Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/00894

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/00894

Улаанбаатар хот

 

ͪ

 

Сүхбаатар д С.Энхбаяр , шүүгч Т.Бадрах, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй

 

Нэхэмжлэгч:  Б

Нэхэмжлэгч: Д

Хариуцагч:  УБ

Хариуцагч: Згазарт тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ :  Г.Наранхүү н .

:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Гэндлээгийн Б, Хэрсүү овогт Базарваанийн Д нар нь хүү Б.Хосмэргэний хамт нийслэлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын /17120/ Морингийн зам 60/1 дүгээр байрны 20 тоотод байрлах 39.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд амьдардаг. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч 1991 оноос хойш хамт амьдарч байгаа, орон сууц маань зөвхөн нөхөр Г.Баттулгын нэр дээр бүртгэлтэй байсан. Иймд Б. Д миний бие өөрсдийн амьдарч буй орон сууцны гурав хуваасны нэг нь хүү Б.Хосмэргэнд ногдох эд хөрөнгө болохыг тогтоож, ногдох хэсгийг хуваалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Үүний дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан боловч бүртгэхээс татгалзсан. Нийслэлийн улсын бүртгэлийн газарт гомдол гаргахад хүү Б.Хосмэргэнийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Иймээс бид 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулжгурав хуваасны нэгийг Б.Хосмэргэний өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг нь тогтоосон болно. Хариуцагч тал шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бид Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Гансүхтэй 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, төлбөрөө төлөн үйлчилгээ авсан болно.

Иймд Згазар болон Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас хууль зүйн туслалцаа авсаны төлбөр болох 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Згазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б, Б.Д нарын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан, Згазар, Оюуны өмч, УБт холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс гэх 1.500.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар Засгийн газраас нэхэмжилжээ.

Улсын төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй, Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтод хамаарах нийтийн эрх ашгийг хөндсөн арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулдаг бөгөөд уг санг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-т заасан сангийн хөрөнгийг зарцуулна гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтад зааснаар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх асуудал зохицуулагдаагүй байна.

Иймд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс уг хохирлыг барагдуулах боломжгүй юм.

Нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэх үйл баримтад хариуцагч Засгийн газрын хууль бус үйлдэл, гэм буруу тогтоогдоогүй тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалтын агуулгаар түүнд гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй болноТухайлбал, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруүлсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан байна. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай болно.

Гэтэл нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хохирол нь Засгийн газрын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болоогүй тул хариуцагчаас учирсан хохирол шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б, Б.Д нар нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаартай Хан-уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17120/, Морингийн зам 60/1 дүгээр байрны 20 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 146 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д. Мягмарсүрэнгээс шилжүүлэн авсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/10483 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/115 тоот тогтоол, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/78 тоот тогтоолыг тус тус үндэслэн дээрх орон сууцны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, 24 дүгээр зүйлийн 24.9-т эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно, гэж тус тус заасан тул 14 дүгээр зүйлийн 14.15, 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн мэдүүлгийг буцаасан нь хуульд нийцсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т зааснаар улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хийх-ийг хориглосон байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн шийдвэрийн дагуу дээрх орон сууцны улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.9-д зааснаар тус албаны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

Иймд нэхэмжлэгч тал тус албанд хандан орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Гэвч нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэр гарч тогтоох хэсэгт УБт бүртгэл хийхийг даалгасан шийдвэр гарсан.

Тус газар захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох бүртгэлийг хийсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа өмгөөлөгчийн хөлс гэх 1.500.000 төгрөгийг өгөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ؿ

:

 

Нэхэмжлэгч Г.Б, Б.Д нар нь хариуцагч Згазар, Оюуны өмч, УБт тус тус холбогдуулж гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Згазраас 750.000 төгрөг, Оюуны Өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 750.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Хариуцагч Згазар нь манайх буруугүй, Засгийн газрын шийдвэр нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж маргасан бол хариуцагч Оюуны Өмч, УБ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 437 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт Ухаа хорооллын /17120/, морингийн зам 60/1 дүгээр байр, 39.6 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Хосмэргэнийг тогтоож шийдвэрлэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/2508 албан бичгээр Б.Хосмэргэнийг хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариуг өгчээ.

 

Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Гансүхийг өмгөөлөгчөөр авч, 1.500.000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд төлсөн болох нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр, төлбөр төлсөн баримт, хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт Ухаа хорооллын /17120/, морингийн зам 60/1 дүгээр байр, 20 тоот, 39 м.кв талбай бүхий нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, гурав хуваасны нэгийг Баттулгын Хосмэргэний өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг УБт даалгаж шийдвэрлэсэн.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр улсын бүргэгчийн бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоосон байх тул Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байсан байгууллага буюу Оюуны Өмч, УБ нь хариуцах үндэслэлтэй байна.

 

Харин Згазраас нэхэмжлэгчид гэм хор учруулсан байдал баримтаар тогтоогдохгүй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрт хууль зөрчсөн субъектыг тодорхой заасан байх тул Згазар нь хариуцах үндэслэлгүй байна.

 

Иймд Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б, Б.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Згазарт холбогдох 750.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

115 115.1, 115.2.2, 116, 118-

:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтан хариуцагч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б, Б.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Згазарт холбогдох 750.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 19.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б, Б.Д нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ө.УЯНГА