Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 796

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02639 0993 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ш.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхаан” нэртэй караокед иргэн О.Мөнхсайхантай маргалдаж улмаар түүний нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор О.Мөнхсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5320 дугаар дүгнэлт /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Доржжигжидийн өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, хохирлын баримтууд /хх-н 26-28/, хохирол барагдуулсан баримт /хх-н 40/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Ш.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхаан” нэртэй караокед иргэн О.Мөнхсайхантай маргалдаж улмаар түүний нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийг 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Батхаан” караокед иргэн О.Мөнхсайхантай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мөнхсайханы хохирогчоор өгсөн: “...Бат-Эрдэнэ караокед байж байхдаа ойр ойр орж гараад байсан. Нэг гараад орж ирэхдээ миний хажууд сууж байгаад баруун гараараа миний зүүн нүд рүү цохисон. Мөн миний толгой руу гараараа цохиод хөл рүү өшиглөөд байхаар нь би хоёр гараараа заамдаад түлхэж байтал караокены ажилчид орж ирээд салгасан." гэх мэдүүлэг /хх-н 6-7/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Доржжигжидийн гэрчээр өгсөн: “...караокены өрөөнд Г хэлбэрийн буйдан дээр Бат-Эрдэнэ, Мөнхсайхан нар зэрэгцээд сууж байсан. Би тус караокены самбар дээр дуу сонгоод сууж байтал ард тэр хоёрын дуу чангараад байхаар нь эргээд хартал хоёулаа нэг нэгнийгээ заамдаад барьсан байсан. Энэ үед Мөнхсайханы хамраас бага зэрэг цус гарсан байсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5320 дугаартай дүгнэлт

1. О.Мөнхсайханы биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн 1-р шүвнүүрийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой,” гэх дүгнэлт /хх-н 11/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ш.Бат-Эрдэнийн өгсөн: “...Архи ууж байгаад дуулж байсан дуунаасаа болж маргалдсан. Мөнхсайхантай маргалдаж байгаад барьцалдаж байгаад би Мөнхсайханы нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Мөнхсайхан намайг заамдаж байхад нүүрэн хэсэг нь цус болсон байсан." гэх мэдүүлэг /хх-н 32-33/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Ш.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ш.Б нь хохирогчид учирсан хохирол болох 484.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-н 40/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.