Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/00891

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/00891

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар д С.Энхбаяр , Т.Ганчимэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Нэхэмжлэгч:  Б

 

Хариуцагч:  БТӨҮГ-т

 

Гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ, Ч.Батгэрэл, иргэдийн төлөөлөгч М.Насантогтох шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.

:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Б нь Д.Эрдэнэбилэгээс худалдах худалдан авах гэрээгээр автомашин худалдан авч гэрчилгээг шилжүүлэн авсан. Машин доголдолтой байна гэхэд Д.Эрдэнэбилэг гэдэг эмэгтэй машиныг янзлуулахаар буцаан авсан байдаг. Тэгээд ор сурагггүй болж машин нь ч олдохоо байсан. Тэгээд Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулахад Т.Бийн нэр дээрээс хэд хэдэн удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл шилжсэн байдаг. Төрийн байгууллагын буруутай үйлдлээс болж гэм хорын хохирол учирсан. Хариуцагч талаас холбогдох нотлох баримтаа гаргаж өгөхгүй байна. Энд хариицагч байгууллагын буруутай үйлдэл харагдаж байна. Төрийн байгууллагыг төлөөлж байгаа этгээдүүд бүрдэл материал дутуу материалыг үндэслэж шилжилт хөдөлгөөн хийсэн гэдэг нь тогтоогдож байна. Холбогдох баримтыг шаардаад байхад гаргаж өгөхгүй байна. Хууль тогтоомжид нийцүүлж ажиллаагүй нь иргэний хувийн хэргийг устгасан байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэм хор учруулсан байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 497.2-т зааснаар буруутай гэдгээ нотлохгүй, холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасан үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Иймд анх автомашин худалдаж авсан мөнгө болох 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төвийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайд шилжүүлсэн гэх материал нь байхгүй байгаа. Тэр автомашин 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй байна. Т.Б нь тээврийн хэрэгсэлийг худалдаж авсан хүн болох Д.Эрдэнэбилэгийг шүүх хуралдаанд дуудан оруулахгүй байгаа юм Тус маркийн машин нь ашиглалтын хугацаа хэтэрсэн машин байгаа. Болд гэдэг хүн хэлэхдээ Эрдэнэбилэг болон Т.Б нь хоорондоо хамаатан садангийн холбоотой хүмүүс гэдэг. Шүүх хуралдаанд Д.Эрдэнэбилэгийг оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайн автомашиныг сэлбэгээр худалдаалагдсан тээврийн хэрэгсэл гэж үзэж байна гэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Авто тээврийн үндэсний төвд холбогдуулж гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төвийн цахим лавлагаагаар Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай авто машин 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Т.Бээс С.Шинэбаярт, мөн өдөрт С.Шинэбаяраас Т.Бт, Т.Бээс С.Шинэбаярт тус бүр гурван удаа шилжсэн, харин Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай автомашины хувийн хэрэгт 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Опел вита маркийн 8323 УБӨ улсын дугаартай авто машиныг О.Болдоогоос Э.Уянгад худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Уянгаас С.Шинэбаярт /биеэр ирж шилжүүлсэн/, 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Шинэбаяраас Э.Манчирд Худалдах худалдан авах гэрээгээр, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Э.Манчираас Э.Мандахад Бэлэглэлийн гэрээгээр тус тус шилжсэн баримт Авто тээврийн үндэсний төвд хадгалагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай авто машиныг бусдад шилжүүлсэн гэж хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гэм хорын хохиролд Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай авто машины үнэ 5.000.000 төгрөгийг шаардсан байна.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв нь Т.Бийн Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд заасны дагуу шилжилт, хөдөлгөөн бүртгэл хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох журмын 1.5-д зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн доторхи бүртгэл, шилжилт, хөдөлгөөнийг тухайн аймаг, дүүргийн, харин тэдгээрийн хоорондох шилжилт хөдөлгөөнийг шилжин ирж буй аймаг, дүүргийн бүртгэлийн ажилтан бүртгэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техник ашиглалтын дэвтэрт тэмдэглэн мэдээллийн санд оруулна., 3.3-т Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ: Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримтшилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; автотээврийн хэрэгслийн гэрчилгээ; тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр; автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ; улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын бүрдэл хангагдсан тохиолдолд хариуцагч Авто тээврийн үндэсний төв нь шилжилт хөдөлгөөний бүртгэл хийж, дурдсан материалыг өөрийн архивд хадгалах үүрэгтэй.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн архивд Т.Бээс Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай авто машиныг бусдад шилжүүлснийг нотлох бусад баримт буюу өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, Фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл гэх зэрэг баримт байхгүй болох нь Авто тээврийн үндэсний төвийн архивын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 33 тоот албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нөхөн олгосон Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Т.Бээс О.Болдоод шилжсэн гэж тэмдэглэгдсэн гэх боловч, уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа, мөн Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох журмын 4.1-т зааснаар Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд дараах бичиг, баримтыг үндэслэн нөхөн олгоно: улсын дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгохыг хүссэн бүртгэлийн маягт, албан бичиг; автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хаяж, гээгдүүлснийг мэдээллийн хэрэгслээр хүчингүй болгож зарлуулсан баримт; автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт; улсын дугаар нөхөн олгох бол автотээврийн хэрэгслийн гэрчилгээ; авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт; улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр зэргийг үндэслэн гэрчилгээг дахин олгосон тухай баримт байхгүй байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгосон нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай автомашиныг Д.Эрдэнэбилэгт биетээр шилжүүлж өгсөн, Д.Эрдэнэбилэгээс автомашиныг шаардахад тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тул шаардах эрх үгүйсгэгдэж байна гэх тайлбарыг буруутгах боломжгүй юм. Хэрэв Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь хууль зөрчиж, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй бусдад автомашиныг шилжүүлээгүй байсан бол нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Т.Б нь Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай автомашиныг 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дондогмаагийн Эрдэнэбилэгээс худалдан авсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд уг автомашиныг 5.000.000 төгрөгөө худалдан авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, худалдан авсан дүнгээр Авто тээврийн үндэсний төвөөс шаардсан үйл баримттай хариуцагч тал маргаагүй болно.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв нь Т.Бийн өмчлөлийн Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай автомашиныг шилжүүлснийг нотлох баримтгүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн байх тул хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бт олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Авто Тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Опел вита маркийн 83-23 УБӨ улсын дугаартай автомашины дэлгэрэнгүй лавлагаа, шилжилт хөдөлгөөн хийсэн баримтыг Шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3102 дугаар захирамжаар гаргуулсан тул хариуцагчийн хуулбар үнэн тэмдэг дарсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

115 115.1, 115.2.1, 116, 118-

:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бт олгосугай.

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 95.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

 

Б.УУГАНБАЯР