд *******, ******* нарын зүгээс шүүхэд тайлбар гаргаагүй болно.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хариуцагч ******* 367,666,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,од байрлах, 2, 3, 4 давхрын 468 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /хх-ийн 53, 78-81/
3.2. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч нь сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 53 тал/
3.3. Үүнээс хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,од байрлах, 2, 3, 4 давхрын 468 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******, *******, *******аа нарыг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч ******* даалгаж шийдвэрлэсэн. /хх-ийн 8-14 тал/
3.4. Дээрх шийдвэрийг төлбөр авагч нарын гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 19281070 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 46-47 тал/
3.5. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 930 тоот албан бичгээр ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2015 оны , 2016 оны дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/09 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус бүртгэлтэй байх тул ...орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг нэмж бүртгэх боломжгүй байна гэж хариу өгсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24/12-765 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 49-50 тал/
3.6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрт үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******, *******, ******* нараас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар магадлалаар ...нэхэмжлэгч нарын тайлбараар тэдгээрийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа буюу дуусгавар болгож хууль зөрчсөн гэсэн нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/23 дугаар тогтоолыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар нэхэмжлэгч нар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Иймд хариуцагч байгууллагын зүгээс зөвхөн төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж үзэж, улмаар барьцаа хөрөнгө болох уг үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр барагдуулах зорилгоор албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 71-77 тал/
3.7. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө ашиг сонирхлыг зөрчсөн албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн нь нарийвчилсан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, шүүхээр хамгаалагдах субьектив эрх, зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхол байхгүй, хүсэлт, өгсөн хариуг авч хавсаргасан нь эд хөрөнгийн эрхээр улсын бүртгэлд бүртгэхгүй байсан эс үйлдэхүйг татгалзсан хариугаар илэрхийлсэн гэж үзэхгүйг харуулж, харин хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа болохыг харуулж байна гэж дүгнээд , Их тойруу 73/1 байр, 426 тоотод байрлах, 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй нь хууль бус болохыг тогтоолгох, , Их тойруу 73/1 байр, 426 тоотод байрлах, 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 82-88, 92 тал/
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ..., ,од байрлах, 2, 3, 4 давхрын 468 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг нэмж бүртгүүлэхтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн тул уг тогтоолыг хүчингүй болгуулна... гэж тайлбарласан.
4.2. Хэргийн баримтаас үзэхэд *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Мөн өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5/9 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,од байрлах 2, 3, 4 давхрын 468 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
4.3. Дээрх байдлаар хариуцагч байгууллагаас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
4.4. Түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр тогтоогдсон. /хх-ийн 92 тал/
4.5. Хариуцагч байгууллага нь 2 дахь дуудлага худалдаа явуулах тогтоолд үнийг 50 хувь бууруулсан нь хууль зөрчөөгүй байхаас гадна уг тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Энэ тогтоолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж гомдол гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хууль зөрчсөн гэх үндэслэл нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүний ...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдол талаас нь үнэлээгүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ