Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/00876

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/00876

Улаанбаатар хот

 

 

ͪ

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр

Нэхэмжлэгч:  Б

Хариуцагч:  Б

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : Нэхэмжлэгч Ч.Б, Г.Наранхүү н .

:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Чойжилын Б би 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Бинд банкны теллерээр ажилд орж нэг жилийн дараа буюу 2009 оны 3 дугаар сард ахлах теллер болж албан тушаал дэвшин 2 жил ажиллаж байгаад мөн 2011 оны 3 дугаар сард ахлах нягтлан бодогч болон тушаал ахин дэвшиж Бны Сүхбаатар болон Хан-Уул дүүргийн ерөнхий нягтлан бодогчоор гээд тасралтгүй 8 жил тус банкинд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа би ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй, байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд гүйцэтгэж ирсэн ба 2009 онд Залуучуудын алтан медаль, 2014 онд Сангийн яамны Жуух бичиг болон салбарын тэргүүний ажилтан болж Бээжин явах эрхийн бичгээр зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. Гэгэл банкны Хүний нөөцийн хорооны хурлаар зөрчил дутагдал гаргасан учир тохирох албан тушаалд томилох шийдвэр гарсан гээд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Ард тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд шилжүүлсэн гээд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтонд гарын үсэг зуруулсан. Гэхдээ надад өөр албан тушаалд шилжүүлж байгаа болон албан тушаал бууруулсан талаарх ямарч тушаал шийдвэр үзүүлээгүй, өгөөгүй. Дараа нь дахин 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр жирэмсний амралттай байгаа Ялалт бизнес төвийн харилцааны менежер П.Энхтөгсийн оронд гэсэн хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэхдээ би Ялалт бизнес төвд харилцааны менежерээр огт ажиллаж байгаагүй.

Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүний нөөцийн газраас . . туршилтын хугацаанд ажиллаж байгаа тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгуй болсон. Иймд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болж байгааг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг хүлээн авсан. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шуудангаар Бны захирлын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06/969 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүлээн авч ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдлээ. Би тус банкинд 2008 оноос хойш ажилласан байхад намайг шинээр орж байгаа ажилтан гэж туршилтын хугацаагаар ажиллуулж байсан мэтээр туршилтын хугацаа дууссан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас халсанд гомдолтой байна. Учир нь харилцааны менежерийн албан тушаал бол байнгын ажлын байр бөгөөд уг гэрээнд хугацаа заах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг зөрчиж байна. Ч.Бтай гэрээ байгуулахдаа жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж бай дараа нь зохицуулна гээд гэрээ байгуулсан байж одоо туршилтын хугацаатай байсан гэж хуурч төөрөгдүүлж байгуулсан гэрээний заалтыг баримтлаад халаад байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв туршилтын хугацаа заасан бол би зөвшөөрөхгүй гэрээнд гарын үсэг зурахгүй байсан.

Мөн уг ажилд туршилтаар ажиллана гэсэн зүйл байдаггүй. Хөдөлмөрийн хуулийн дагуу бол шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон хугацаагаар туршилтаар ажиллахаар зохицуулсан байдаг. Гэтэл миний хувьд шинэ ажилтан биш нөгөө талаар хөдөлмөрийн гэрээнд ямар нэг хугацаа заагаагүй байж хугацаа дууссан гэж тушаал гаргасан нь хууль зөрчсөн миний хөдөлмөрлөх эрхэнд үндэслэлгүйгээр халдаж ажлаас минь халсан гэж үзэж байна. Ер нь намайг ажлаас халж чадахгүй болохоороо худал зүйл хэлж төөрөгдүүлэн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас өөр ажилд шилжүүлсэн дүр үзүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан болж хуурсан болох нь тодорхой харагдаж байна. Намайг ямарч үндэслэлгүйгээр ерөнхий нягтлан бодогчийн ажлаас харилцааны менежерийн ажилд шилжүүлсэн байж одоо туршилтын хугацаа дууссан гэж байгааг зөвшөөрөхгүй байна.

Иймд Ч.Б намайг ажлаас үндэслэлгүй халсан учир Бны Улаанбаатарын Иргэдийн банкны Приорити салбарын Ард тооцооны төвийн харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б Ч.Бтай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалтыг үндэслэн 2016 оны 07 сарын 06-ы өдөр 06/969 тоот тушаал гарч Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Банк хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрээ гаргасан бөгөөд 06/969 тоот тушаал хуульд нийцсэн байна. Хөлдөмрийн гэрээг дуусгавар болгосонтой маргаагүй. Хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь хуульд нийцэж байгаа. Хугацаа нь дуусгавар болсон уу гэхэд дуусгавар болсон гэсэн. Хугацаанаас нь өмнө цуцалсан гэх зүйл байхгүй. Туршилтын хугацаа үргэлжилж байгаа гэдгийг тодорхой заасан байгаа. Үүнээс харахад хуультай зөрчилдөөгүй байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээг байгуулсан. Үндсэн ажлын байр биш байна, энэ гэрээг байгуулахгүй гэх боломж байсан. Гэтэл үүнд маргаагүй. Туршилтын хугацааны шаардлага хангах юм байна, хүний оронд ажиллах юм байна гэдгийг харж ойлгох бүрэн боломжтой байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т туршилтын хугацааг дотоод журамдаа тусгасан байж болно гэсэн байгаа. Тэгэхээр Б туршилтын хугацааг тогтоохдоо хүний оронд ажиллуулна, гэхдээ үүнээс өмнө нь туршилтын 3 сарын хугацаанд харна гэсэн байгаа. Тийм учраас туршилтын хугацааг ойлгосон гэж үзэж байна. Б өөрөө хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д туршилтын хугацаагаар ажиллуулах талаар тодорхой заасан байгаа. Ч.Бгийн хийж байгаа ажил нь өөр ажил уу гэдэгт гаргалгаа гаргана. Үүнээс харахад харилцааны менежер нь нягтлан бодогчийн ажлын байрнаас өөр ажлын байр юм. Үүнд туршилтын хугацаа шаардлагатай юм. Ажил олгогч Дотоод журам болон хуульд заасан шаардлагуудыг хангасан байна. Эднийх хөдөлмөрийн гэрээг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй. Бны тушаал шийдвэр нь хууль зөрчөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б ХХК-д холбогдуулж Бны Приорити салбарын Ард тооцооны төвийн Харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн 2016 06 угаа 2326/5741 ын 1 дэх заалтаар Иргэний банкны Приорити салбарын Ард тооцооны төвийн Харилцааны менежер Чойжилын Бтай туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс тасалбар болгон дуусгавар болгосугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Ч.Бг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч Б ХХК нь туршилтын хугацаа дуусч цаашид сунгаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Б ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 26/5741 дүгээр мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтын дагуу Приорити салбарын Ард тооцооны төвийн Харилцааны менежерийн ажлын байранд туршилтын хугацаанд ажиллаж байгаа Чойжил овогтой Б тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгахгүй болсон. Иймд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгааг 14 өдрийн өмнө үүгээр мэдэгдэж байна. гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаар тушаалаар Бны ахлах теллер, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 27/496 дугаар тушаалаар Б Сонгинохайрхан Өнөр салбарт ахлах нягтлан бодогч, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 27/392 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Бинд ажиллах хугацаандаа албан тушаал дэвшин ажиллаж байсан бөгөөд харилцааны менежерийн албан тушаалд туршилтын хугацаа өгч, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Бны ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д Шинээр ажилд орж байгаа болон албан тушаал дэвшсэн, өөр нэгжид, өөр төрлийн ажил үүрэг гүйцэтгэхээр шилжсэн ажилтаны мэргэжлийн бэлтгэл, ур чадварыг тандах, уг ажлын байранд тавигдах шаардлагыг ханган биелүүлэх боломжтой эсэхийг судлах зорилгоор 3 сарын туршилтын хугацаанд ажиллуулна. Ажил олгогчийн санаачлагаар энэ хугацааг 3 хүртэл сарын хугацаагаар сунгаж болно гэж заажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Хөдөлбөрийн гэрээний 1.5.1-т Гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай /Хүүхэд асрах чөлөөтэй Ж.Балжиннямын оронд/ байгуулав, мөн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.5.1-т Гэрээг 2016 оны 05 дугаар сарын 02 өдрөөс эхлэн туршилтын хугацааг үргэлжүүлэн /Жирэмсний амралттай байгаа Ялалт бизнес төвийн Харилцааны менежер П.Энхтөгсийн оронд/ байгуулав гэж тус тус нэг сарын дотор 2 удаа хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

Хариуцагч Б нь нэхэмжлэгчийг Иргэний банкны Приорити салбарын Ард тооцооны төвийн Харилцааны менежерийн ажлын байранд дараалан хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа эзгүй байгаа 2 ажилтны оронд туршилтын хугацаагаар гэрээ байгуулж, өмнөх хөдөлмөрийн гэрээ /2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ/-нд буюу хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааг үргэлжүүлэн тооцохоор заасан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, Иргэний банкны Приорити салбарын Ард тооцооны төвийн Харилцааны менежерийн албан тушаалд 2 хөдөлмөрийн гэрээг нэгэн зэрэг хэрэгжиж байна гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 2.7-д Туршилтын хугацаанд тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй гэж үзсэн бол шинэ ажилтны хувьд энэхүү журмын 3.3-т зааснаар зохицуулна, гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг Иргэний банкны Приорити салбарын Ард тооцооны төвийн Харилцааны менежерийн ажлын байрны шаардлага хангахгүй талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн Бны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 26/8802 тоот албан бичигт нэхэмжлэгч Ч.Б нь ...энэ хугацаанд ажлын тайлан өгөөгүй байна гэж дурдсан ба ажилтны ажлын тайлбанг хянаагүй атлаа шаардлага хангахгүй гэж дүгнэж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилжээ.

 

, 2005 5 5- 55 - 7- - պ 뿿, պ 69 69.1- сүүлийн 3 сарын цалингийн дундаж 715.778 ийг 2 сар 20 2.097.396 болж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу 1.984.635 төгрөгийг ж, нэхэмжлэгчид олгож .

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн 뿿, .

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. պ 128 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бг Иргэний банкны Приорити салбарын Ард тооцооны төвийн Харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 69.1-д зааснаар тай тэнцэх хэмжээний олговор 1.984.635 Б ХХК-иас , нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ч.Бгийн Б ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46.704 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

С.ЭНХБАЯР