Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1090

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч С.Эрдэнэ, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, С.Төмөрбаатар, шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,  

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.О, Т.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Мэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Төд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 00415 0230 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т.О, 

2. Монгол Улсын иргэн, Т.Г, 

3. Монгол Улсын иргэн, Б.М, 

4. Монгол Улсын иргэн, Ж.Т, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.О нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримтыг устгах үедээ болон 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхийн эд мөрийн баримт устгах үедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий "мөс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авснаас үлдсэн /12,1 грамм/-ыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахилгаанчны өрөөнд буюу ажлын байрандаа худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

яллагдагч Т.Гтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нисдэг машин" худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай 2.5 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан гэмт хэргийг,

Яллагдагч Т.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Т.Отой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн Т.Оын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин" худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай 2.5 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар -сагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт оодисноос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 граммыг эодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан гэмт хэргийг,

Яллагдагч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос Т.Гоос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нисдэг машин" худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй бодисноос 2019 оны 01 дүгээр сарын 16- ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна 2.5 граммыг Т.Ооос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй бодисноос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 граммыг Т.Гоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй бодисноос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадна 10.09 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн НҮБ-ын 1971 оны "сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай уутны хамт 1.05 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Төд худалдаалах зорилгоор хууль бусаар Ж.Ттэй хамт хадгалсан гэмт хэргийг,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 50 дугаар байрны 6 дугаар давхарт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай 0.6 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Н.Азжаргалд өгсөн,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадна НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг тетрагидроканнабинолын агууламжтай 0.2 грамм "шавар" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

Яллагдагч Ж.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар ооцны гадна НҮБ-ын 1971 оны "сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 цугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай, уутны хамт 1.05 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэттэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Мтэй хамт хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “...Миний бие 1963 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн. Би шүүхийн байгууллагад ажиллаж байхдаа 2018 оны 07 дугаар сараас 08 сарын орчим он сар өдрөө сайн санахгүй байна. Тэр үед эд мөрийн баримт устгаж байхдаа хар тамхи гэх мөс гэгчийг устгаж байгаад жаахан ууттай боолттой юм үлдсэн байсан. Тэрийг би тухайн үед нь хүмүүсдээ хэлэхгүй нуун дарагдуулж, устгахгүйгээр буцааж авчирсан. Тухайн өдрөө өрөөндөө орхичихоод хэд хоногоос эд мөрийн баримтын өрөөн дотор үүдний хавьцаа гялгар ууттай тавьсан байсан. Манай ажил дээр сангийн ажил явагдаад тэнд эд мөрийн баримтын өрөөг нааш цааш нь хөдөлгөх болсон. Тэгэхэд би тэнд орхисон байсан хар тамхийг өөрийнхөө өрөөнд оруулж сейфэндээ хийсэн. Тэгээд 10 сард амралтаа аваад 11 сард ирээд өөрийнхөө хувцсаа хийдэг сейфийг ухаж байхад миний нуусан тамхи гарч ирсэн. Тэгээд тэр тамхиа дүүдээ хэлсэн. Надад хар тамхи байна, хэдэн төгрөг байдаг юм бол гэж асуусан. Дүү мэдэхгүй байнаа, та наадахаараа яах гээд байгаа юм бэ гэж байсан. Би борлуулах санаа гаргасан, дүү бол тухайн үедээ дургүйцсэн. Дараа нь дахиж утсаар дүүтэйгээ ярихад би яваад очъё гэхээр нь хумсны тал хэмжээтэйг дүүдээ өгөөд явуулсан. 2 хоноод хар тамхи мөн байна, хэдэн төгрөг болох нь болох юм байна гэж ирсэн. Дүү над дээр ирсэний дараа Мөнхсүх гэдэг хүнд таны утсыг өгсөн гэсэн. Таньтай нэг хүн очиж уулзах байх гэсэн. Мөнхсүх ажлын газарт ирж үзье гээд жин дээр тавьж үзээд 10 гр биш 2 гр байх шиг байна гэсэн. Тэгээд ийм хоёрын хооронд юмыг мөнгө төгрөг гээд яахав ээ дүү нь аваад явчихъя гэж хэлсэн. Тэрний дараа дахиад 1 дүгээр сараас 28-наас өмнө надаас дахиж тамхи байна уу гэж асуусан. Би одоо байхгүй, явцын дундаа олдвол хэлье гэсэн. Би 1 дүгээр сарын 28-ны өдрийн орчим эд мөрийн баримт устгалтанд яваад, устгаж байх үедээ эд мөрийн баримтнаас гялгар ууттай хар тамхийг өөрөө нууж авч, ажил дээрээ нуучихаад маргааш нь дүү рүүгээ ярьсан. Ийм юм байна яах уу гээд дүү рүүгээ ярихад, нөгөө хүн асуугаад байсан ш дээ, чи зохицуулчихаач гээд би нэг уутыг дүүд өгөөд цаасанд өгч явуулсан. Дүү Мөнхсүх гэдэг хүнд өгсөн юм шиг байгаа юм. Авсан өдрөөс сарын дараа цагдаа намайг аваад явсан. Би ажиллаж байсан шүүхийн байгууллагаасаа уучлалт гуйж байна.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: “...Юуны өмнө би ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Хууль зөрчсөндөө харамсаад барахгүй байна. Би бол ашиг хонжоо олсон зүйл байхгүй. Ах үзүүлээд өг гэхээр нь өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Би энэ хийсэн үйлдэлдээ прокурорын танилцуулсантай санал нэг байна. Маргах зүйлгүй. Энэ үйлдэлдээ Ганзориг бид хоёрын хоронд 2-хон үйлдэл байдаг. Хамгийн эхлээд надад хумсны толионы тал юм байхад 10 гр гэдэг чинь иймэрхүү юм байдаггүй юмаа гээд Ганзориг ахад өгөөд явуулсан. 2-3 хоногийн дараа ахиад байна уу гэхэд чи өөрөө холбогдоод очоод уулзчихаа 2-3 гр байгаа юм шиг байна лээ ш дээ гэхээр нь дүү нь гайгүй юм байх юм бол очоод авчихъя гээд шүүхийн гадаа очиж уулзсан. Оюунболд ах граммаа мэддэггүй байсан. Энэ чинь ийм үсгэн дээр тавиад ингэдэг юм. Оюунболд ах өөрийнх нь гаргаж ирсэн юмыг хэлэн дээр тавиад үзсэн чинь 2 гр байсан. Ийм жаахан юм чинь дүү нь энийг аваад явчихъя гээд аваад явсан. Дараагийнх нь 1 дүгээр сарын 29-ний орой над руу Ганзориг залгаад 20 хэдэн грамм байна гэсэн. За наадахыг чинь олноор нь авч чадахгүй, 10 граммыг өгчихөө маргааш уулзаад авъя гээд аваад тэрнээс хойш 10-20 минутын дараа л баригдсан. Ж.Т гэдэг хүн бол 400.000 төгрөгийн худалдаж авах, худалдах яриа байхгүйгээр бид хоёр уулсзан. Энэ 400.000 төгрөг нь хаанаас гарч ирсэн ямар яриа гараад байгааг би ойлгохгүй байна. Би мөс гэдэг зүйлийг хэрэглэдэг байсан учраас Оюунболд ахад худлаа үнэн хэлж авсан болохоос биш энэ хүнд заръя гэсэн санаагүй байсан. Би Тэгш-Ерөөлттэй утсаар ярьсан ч 400.000 төгрөгийн ямар ч яриа байхгүй. Манай байрны урд хар тамхичин байсан. Би тэр хүнтэй үерхдэг нөхөрлөдөг байсан. Би охидуудаа өсгөж байхдаа ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй. Би татаж үзсэн, татдаг байсан. Би олон хүнд худалдаалсан зүйл байхгүй. Намайг энэ хэрэгт Ганзориг, Тэгш-Ерөөлтөд худалдаалдаг гэж яриад байна. Би хэрэглэдэг. Би хүүхдүүдээ 2018 он хүртэл өсгөж байхад манай хадмууд хүүхдүүдийг маань аваад явсан. Тэгээд би сэтгэл санааны хямралтай байхад байрны ах санал болгосон. Би өнөөдөр ганц бие хэдэн охидуудаа өсгөх гээд гав ганцаарахнаа зүтгэсэн. Цагдаагийн байгууллагын ажиллагаа юм уу, миний найз 400, 100 гээд яриад байгааг ойлгохгүй байна. Би худалдаалдаг байсан бол хавтаст хэрэгт авагдах байсан. Би тийм юм байхгүй, би Ганзориг гэх дүүд нь хэлж байсан. Надад хар тамхи татдаг тийм олон хүмүүс байхгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “...Би 1985 онд төрсөн. Би зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Мөнхсүхтэй мөнгө төгрөг хэлэлцэж уулзаагүй. Мөнхсүхтэй дайралдаад гараад тамхилъя гээд баригдсан. Миний биед байсан үзлэгээр миний халаасанд 10.000 төгрөг, 3 ширхэг доллар байсан. Өөр карт мөнгө төгрөг байгаагүй. Баривчлагдсан газар өвдгөн дээр суулгаж байж байгаад, хоёр талаас 2-3 удаа өшиглөсөн. Надаас байцаалт аваад, намайг мэдүүлэгтэй таницуулаагүй гарын үсэг зуруулсан. Тэр орой нь 461 дүгээр ангид хоригдсон. Би хоригдож байх хугацаандаа хар тахи гэдэг хувь хүнд болон нийгэмд маш хортой зүйл юм байна гэдгийг ойлгосон. Манай эхнэр ахтайгаа бүтэн өнчин, би өөрөөсөө гадна 10-д хүнийг уран бүтээлээ хийж амьжиргаагаа залгуулдаг. Миний хийсэн монгол тулгыг эхнэрийн ах зардаг. Би өөрөө шивээс хийдэг. Би хар тамхи хадгалаагүй. Миний биенээс гараагүй. Миний уудаг байсан Хятад цайны найрлаганд байсан бодис миний шээснээс илэрсэн. ” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх1-ийн 58-62/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 76-83/, Т.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 63-73/, дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-н 170-173/, компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх2-н 178-181/, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /2хх-н 182-187/, эд мөрийн баримтын судалгаанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 188-189/, хавтаст хэргиин материалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-н 241-247/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Оын өгсөн мэдүүлэг /2хх2-н 68-70/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-н 110-111/, шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1023 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /1хх-н 165-166/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /х-н 74-75/, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 19-25/, Ж.Тийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 45-47/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Тийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-н 108-109/, Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1029 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 158-160/, Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1025 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 162-163/, Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1026 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /1хх-н 168-169/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /4хх-н 72/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-н 83-84/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10541 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-н 119-120/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Мийн өгсөн мэдуулэг /4хх-н 204-205/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн мэдээллийн баримтууд /4хх-н 17-23/, Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн мэдээллийн баримтууд /4хх-н 34-49/, Ж.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн мэдээллийн баримтууд /4хх-н 50-67/, Б.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн мэдээллийн баримтууд /4хх-н 173-177/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Ооос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /5хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Гоос мэдүүлэг авсан тэмдэглэл /5хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Мээс мэдүүлэг авсан тэмдэглэл /5хх-н 33-34/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Т.О нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримтыг устгах үедээ болон 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхийн эд мөрийн баримт устгах үедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий "мөс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авснаас үлдсэн /12,1 грамм/-ыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахилгаанчины өрөөнд буюу ажлын байрандаа худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

яллагдагч Т.Гтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нисдэг машин" худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай 2.5 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан гэмт хэргийг,

Яллагдагч Т.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Т.Отой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн Т.Оын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин" худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай 2.5 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар -сагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт оодисноос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 граммыг эодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд худалдсан гэмт хэргийг,

Яллагдагч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос Т.Гоос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нисдэг машин" худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй бодисноос 2019 оны 01 дүгээр сарын 16- ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна 2.5 граммыг Т.Ооос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй бодисноос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 граммыг Т.Гоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй бодисноос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадна 10.09 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн НҮБ-ын 1971 оны "сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай уутны хамт 1.05 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Төд худалдаалах зорилгоор хууль бусаар, Ж.Ттэй хамт хадгалсан гэмт хэргийг,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 50 дугаар байрны 6 дугаар давхарт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай 0.6 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Н.Азжаргалд өгсөн,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадна НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-н 2 дугаар жагсаалтанд багтдаг тетрагидроканнабинолын агууламжтай 0.2 грамм "шавар" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

                Яллагдагч Ж.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар ооцны гадна НҮБ-ын 1971 оны "сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 цугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламжтай, уутны хамт 1.05 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэттэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Мтэй хамт хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                Гэм буруугийн талаар:

                Шүүхээс шүүгдэгч Т.Оыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах үед метамфетамины агууламж бүхий "мөс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан метамфетамины агууламж бүхий "мөс" гэх нэршилтэй 12,1 грамм бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, мөн шүүгдэгч Т.Гтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд олж авсанаас 1 удаа болон 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр метамфетамины агууламжтай 2,5 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр метамфетамины агууламжтай 11,1 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг   худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд тус тус худалдсан,

                шүүгдэгч Т.Гийг үргэлжилсэн үйлдлээр буюу шүүгдэгч Т.Отой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд олж авсанаас нэг удаа болон 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр метамфетамины агууламжтай 2,5 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр метамфетамины агууламжтай 11,1 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Мэд тус тус худалдсан, 

шүүгдэгч Б.Мийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисноос шүүгдэгч Т.Гоос нэг удаа болон 2019 оны 01 дүгээр сарын 16-ны  өдөр метамфетамины агууламжтай 2,5 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр метамфетамины агууламжтай 11,1 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 10.09 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн 1,05 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Төд худалдаалах зорилгоор хууль бусаар Ж.Ттэй хамт хадгалсан, мөн 0,6 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Н.Азжаргалд өгсөн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тетрагидроканнабинолын агууламжтай 0.2 грамм "шавар" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Ж.Тийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр метамфетамины агууламжтай, уутны хамт 1.05 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэттэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Мтэй хамт хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Бичиг баримт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: "...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн Баянзүрх, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байсан эд мөрийн баримт устгасан тухайн актуудад үзлэг хийхэд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгасан тухай акт байв. Уг устгалын акт дээр "Н.Мэндсайхан нарт холбогдох 1802000160031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.6 грамм, 10.2 грамм, 10.1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисууд шатааж, хэлбэр дүрсийг алдагдуулж булж устгав.." гэсэн.., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгалын бүртгэлийн дэвтэрт эрүүгийн 1802000160031 дугаартай хэргийн 0.6, 10.2, 10.1, 0.05 грамм нийт уутны хамт 20.95 грамм мөс гэх нэршилтэй бодисыг устгасан тухай тэмдэглэлд тусгав." гэх холбогдох баримтын хуулбарууд /2хх-н 93-169/,

дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: "...бичлэгт Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж Чингэлтэй дүүргийн шүүхээр шийтгэгдсэн н.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн 1802000160031 дугаартай хэргийн эд мөрийн баримт болох 428 ширхэг зиплок түгжээ бүхий уут, хар өнгийн гар жин, тарианы ус 3 ширхэг, "шинжилгээнд 0,6 гр" гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай, мөс гэх нэршилтэй бодис, "машинаас хурааж авсан 0,8 гр" гэж хаягласан зиплок бүхий ууттай мөс гэх нэршилтэй бодис, "дээж №2-1.4 гр, 10.2 гр-2" гэж хаягласан зиплок түгжээ бүхий уутгай мөс гэх нэршилтэй бодис, "дээж №1-1.1 гр, 10.4 гр-1" гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай мөс гэх нэршилтэй бодис зэргийг нэг бүрчлэн хайрцагнаас гарган ирж бичлэгт оруулан буцаан принтерын хорны хайрцаганд хийж байгаа байдал бичигдсэн байна. 15 минут 30 секундэд..., яллагдагч Т.О камерын бичлэгийн баруун дээд буланд бичигдсэн байх бөгөөд Т.Оын принтерын хорны хайрцагийг баруун гартаа барьж, зүүн гараа хааж, байгаа мэт байдал" гаргаж, зүүн гартаа ямар нэгэн зүйл атгаж байгаа байдал бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл овоолсон эд мөрийн баримтын цаад талд яллагдагч Т.О очиж зогсож, доошоо бага зэрэг тонгойж, баруун гар талдаа  принтерын хорны хайрцагыг барьсан чигтээ баруун, зүүн гараа зэрэг урагшлуулж, зүүн гартаа ямар нэгэн зүйл атгасны дараа баруун гартаа барьж байсан хайрцгийг овоолсон эд мөрийн баримт дээр тавин, ямар нэгэн зүйл хэсэг харан тонгойж, зогсож байгаа байдал бичигдсэн байна. 16 минут 01 секундээс 16 минут 18 секунд хүртэлх хугацаанд яллагдагч Т.О зүүн гартаа ямар нэгэн зүйл атгасан чигтээ эрэг рүү алхаж ирээд, савтай бензин аваад буцаад алхаж буй бичлэг бичигдсэн байна. Яллагдагч Т.Оын гартаа барин явж байсан принтерын хорны хайрцаганд хар тамхины эд мөрийн баримт болох мөс гэх нэршилтэй бодис байсан болохыг тэмдэглэлд тусгасан болно..." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-н 170-173/,

Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл: “...4 дэх үзлэг хийж буй диск нь мөн ягаан энгийн гадаргуутай "Wonderful" гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй, "Эд мөр 2018 оны 08 дугаар сарын 07 /хуулбар/" гэж хаягласан компакт диск байх ба.., уншуулахад..,Бичлэг эхлэхэд эрэгтэй хүний хоолойгоор ярьж, хар тамхины хэргийн эд мөрийн баримтыг камерт харуулан устгахад бэлдэж байгаа байдал бичигдсэн байна. Үүнд: №12, 1, 6, 10 гэж дугаарласан мөс мэт зүйлүүдийг нэг бүрчилэн камерт харуулж байна. Уг ажиллагаанд Т.О оролцсон бөгөөд эд мөрийн баримт шатсаны дараа эд мөрийн баримтууд гүйцэд шатсан эсэхийг шалгаж байгаа байдал бичигдсэн байна." гэх тэмдэглэл /2хх-н 178-181/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл:  “...тус шүүхийн байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах ертөнцийн зүгээр урагш харсан хаалгаар Т.О нь орж хаалганы эсрэг талд байрлах шатаар уруудан подвалд бууж ирэн ертөнцийн зүгээр баруун тийш харсан төмөр хаалгыг онгойлгон дотогш орж коридороор зүүн тийш яван ертөнцийн зүгээр зүүн тийш харсан "Эд мөрийн баримт хадгалах өрөө" гэсэн хаягтай төмөр цоожтой төмөр хаалганы ертөнцийн зүгээр зүүн урд буланг зааж "миний зааж байгаа газрын ханын цаад талд харалдаа миний хадгалж бусдад өгсөн хар тамхи, мансууруулах бодис байсан. Би аваад хаях гэж байсан цаасан хайрцагнуудад хийж орхиод маргааш нь авч өөрийнхөө өрөөний шүүгээнд хийсэн" гэж хэлэн коридороор буцаж явж ертөнцийн зүгээр урд зүгт харсан "цахилгаан шийдний өрөө" гэсэн хаягтай хүрэн өнгийн модон хаалгыг зааж "энэ миний өрөө" гэж хэлэн өөрөө түлхүүрээрээ онгойлгов. Т.О дотогш орж өрөөний хойд буланд байх төмөр шүүгээний дунд хэсэгт байх хаалгыг түлхүүрдэж онгойлгон "би анх олсон хар тамхиа энд хадгалж байсан. Одоо өрөөний баруун хананд байх 2 цахилгааны шийдний тэнд байгаа" гэж заасны дагуу шалгахад 14.5x7.5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай эд зүйл байх бөгөөд задалж үзэхэд дотор нь 6.5х4см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай мөс мэт зүйл, 8х5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай мөс мэт зүйл байсныг баталгаат бус гар жин дээр нийлүүлэн жинлэхэд 7.43 грамм заасныг №1617 гэж дугаарлан хураан авав. Trunarc багажаар шалгахад тус бүрээс сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илрэв.., Т.О нь цааш үргэлжлүүлэн мөс гэх бодис хадгалж байсан шүүгээг зааж "энд цэнхэр өнгийн гар жин байгаа" гэсний дагуу шалгахад хойд хэсэгтээ хятад үсэглэл бүхий цэнхэр тавцантай гар жин байсныг №2422 гэж дугаарлан хураан авав. Т.О цааш үргэлжлүүлэн "би одоо уг хар тамхи мансууруулах бодисыг Ганзоригт өгсөн гэх газрыг зааж өгье" гэж хэлэн шүүхийн байрнаас гарч урагш явж хашаанаас гарч ертөнцийн зүгээр баруун тийш алхаж авто машин зогсоолыг зааж F зогсоол дээр би Ганзориг 2018 оны 11 cap билүү 12 сард 10 грамм мөс өгсөн, мөн уг зогсоолын ойролцоо тухайн өдрийн маргааш нь Ганзоригийн явуулсан хүнд "1 грамм орчим мөс өгсөн" гэж заав. Уг газраас ертөнцийн зүгээр баруун зүгт алхаж орон сууцанд тулж ирэн “уг байрны хойд талаар тойрч гэр хороолол дунд зогсож 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10 грамм мөс гэх бодис Ганзоригт өгсөн.” гэж заав.” гэх гэрэл зургууд /1хх-н 63-73/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Оын өгсөн: “...Үнэн хэрэгтээ хамгийн анх би 2018 оны 07 дугаар сарын сүүлээр билүү 08 дугаар сарын эхээр шүүхийн эд мөрийн баримт устгах ажиллагаанд оролцсон юм. Яг одоо аль шүүхийн эд мерийн баримт устгах ажиллагаа байсан талаар болон хэн хэн хамт явж байсан талаар сайн санахгүй байна. Тэр устгалын үеэр хар тамхины эд мөрийн баримт устгасан юм. Эд мөрийн баримт шатаж дуусах шиг болохоор нь очоод шалгаж байтал нэг ууттай мөс гэх хар тамхи шатаагүй үлдсэн байхаар нь саваагүйтээд аваад халаасандаа хийчихсэн юм. Ямар ч байсан 1 том уутанд 4 тусдаа жижиг уутанд байсан санагдаж байна. Тэгээд ажлын байрандаа ирээд өөрийнөө сейфэнд хийгээд орхисон.... Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа орсон. Уг мөсөө аваад ширээний ард талд байдаг шилэн нүүртэй сейфэнд аваачаад хийсэн. Ингээд уг хар тамхины талаар 2019 оны 01 дүгээр сард дүү Ганзоригт хэлж нэг жижигхэн хэмжээтэйг өгч явуулж шалгуулсан. Тэгтэл Ганзориг удалгүй над руу яриад "Наадах чинь хар тамхи мөн байна, хүнд үзүүлсэн мөн байна гэж байна, наадахыг чинь борлуулдаг юм байна, дахиад байвал шалгаад авна гэж байна" гэж хэлсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 10-даар Ганзориг манай ажил дээр ирээд 10 орчим грамм /3 жижиг ууттайг би нэгтгээд нэг болгосон байсан юм/ аваад явсан юм. Үүний дараа Мөнхсүх надтай ярьж ажил дээр ирээд надад үлдсэн байсан 2 грамм хүрэхгүй жоохон байсанг ажлынхаа гадаа гаргаж өгсөн. Тэгээд Ганзориг билүү манай дүү надаас танд дахин мөс байгаа юм уу гэж асуусан. Би надад одоо бол байхгүй, дахин гарвал гарах байх гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин устгалд яваад эд мөрийн баримтуудыг устгаж байх үед нэг хэсэг ууттай мөсийг нууцаар хулгайлж авсан. Зүүн гартаа барьж байгаад куртикныхаа зүүн талын халаасанд хийчихсэн юм. Хулгайлж авсан мөсөө өөрийнхөө ширээний ард талын шилэн нүүртэй сейфэнд хийж орхиод явсан. Маргааш нь ажил дээрээ ирээд нөгөө мөсөө задалж үзтэл 4-5 жижигхэн ууттай, дугаарласан, бүхэлдүү хзмжээтэй, жамц давс шиг мөсүүд байсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ганзоригт мөс авсан талаараа яриад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ганзоригт авсан мөснийхөө талыг 10 гаруй граммыг өгөөд явуулсан. Үлдсэн мөсийг манай ажлын байрнаас хураан авсан..." гэх мэдүүлэг /2хх-н 68-70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Гийн өгсөн: “...Би Мөөжигөөс надад 10 грамм мөс шиг хар тамхи байна. Энийг зараад өгч чадах уу, хэдэн төгрөг болох вэ гэж асуусан. Тэгсэн Мөөжиг 2 сая орчим болох байх аваад ирээ дүү нь таньдаг хүмүүсээс асуугаад зараад өгье гэж хэлсэн. Би Мөөжигийн хэлснийг Оюунболд ахад хэлэхэд 2 сая төгрөг хүрэх юм бол хоёулаа сая, сая төгрөгөөр нь хуваагаад авъя, чи маргааш ажил дээр ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн үед төрсөн ах Т.Оын ажил дээрээс нь очиж ууттай мөс шиг зүйл авсан. Тэр мөс шиг хар тамхийг нь аваад Мөөжигтэй холбоо барьж байгаад Тэнгис кино театрын урд байрлах "Шуурхай зар" гэсэн хаягтай шилэн байшингийн 4 давхарт очиж Мөөжигт өгсөн. Мөөжиг мөнгийг нь 2-3 хоногоос өгнө гэж хэлсэн. Тэгээд Мөөжигөөс салаад гэр рүүгээ явж байх замд цагдаад баригдсан. 2018 оны 12 дугаар сард байх, 11 сарын сүүлээр ч байж магадгүй. ...Би ахад "би хүнээс асууж үзье" гэж хэлсэн. Тэгээд Нямсүрэнгээс асуухад Нямсүрэн надад Мөөжигөөс асууя, би өөр хүн мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй Мөөжиг залгаад "аваад ир, би зараад өгье" гэж хэлсэн. Тэгээд бас ахын ажил дээр очиход ууттай мөс шиг 10 грамм хар тамхи өгсөн. Тэрийг нь нисдэг машины орчим Мөөжигт хүргэж өгсөн. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа Мөөжиг надад 1.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Оюунболд ахад 900.000 төгрөгийг өгөөд өөрөө үлдсэн 900.000 төгрөгийг нь авсан. Тэрнээс хойш Мөөжиг дахин дахин нэхээд байсан. Тэгэхээр нь Оюунболд ахыг Мөөжигтэй холбож өгсөн..." гэх мэдүүлэг /1хх-н 110-111/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1023 дугаартай "…Шинжилгээнд ирүүлсэн "1617-1" гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 2.5927 грамм, "1617-2" гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 9.6109 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "1617-1", '1617-2" гэж хаягласан 2 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлүүдэд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жасраалтанд багтдаг болно." гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-н 165-166/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай "...Мэдүүлгийг шалгах ажиллагаагаар 1617 гэж дугаарлан хураан авсан 2 тусдаа мөс мэт зүйлийг албаны болон баталгаат бус гар жин дээр нийлүүлэн жинлэхэд 7.435 грамм байсан бөгөөд уг 2 тусдаа ууттай мөс мэт зүйлийн 1 уутыг №1617-1 гэж дугаарлан албаны баталгаат вакум Biobase маркын жин дээр жинлэхэд 2.5965 грамм, 2 дах ууттай мөс мэт зүйлийг.., жинлэхэд 9.6139 грамм байна. Нийт 12.2104 грамм болж байна." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 74-75/,

            2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл: "...Миний биед мөс гэх нэршилтэй хар тамхи мансууруулах бодис байгаа гэж хэлээд өөрийн өмсөж байгаа өмдний баруун талын хажуу халааснаас 7x10 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн хэмжээтэй цагаан өнгийн таслтлаг мөс мэт бодис гаргаж ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутнуудын хамт 10.1 грамм жинтэй байсныг 30 дугаарт бүртгэж хураан авлаа. Уутнуудын хамт 10.1 грамм жинтэй цагаан өнгийн талслаг мөс мэт бодисыг Trunarc багаж ашиглан шалгахад 554 дугаарт метамфетамины агууламжтай гэж заав. Мөн халааснаас 4 ширэг 7x10 см-ийн хэмжээтэй гялгар уутанд хийсэн жижиг зиплок түгжээ бүхий ууттай шавар мэт бодис байсныг албаны цахилгаан жин дээр жинэлэхэд уутны хамт 0.6 грамм жинтэй байсныг 31 дугаарт бүртгэж хураан авлаа..." гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 19-25/,

              Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Тийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай "...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/.., гэж зааж байгаа нь дээрх 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд  нөлөөт  бодисоос  Тетрагидроканнабинолын төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав.." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 45-47/,

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: "…Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ертөнцийн зүгээр баруун тийш харсан орцуудтай, цагаан, ногоон өнгө холилдсон 5 давхар орон сууцны хамгийн урд талын 6 дугаар орцны орчим байв. Уг байрны дугаар №2а байр байв. 1/ Орцны шатны чанх урд байсан “Сaster" нэртэй тамхины хайрцаг /дотроо тамхитай/ №22 гэж дугаарлан хураан авав. 2/ уг тамхины хайрцагнаас урагш зиплок түгжээ бүхий ууттай "мөс" мэт зүйл байсанг №24 гэж дугаарлав. Уг бодисын ууттай жинг үзэхэд 1.0886 грамм байв. 3/ уг" орцны урд байх модон сандалны хажууд байсан эрэгтэй хүний савхин хар бээлийг №17, улаан өнгийн асаагуурыг №16 гэж дугаарлаж хураан авав. 4/ Мөн орцны урд 1 ширхэг түлхүүр байсанг №21 гэж дугаарлан хураан авав. 5/ Орцны ногоон хаалганы хойно, шороо дээр 1 ширхэг “Caster” янжуур танхины үзүүр хэсгийг асааж, шүүлтүүр хэсгийг зуусан байдалтай байсан №20 гэж дугаарлан хураан авав..." гэх тэмдэглэл /1хх-н 58-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Тийн өгсөн ".. Мөнхсүхтэй 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө түүний 98949487 дугаар руу өөрийнхөө 80080001 дугаарын утсаар залгаж холбогдоод Мөс олдох уу авъя надад 100 гаран мянган төгрөг байна. 400.000 төгрөгөнд мөс аваад үлдсэн мөнгийг нь удаахгүй өгчихье гэж хэлэхэд Мөнхсүх болно уулзъя гэж хэлээд намайг Тэнгис кино театрын ард талд байх үсчингийн газрын гадаа хүрээд ир гэж дуудсан. Тэнгис кино театрын ард байрлах үсчин рүү орж үсээ засуулах санаатай байж байх үед гаднаас Мөнхсүх орж ирсэн. Гарч тамхилъя гээд гараад “Caster” нэртэй тамхины хайрцагтай тамхи гаргаж ирээд өгөхөөр нь нэгийг сугалж аваад асаагаад татах гэж байх үед тал бүрээс хар хувцастай хүмүүс ирж бид хоёрыг барьж авсан. Одоо миний биед Мөнхсүхэд өгөх гэж байсан 140-150 орчим мянган төгрөг байгаа. Уг нь бол тамхилчихаад Мөнхсүхээс мөс гэх бодисыг авна гэж бодож байсан. Тэнд бид хоёроос өөр хүн байгаагүй." гэх мэдүүлэг /1хх-н 108-109/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1029 дугаартай дүгнэлт: "...Жамсранжавын Тэгш-Ерөөлт гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно." гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 158-160/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1025 дугаартай дүгнэлт: "...Шинжилгээнд ирүүлсэн "30" гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 10.0983 грамм, "31" гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл нь 0.2408 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "30" гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн "31" гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын   1971   оны   сэтгэцэд   нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 162-163/, мөрдөн шалгах нууц ажиллагааны Магадлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

   Иймд шүүгдэгч Т.Оыг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэргийг үйлдэх талаар санаатай нэгдэж бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т.Гийг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэргийг үйлдэх талаар санаатай нэгдэж бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэх  гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Мийг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн  үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй болон тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.Тийг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.    

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Тийн өмгөөлөгч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт гэм буруу дээр маргаж байгаа боловч дараах баримтуудаар няцаагдаж байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Тийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай "...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/.., гэж зааж байгаа нь дээрх 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд  нөлөөт  бодисоос  Тетрагидроканнабинолын төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав.." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 45-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Тийн өгсөн ".. Мөнхсүхтэй 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө түүний 98949487 дугаар руу өөрийнхөө 80080001 дугаарын утсаар залгаж холбогдоод Мөс олдох уу авъя надад 100 гаран мянган төгрөг байна. 400.000 төгрөгөнд мөс аваад үлдсэн мөнгийг нь удаахгүй өгчихье гэж хэлэхэд Мөнхсүх болно уулзъя гэж хэлээд намайг Тэнгис кино театрын ард талд байх үсчингийн газрын гадаа хүрээд ир гэж дуудсан. Тэнгис кино театрын ард байрлах үсчин рүү орж үсээ засуулах санаатай байж байх үед гаднаас Мөнхсүх орж ирсэн. Гарч тамхилъя гээд гараад “Caster” нэртэй тамхины хайрцагтай тамхи гаргаж ирээд өгөхөөр нь нэгийг сугалж аваад асаагаад татах гэж байх үед тал бүрээс хар хувцастай хүмүүс ирж бид хоёрыг барьж авсан. Одоо миний биед Мөнхсүхэд өгөх гэж байсан 140-150 орчим мянган төгрөг байгаа. Уг нь бол тамхилчихаад Мөнхсүхээс мөс гэх бодисыг авна гэж бодож байсан. Тэнд бид хоёроос өөр хүн байгаагүй." гэх мэдүүлэг /1хх-н 108-109/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1029 дугаартай дүгнэлт: "...Ж.Т гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно." гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 158-160/ болон Мөрдөн шалгах нууц ажиллагааны Магадлагаа, шүүгдэгч Б.Мийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэргээр тус тус үгүйсгэгдэж байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.О, Т.Г, Б.М, Ж.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 4 ширхэг зиплок түгжээ бүхий уут, гар жин, 0.24 грамм “Шавар” гэх нэршилтэй бодис болон 10 грамм “мөс” гэх нэршилтэй, 1 грамм “мөс” гэх нэршилтэй, 2.5 грамм “мөс” гэх нэршилтэй, 9.6 грамм “мөс” гэх нэршилтэй, нийт 23.1 грамм “мөс” гэх нэршилтэй бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.  

            Мөн шүүгдэгч Т.О, Т.Г, Б.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргаагүй хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

            Харин шүүгдэгч Ж.Тийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруу дээр маргаж байх тул мөн дээрхи Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.О, Т.Г, Б.М нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 156 хоног, шүүгдэгч Ж.Т нь 29 хоног тус тус цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.