| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0775/Э |
| Дугаар | 805 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 805
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч М.Үүрийнтуяа, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02100 0861 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Г нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75а байрны гадна хохирогч Ц.Жимбээгалсантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Миний буруу.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Ц.Жимбээгалсангийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-8, 10-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3708 дугаартай дүгнэлт /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 39/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 332/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагаас Б.Г нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75а байрны гадна хохирогч Ц.Жимбээгалсантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Гыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц.Жимбээгалсантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Ц.Жимбээгалсангийн хохирогчоор өгсөн: “....Ганболд хүрч ирээд надаас ажлыг чинь авна. Өнөөдрөөс эхлээд би ажлыг чинь авна гэж хэлэхээр нь би “... чи согтуу байна” гэсэн. Тэгсэн Ганболд намайг хэл амаар доромжилж надруу дайрсан. ...Би Ганболдыг надруу дайраад байхаар нь 102 дуудлага өгөөд зогсож байхад ганболд хүрч ирээд миний зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Г яллагдагчаар өгсөн: “...Хохирогч миний амьдарч байгаа Эрдэм СӨХ-ны дарга. СӨХ-ны хурал гээд цугласан чинь Жимбээгалсан өрөөгөө түгжээд ирэхгүй байсан. Жимбээгалсан надтай юм ярьж байхдаа чаддаг юм бол намайг цохиод ав гэж хэлэхээр нь би сүүлдээ уурлаад нэг удаа нүүррүү нь гараараа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх39/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3708 дугаартай:
1. Ц.Жимбээгалсангийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ,
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 8/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-29/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Год ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, харин битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй, нэмж шалгуулах зүйл байхгүй” /хх-н 43/ гэсэн боловч хэрэгт ШШҮХ-нд үзүүлсэн 8.000 төгрөг, КТГ-т 120.000 төгрөгөөр тус тус үзүүлсэн талаар баримт /хх17, 24/ хэрэгт гаргасан байх тул шүүгдэгчээс 128.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.