| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/1062/И |
| Дугаар | 181/ШШ2016/00941 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2016/00941
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2016/00941 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: О
1.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг өгөхөөр гэрээ хийж 500.000 төгрөгийг 04 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр, 05 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 500.000 төгрөгийг нь өгч сарын 25 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч эргүүлж төлөхгүй байна. Одоо би 1.000.000 төгрөгөөс нийт хүү нь 750.000 төгрөг, ингээд 1.750.000 төгрөг болсон боловч надад 300.000 төгрөг төлсөн одоо үлдэх 1.400.000 төгрөгийг 0.5 хувийн алдангийн хамт авна. Гэтэл О нь надаас зугтаж байна. Одоо 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3 сарын алданги 150.000 төгрөг, хүү 750.000 төгрөг, үндсэн зээлийн хамт 1.550.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ц.Бгээс тухайн үед 1.000.000 төгрөгийг 2 хувааж зээлсэн нь үнэн боловч 500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 25 хувийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай, зээлийн гэрээ байгуулж авсан юм. Харин 2016 оны 08 дугаар сард 500.000 төгрөгийг гэрээгүй, хүүгүй, алданги тооцохгүйгээр авсан. Зээлсэн мөнгөнөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 125.000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 125.000 төгрөг, 06 дугаар сарын 22-ны өдөр 250.000 төгрөг тус тус төлсөн. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлийг гэрээгүй зээлсэн 500.000 төгрөгийн хамт төлсөн мөнгөн дүнгээ хасуулж төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь 485.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 500.000 төгрөгийг хүү, алдангигүй зээлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 25 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан шаардалга хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон буюу 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Уг зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 3 удаа буюу 110.000 төгрөг, 250.000 төгрөг, 125.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид бэлнээр зээлийн гэрээний хугацаа дууссан хойно өгсөн гэх боловч нэхэмжлэгч нь 360.000 төгрөгийг авсан, 125.000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байна.
Хариуцагч нь 125.000 төгрөг өгсөн болохыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй хэсэг буюу 360.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн 500.000 төгрөгөөс хүү, алданги тооцно гэж тайлбарлаж байх боловч 500.000 төгрөг зээлэхдээ хүү, алдангийг бичгээр тохиролцоогүй тул хүү, алданги шаардах эрхээ алдсан гэж үзэж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлсэн 500.000 төгрөгөөс хүү, алданги тооцох нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заажээ.
Зээлийн гэрээний дагуу зээлсэн үндсэн төлбөр 500.000 төгрөгийн 50 хувиар тооцоход 250.000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Зээлийн гэрээний дагуу үүсэх үүрэгт үндсэн зээл, хүү, алдангид нийт 875.000 төгрөг бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн 500.000 төгрөгийг нэмэхэд 1.375.000 төгрөг бөгөөд хариуцагчийн төлсөн 360.000 төгрөгийг хасч, 1.015.000 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Оээс 1.015.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 535.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс 28.910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР