| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/0780/И |
| Дугаар | 181/ШШ2016/00977 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2016/00977
| 2016 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2016/00977 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Б.с
Хариуцагч: .К.с
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.440.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч С.Б.сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: К.с манай байрны дор дэлгүүр ажжиллуулдаг байсан. 2015 онд надаас 1.000.000 төгрөг сарын хугацаатай зээлээч гэж гуйсан. Дэлгүүрээ түрээслэдэг, төлбөрийг нь өгсөн, одоо мөнгө хэрэгтэй болоод байна гээд надад харуулсан. Тэгэхээр нь би 1.000.000 төгрөг зээлсэн. Гэтэл одоо хүртэл мөнгөө буцааж өгөхгүй алга болсон. Дэлгүүрт нь ороод хүлээж байтал ээж нь орж ирээд Серекжаныг гэртээ ирэлгүй 3 хоносон гэж хэлсэн. Тэгээд ээж нь хүүгийнхээ өмнөөс мөнгийг өгье гэсэн. Хэрвээ та өгнө гэж байвал нотариатаар орж батлуулах юм бол сарын хугацаа олгоно гэсэн. Тэгээд нотариатаар батлуулсан. Гэтэл орой нь эднийх дэлгүүрээсээ бүх юмаа аваад явсан. Сар болгон л өгнө гэдэг. Сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Тэгээд би шүүхэд хандах болсон гэв.
Хариуцагч С.Б.сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч С.Б.сийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Харин хамтран хариуцагч К.сд хурлын тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Мөнгийг төлөх ёстой хүн С.Б.с биш К.с төлөх ёстой гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Зээл өгсөнөөс хойш хугацаанд нөхөж хийсэн гэрээ байгаа учраас дүр үзүүлж хийсэн хэлцэл байна. Иймд С.Б.с энэ мөнгийг өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч К.К.с шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие К. К.с нь Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжилж буй мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч С.Б.с, К.К.с нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх зарим хэсгийг нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч С.Б.с нь Б бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд манай хүү К.К.с зээлж авсан, нөхөн хэлбэрээр гэрээ байгуулсан, хариуцагч К.К.с нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч К.К.с нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүнд 300.000 төгрөг гэж тохиролцсон болох талуудын хооронд үйлдсэн бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар талууд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1.200.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /Дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно/.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн зээл 1.000.000 төгрөг, нэг сарын 300.000 төгрөгийн хүүтэй зээлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч К.саас 1.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу хүүг 100.000 төгрөгөөр багасгасан болохыг дурдав.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Б, хариуцагч К.К.с нарын хооронд анз тооцсон гэрээ байгуулаагүй тул алданги 240.000 төгрөгт тооцогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч С.Б.с нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг зээлийн гэрээгээр талууд бэлнээр мөнгө шилжээгүй, харин хариуцагч С.К.сы авсан мөнгө дээр нөхөн зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /Дээрхи үйл баримтад маргаагүй болно/
Иймд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнээс үүрэг үүсэхгүй тул хариуцагч С.Б.сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
77 77.1-т 2016 10 угаа 14-ий өдрийн 08.30 цагт зарлагдсан К.К.сд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд .
100 100.3- .
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч К.К.саас 1.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 240.000 төгрөгт тооцогдох хэсэг болон хариуцагч С.Б.сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.К.саас 33.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР