| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0031/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 214
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Б.Сарантуяа, шүүгч Б.Отгонцэцэг шүүгч нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Иргэдийн төлөөлөгч: А.Ванчинсүрэн
Шүүгдэгч Ц.Н, шүүгдэгч Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Нт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Бт нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814003520189 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймаг дахь сум дундын Шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-нийөдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар, 8 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Ц.Н,
2.Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоо 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хасч, 2 сарын баривчлах ялаар , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хүнд ялд нь хөнгөн ялыг багтаан, түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 195 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар элдээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялын хүнд ялд нь багтаан биелэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих тогтоосон Г.Б,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Б.Жын эзэмшлийн Аривжих нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 738 500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 17-ноос 2018 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох М.Гийн эзэмшлийн Их номин барилгын материалын дэлгүүрийн салбар вакум цонх, хаалганы үйлдвэрлэл явуулагдаг байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 330 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-наас 2018 оны 06 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Ө.Хгийн эзэмшлийн Цацрах гэгээ үйлчилгээний төвд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч оймс түрсик зэргийг хулгайлан, 6 000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн модон хаалга, цоож зэргийг эвдэж 190 000 төгрөгийн нийт 19'6 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Бтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох нь Б.Нгийн эзэмшлийн Аз нэртэй хүүхдийн дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 187 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Нмгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Т.М эзэмшлийн Мини маркет дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 154 500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн 2 давхарын цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.Гийн эзэмшлийн бэлэн мөнгө болох 60 000 төгрөгийг хулгайлан бусдад 60 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 17-ноос 2018 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Геологийн 1 дүгээр гудамжны 28 тоот хашаанд оршин суух Б.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 773 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 7 дугаар гудамжны 25 тоот хашаанд байх Ж.Тын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1 010 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Х.Агийн эзэмшлийн Цэлмэг өглөө барилгын материалын дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 890 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-наас өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох А.Бийн эзэмшлийн Тайхар нэртэй дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 200 000 төгрөгийг хулгайлан бусдад 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 24 тоот хашаанд байх Х.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 7 000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг 1 ширхэг, бэлэн мөнгө 1 600 төгрөг зэргийг хулгайлан бусдад нийт 8 600 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 21-ний хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Түйн долгио худалдааны төвд алтны мөнгөний дарханы зориулалтаар үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Ж.Гийн эзэмшлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 776 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Л.Бийн эзэмшлийн Их номгон дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахад шууд чиглэсэн санаатай үйлдэл хийн завдсан, мөн тухайн үйлдлийг хийх явцдаа хаалганы шил, гадна хаалтын шил зэргийг хагалан бусдад 106 300 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 2018 оны 7 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цэлмэг өглөө барилгын материалын дэлгүүрийн үүдэнд байрлах Баянхонгор аймаг дахь Төрийн банкны эзэмшлийн бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө хулгайлах шууд чиглэсэн санаатай үйлдэл хийн завдсан, мөн тухайн үйлдлийг хийх явцдаа тухайн бэлэн мөнгөний машины гаднах рам төмөр болон хайрцагны бариулыг эвдэх, кабелын утсыг тасдах зэргээр эвдэж бусдад 508 618 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Оргил бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 80 600 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэгээнхэн цэцэрлэгт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэргүүдийг,
шүүгдэгч Г.Б нь Ц.Нтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох нь Б.Нгийн эзэмшлийн Аз нэртэй хүүхдийн дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 187 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Г.Б нь С.Алтахуягтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах 86 дугаар байрны гадна талаас Д.Чын эзэмшлийн dayun-200 маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн
“...2018 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед байх Ц.Нтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Аз нэртэй хүүхдийн барааны дэлгүүрийн цонхны поорчикоор нь орж дотроос нь 4 ширхэг пүүз бэлэн мөнгө 100 000 төгрөг авсан...2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбатын Алтанхуягтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийнснутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны гадна талд буюу Ган зүү эмнэлгийн урд талын байрны зүүн талд цонхны доод талд байсан улаан өнгийн мотоциклийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 14-16 /
Шүүгдэгч Ц.Нын мөрдөн байцаалтад өгсөн
“...Би үйлдсэн 16 гэмт хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн бас бусдад учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Надад одоо энэ хэрэгтэй холбоотой маргаан санал хүсэлт байхгүй хийсэн хэрэгтэй маш их гэмжиш байна...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 17-19 /
Хохирогч Б.Жын мөрдөн байцаалтад өгсөн
“...Слакдны бүргэд хаалга мөн жижиг өрөөнд байх модон араамтай гипсен хаалгыг эвдсэн байсан. Хулгайн гэмт хэргийг үйлдэхээр дотогшоо нэвтрэх үеэр эхлээд бүргэд хаалганы гадна талын төмрийг хуулаад доторх төмрийг нь нугалж дахин ашиглах боломжгүй болгосон доторх жижиг өрөөний гипсэн хаалгыг цөм цохисон байсан...Миний хувьд алдагдсан ноолуураа бүрэн бүтэн буцаан авсан. Харин хулгайч манай дэлгүүрт орохдоо гадна бүргэд хаалга, дотор гипсэн хаалгыг тус тус эвдэлж орсон байсан. Энэ 2 хаалганы үнэ буюу дүгнэлтээр 290,000 төгрөгийг тогтоосон байсныг Ц.Нын төрсөн эгчээр төлүүлж авсан...” /1 хх-ийн 20-22, 4-р хх-ийн 172-173 /,
Хохирогч М.Гийн мөрдөн байцаалтад өгсөн
“... 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн үед Их номин нэртэй барилгын материалын дэлгүүр дээрээ ирээд хажууд байх вакум цонх, хаалганы үйлдвэрт орох гэтэл урд талын цонхны хамгаалалт төмрийг эвдээд цонхны салхивчийг түлхэж онгойлгосон байдалтай байхаар нь хаалгаа түлхүүрээр нь онгойлгож ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд доорх эд зүйл алдагдсан байсан. Үүнд 1.Таслагч нэг ширхэг шинэ, КЕН үйлдвэрийн 85,000 төгрөгийн үнэтэй, 2.Цохилттой дриль нэг ширхэг шинэ КЕН үйлдвэрийн 200,000 төгрөгийн үнэтэй, 3.Энгийн дриль нэг ширхэг шинэ КЕН үйлдвэрийн 75,000 төгрөгийн үнэтэй. Миний хувьд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-126 /
Хохирогч Ө.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн
.. манайх камерын бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн уг бичлэгт бүх зүйл тодорхой байгаа... Миний хувьд эвдэрсэн хаалга цоож, алдагдсан оймс, дотуур өмдний үнэ болох 196,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэхээс татгалзаж байна. Энэ хүн мэдээж хуулийн дагуу арга хэмжээ авагдах байх...” гэх мэдүүлэг /1 –р хх-ийн 165-166 /
Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн
“... 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн ба би тухайн үед өөрөө Бээжинд байсан юм. ..Энэ алдагдсан бараа нь манай дэлгүүрийн бараа байгаа юм. Яг нарийн тооцоог нь гаргаж чадаагүй байхдаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Сүүлд тооцоо хийхэд доорх эд зүйл алдагдсан . Үүнд Жордон 1 нэртэй пүүз 2 ширхэг нэг бүрийн үнэ 65,000 төгрөг нийт 130,000 төгрөг , жордон 2 нэртэй пүүз 2 ширхэг нэг бүрийн үнэ 94,000 төгрөг нийт 188,000 төгрөг төгрөг, бэлэн мөнгө буюу орлогын мөнгө 120,000 төгрөг, пүүзний уут 1 ширхэг үнэ 6000 төгрөгийн үнэ бүхий зүйлүүд алдагдсан байсан. Надад учирсан 444,000 төгрөгийн хохирлыг Ц.Нын төрсөн эгч болох хүн төлж барагдуулсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 –р хх-ийн 204-209 /
Хохирогч Т.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн
“.. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Мини” маркет нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр аймгийн төвийн цахилгаан тасарсан байсан бөгөөд энэ өдөр би ажилтай байсан орой нь дэлгүүрийнхээ орлогыг аваагүй байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө манай нөхөр Т.М гарч яваад дэлгүүрт хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Намайг очиход дэлгүүрийн вакуум цонхны поорчикийг хөшиж онгойлгосон поорчиг эвдрээгүй байсан. Худалдагч М.Х нь өмнөх өдрийн орлого болох 700,000 төгрөг кассаас алга болсон байна мөн тамхины лангуун доороос тамхи, лангуун дээр байсан гурван шил архи зэрэг зүйл алга болсон байна гэж хэлж тооллого хийхэд доорх эд зүйлүүд алдагдсан байсан. Үүнд Парламент 3 болк буюу 30 ширхэг, ЛД нэртэй тамхи 3 блок буюу 30 ширхэг, Эссэ эртэй тамхи энгийн 2 блок буюу 20 ширхэг, Ченж эссэ нэртэй тамхи 2 блок буюу 20 ширхэг, эден нэртэй архи 1 литрийнх 3 ширхэг, бэлэн мөнгө 700,000 төгрөг тус тус алдагдсан байсан, Бэлэн мөнгөний хувьд 700,000 гаран мянган төгрөг байсан гэхдээ нарийн тоог нь хэлж мэдэхгүй байсан учир 700,000 төгрөгөөр нэхэмжилж байгаа юм... Миний хувьд алдагдсан эд зүйлийн үнэ болох 1,154,500 төгрөгийг Ц.Нын төрсөн эгчээр нь төлүүлж авсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-5 ,4-р хх-ийн 192-194/
Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн
“...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өглөө гэртээ байхад хамт ажилладаг Ц.Баянхишиг над руу залгаад өрөөнд хулгай орсон байна гэхлээр нь ажил дээрээ очиход цагдаа дуудсан гээд байж байсан. Ингээд өрөөн доорх эд зүйлээ шалгаж үзэхэд миний суудаг ширээний тавцанг аваад шургуулгыг онгойлгосон дотор нь байсан шар өнгийн хавтсыг гаргаад дотроос 60,000 төгрөг буюу 3 ширхэг 20,000 дэвсгэртийг авсан байсан. Надтай хамт уг өрөөнд суудаг хүмүүсийн эд зүйл бүрэн байна гэж байсан. Миний хувьд алдагдсан 60,000 төгрөгийг төлж надад учирсан хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал нэмж нэхэмжлэх зүйл байхгүй... Ц.Нын төрсөн эгчээр нь төлүүлж авсан...” гэх мэдүүлэг /2 –р хх-ийн 83-85, 4 –р хх-ийн 183-185/
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн
“...Миний хувьд алдагдсан эд зүйлээсээ түрүүтэй гутлаа буцаан авсан байгаа. Одоо надад 6 кг ноолуурны үнэ болох 570,000 төгрөг, богцны үнэ болох 90,000 төгрөг, махны үнэ болох 13,000 төгрөг гээд нийт 673,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж авах хүсэлтэй байна.Харин үлдэгдэл хохирол болох 673,000 төгрөгийг Ц.Нын төрсөн эгчээр нь төлүүлж авсан...” гэх мэдүүлэг /2 –р хх-ийн 134-136, 4-р хх-ийн 176-178 /,
Хохирогч Ж.Тын мөрдөн байцаалтад өгсөн
“...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 7 дугаар гудамж 25 тоотод байх гэрээсээ 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хөдөө гэр лүгээ яваад 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы даруулга төмрийг хөшиж гэрт хулгай орсон байсан...Манай гэрээс эмээлийн гялаан 6 ширхэг, борц 500 гр, тэрлэг нэг ширхэг , хуучин эвдэрсэн ipone маркийн гар утас нэг ширхэг алга болсон байсан. Миний хувьд алдагдсан хуучин ipone маркийн эвдэрсэн хуучин гар утсыг нэхэмжлээгүй бусад зүйлийг үнэлж нэхэмжилсэн байсан. Учир нь уг гар утас нь эвдэрсэн хүн ашиглах боломжгүй болсон байсан учир үнэлгээ гаргуулахаас татгалзсан байсан. Миний алдагдсан эд зүйлийг 1,010,000 төгрөгөөр үнэлсэн байсан...Би хулгайд алдагдсан байсан эмээлийн гялаан 6 ширхэг, борц 500 гр, тэрлэг нэг ширхэг , хуучин эвдэрсэн ipone маркийн гар утас зэргээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-172/,
Хохирогч Х.Агийн мөрдөн байцаалтад өгсөн
“... Миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р баг "Цэлмэг өглөө" нэртэй барилгын материалын дэлгүүрийг хариуцаж ажиллуулдаг. Манай ээж Б.Бурмаа нь УлаанБ хот руу ажлаар явсан миний хувьд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай дэлгүүрийн цонхоор орж дэлгүүрээс гар утас бэлэн мөнгө хулгайлсан хэрэгт хохирогчоор ээжийгээ төлөөлөн оролцож байна. Тухайн өдөр манай дэлгүүрийн вакуум цонхны шилийг хагалж ороод дотроос нь Iphone 7 маркийн гар утас нэг ширхэг болон дэлгүүрийн орлого болох 260,000 төгрөг алдагдсанаас Iphone 7 маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо Ц.Наас дэлгүүрийн орлого болох 260,000 төгрөг болон хагарсан вакуум шилний хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 216-218/,
Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
“...Миний хувьд дэлгүүр хаагаад касст байсан үлдэгдэл задгай дэвсгэртүүдээ тоолж 50, 100, 500, 1000 дэвсгэртээр болгоод нийлүүлээд тоолж үзэхэд яг 200,000 төгрөг болж байсныг нь үлдээгээд явсан юм. Учир нь дэлгүүр онгойгоод худалдаа хийхэд хэргэлдэг учир үлдээж явсан. Ингэж тоолж үлдээж байхад надаас өөр хүн байгаагүй. Хулгай ч дэлгүүрийн касснаас мөнгө авч байгаа нь камерын бичлэгт тодорхой байсан тэгэхээр өөр ямар нэгэн баримт шаардаад байх зүйл байхгүй байх гэж бодож байна... 200.000 төгрөгийг Ц.Нын төрсөн эгчээр нь төлүүлж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-13, 4-р хх-ийн 180-182 /
Хохирогч Х.Бнийн мөрдөн байцаалтад өгсөн
...Эхнэр өөрийнхөө цагийг 2018 онд 10 000 төгрөгөөр худалдан авч байсан Одоо үүнийг 10 000 төгрөгөөр үнэлнэ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний хувьд цагдаагийн байгууллагад дахин хулгайч гэрт орох вий гэдгээс урьдчилан сэргийлж дуудлага мэдээлэл өгсөн. Үнэлгээтэй танилцсан эхнэрийн цагийг 7000 төгрөгөөр үнэлсэн байсан. Бас гэрээс алдагдсан 1600 төгрөг гээд нийт 8600 төгрөгийг буруутай этгээдээс авсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /3 –р хх-ийн 47-51/
Хохирогч Ж.Ганлсанпунцагийн мөрдөн байцаалтад өгсөн
“...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр УлаанБ хот руу ажлаар явсан. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт ирээд ажлын байран дээрээ ирэхэд хаалганы цоожийг юмаар хөшиж онгойлгоод дотроос эд зүйл хулгайлсан байна.Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт ирж бүртгүүлэх гэхэд Ц.Н гэгч орж хулгай хийж байгаад баригдсан талаар надад хэлсэн...Миний хувьд алдагдсан бүх зүйлээ бүрэн бүтэн буцаан хүлээн авсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 76-79 /,
Хохирогч Л.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
“...2018 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цагийн үед гэртээ унтаж байхад манай дэлгүүрийн цонх хагарах шиг чимээ гарахаар нь гэрээсээ гараад иртэл үзэгдэх орчин харанхуй байсан ба гар чийдэнгийн гэрэл тусгаад 2 давхараас шатаар буугаад иртэл кассан амандаа асаагуурын гэрэл зуусан 1 хүн касс ухах гээд сууж байгаад миний гар чийдэнгийн гэрлийг хараад шууд гараад зугтаасан тэгээдб и араас нь нөгөө хагалсан цонхоор нь гартал үүдний шилэн хаалтны хаалгаар гарах гээд байж байтал зугтаагаад алга болсон...” гэх мэдүүлэг /-3-р хийн 115-117 /,
Хохирогч Т.Мын мөрдөн байцаалтад өгсөн
“...Миний бие Төрийн банкны Баянхонгор салбарын Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн ажилтай. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р баг "Цэлмэг өглөө” нэртэй барилгын материалын дэлгүүрийн үүдэнд байрлах бэлэн мөнгөний машин буюу АТМ4-д 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө халдлага болсон байсан учир танай байгууллагад гомдол гаргасан байсан. Миний бие аймгийн төв дээрх бэлэн мөнгөний машиныг хариуцаж ажилладаг. Энэ халдлагын улмаас бэлэн мөнгөний машины гадна талын хайрцгийг эвдэж дотор нь байсан тоног төхөөрөмжийн утсыг тасдан сейфний хаалганы бариул болон түгжээг эвдэлсэн байсан. Дотор нь байсан мөнгө төгрөгөөс алдагдсан зүйл байхгүй одоогоор хэвийн ажиллагаатай байгаа. Бэлэн мөнгөний машины эвдэрсэн эд ангийн талаар манай төв банкнаас мэргэжилтэн ирж доорх үнэ бүхий эд ангиуд эвдэрсэн байсныг тогтоосон. Үүнд 49208095000C BRKT.FRAME.CAB.VER /Бэлэн мөнгөний машины тоног төхөөрөмжийн хайрцгийн тулгуур рам төмөр / 1 ширхэг, 75790 төгрөг, 49211496000B CA.LGC.USB.A-B /бэлэн мөнгөний машины USB кабиль утас 1 ширхэг 17028 төгрөг, 49012970000A HANDLE /Сейфний түгжээг онгойлгодог бариул 1 ширхэг 415800 төгрөг нийт 508618 төгрөг нэхэмжилсэн. Энэ хохирлыг Ц.Нын эгч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 149-152, 4-р хх-ийн 167-169/,
Хохирогч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн
“... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” нэртэй баарыг ажиллуулдаг . 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн орой 17 цагийн үед ажил дээрээ ирэхэд лангуун дээрээс архи алга болсон байхаар нь хяналтын камераа шүүгээд үзэхэд манайхаар үйлчлүүлдэг Ц.Н гэгч нь баарны 00-н өрөөний цонхоор өдрийн 15 цагийн үед орж ирээд лангуун дээрээс архи пиво аваад гарч байгаа бичлэг байсан. Манайхаас Ц.Н нь доорх архи пиво хулгайлсан байсан. Болор нэртэй архи 1 литрийнх 25,000 төгрөгийн үнэтэй, УлаанБ нэртэй 0,75-тай архи нэг 16,000 ширхэг төгрөгийн үнэтэй, Хар чингис нэртэй 0,75 тай архи нэг ширхэг 18,000 төгрөгийн үнэтэй, Еден нэртэй 0,75-тай архи нэг ширхэг 25000 төгрөгийн үнэтэй, Боргио нэртэй пиво 2 шилийг нэг бүрийнх нь үнэ 1800 төгрөг гээд 3600 төгрөг энэ үнэ бөөний үнэ бөгөөд нийт 77,600 төгрөгийн архи пиво хулгайлсан байсан... Надад учирсан 80600 төгрөгийн хохирлыг Ц.Н нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 97-99, 188-190 /,
Хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн
“... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээхэн нэртэй цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн даваа гаригт орой 20 цагийн үед ажил дээрээ ирээд өөрийнхөө 2 давхарт байх өрөө рүү орох гэхэд миний өрөөний хаалга онгорхой дэлгэсэн байдалтай байхаар нь би буцаж гараад цагдаад дуудлага өгсөн. Энэ үед манай цэцэрлэгийн манаач ажлаасаа чөлөө аваад явсан байхгүй байсан. Цэцэрлэгийн түлхүүр ганцхан надад байсан. Ингээд өрөөний төмөр сейфийн хаалга онгойлгосон / би өөрөө түлхүүрээ сейфт зоолттой үлдээсэн байсан/ өрөөнд байсан ширээний нүдийг онгойлгож дотор нь байсан бичиг цаасыг гаргасан гал тогоонд мах чанах гэж байсан бололтой мах жижиглээд хийсэн тогоог нь залгасан байдалтай байсан. Тэр хүн гал тогооны цонхоор орсон шинжтэй байсан. Бас миний хэрэглэдэг зөөврийн компьютерыг цүнхэнд хийгээд гал тогооны өрөөнд үлдээсэн байсан. Манай өрөөнөөс болон цэцэрлэгээс ямар нэгэн эд зүйл алдагдаагүй учир тухайн үед нь гомдол санал байхгүй ,нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 140-143/,
Хохирогч Д.Чын мөрдөн байцаалтад өгсөн
“...Би 2018 оны 07 дугаар сарын 04-ний 00 цагийн үед Баянхонгор аймгийн төвд хөдөө гэрээсээ өөрийнхөө мотоцикльтой орж ирээд Номгон 1 дүгээр багийн нутаг байдаг 86 дугаар байрны ард талын цонхны доор мотоциклио данхраадаж тавиад нугасыг нь түгжээд гэртээ орж хоол идээд унтаж амраад өглөө 06 цагийн үед босч цонхоор мотоцикиоо хартал алга болсон байхаар нь гараад мөрийг нь хартал хүн түрж яваад засмал зам руу орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллгад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 19-20 /
Гэрч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн
“.. Банхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Миний маркет хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд ороод 20 гаруй хонож байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн өнгөрч байх үед манай дарга утсаар дуудаад дэлгүүрт хулгай орсон байна ирээд онгойлгоотох гэсэн. Намайг ирэхэд цонхны гадна төмрийг эвдэж цонх нь онгорхой байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12/
Гэрч С.Агийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Есөн-Эрдэнэ зах дээр өөрийн машинаар 18 цагийн үед очиж хадам эгч болох Тыг аваад 4-7-25 тоот хашаанд нь очтол гэрийн хаалганы даруулга төмрийг хажуу тийш нь хөшиж эвдсэн байхаар нь гэрийн хаалгаар шагайтал гэр доторх эд зүйл эмх замбраагүй байдалтай байхаар нь Цагдаагийн газарт дуудлага өгсөн...” / 2-р хх-ийн 174-175/
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-н.ий өдрийн 82 дугаартай “...18.3 килограмм ноолуурын зах зээлийн ханш нь 1 738 500 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 28-29 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 114 дугаартай “...хохирогч Б.Жын хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх үед эвдэгдсэн гэх хаалганы зах зээлийн үнэ нь 290 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /-р хх-ийн 32-33 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай “...Хохирогч М.Гийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь 330 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 130-131 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай “...хохирогч Ө.Хгийн хулгайд алдагдсан эд зүйлийн болон эвдэгдсэн эд зүйлийн зах зээлийн ханш нь 196 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 28-29/
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай “...хохирогч Б.Нгийн хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь 1 187 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 225-226/
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142 дугаартай “...хохирогч Т.Мын хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн ханш болон бэлэн мөнгө 70 000 зэрэг нь нийт 1 154 500 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /2-р хх-ийн 15-16/
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 91 дугаартай “...хохирогч Б.Бын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь 773 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /2-р хх-ийн 141-142/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 93 дугаартай “...хохирогч Ж.Тын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь 1 010 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /-р хх-ийн 180-181/
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 141 дугаартай “...хохирогч Х.Агийн хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь нийт 890 000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /2-р хх-ийн 221-222/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай “...хохирогч Х.Бийн хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь нийт 7 000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 55-56 /
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай “...хохирогч Ж.Галсанпунцангийн хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь нийт 776 000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 84-85/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай “...хохирогч Л.Баямөнхөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдэх үед эвдэгдсэн эд зүйлийн үнэлгээний зах зээлийн ханш нь 106 300 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 123-124/
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 184 дугаартай “...хохирогч Т.Мт хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх явцад эдвэгдсэн эд зүйлийн зах зээлийн ханш нь 1508 0618 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 159-160/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 257 дугаартай “...хохирогч Б.Батзаяагийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь 80 600 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /4-р хх-ийн 102-103 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай “...хохирогч Д.Уранчимэгийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь 250 000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /4-р хх-ийн 148-149 /
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 124 дугаартай “...хохирогч Д.Чын хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн ханш нь нийт 1 000 000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт / -р хх-ийн 29-30/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримниалимтикийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 079 дугаартай
1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан А4-ийн хэмжээтэй цагаан цаасан дээр ар өвөргүй наасан гарын мөрүүдээс 2,5,6,8,9,11,12,12,14 шэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд тэнцэх мөрүүдийг 2018-30-БНХ 1,2,4,5,6,7,8,9,10 кодоор кодлон хайлт хийхэд 2018-30-БНХ /4,5/ кодтой мөрүүд нь папилон санд MN003810007990, MN00383810004200 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Цэнгэл овогтой Нын баруун гарын эрхий хурууны хээгээр, 2018-30-БНХ /9/ кодтой мөр нь зүүн гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримниалимтикийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 078 дугаартай
1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан гарын мөрүүдээс 1,2 гэж дугаарласан гарын мөрүүд нь шижилгээнд тэнцэнэ. 2018-29-БНХ 1,2 дугаараар санд орсон гарын мөрүүд нь папилон санд MN003810007990, MN00383810004200 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Цэнгэл овогтой Нын баруун гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 227-233 /
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2018.08.20-ны өдрийн 34 дугаартай
1.Ц.Н нь сэтгэцийн хувьд шизоаффективний расстройства өвчтэй ч болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 45-46 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 1-р хх-ийн 01-02, 103-104, 142-143, 184-185, 239-240, 2-р хх-ийн 44-45, 154-155, 191-194, 243-244, 3-р хх-ийн 24-25, 69-70, 104-105, 138-140, 4-р хх-ийн 88-90, 121-122, 243-245 нэгтгэсэн хэрэг 33-41/, хэргийн газарт үзлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07-08, 109-113,148-154, 190-195, 241-249, 2-р хх-ийн 49-56, 117-122, 159-164, 197-207, 3-р хх-ийн 01-03, 31-37, 108-112, нэгтгэсэн хэрэг 1-р хх-ийн 07-11/ хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 57-58/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хх-ийн 130-133/ Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол / 1-р хх-ийн 102-103, 141-142, 182-183, 237-238, 2-р хх-ийн 42-43, 109-110,111-112, 241-242, 3-р хх-ийн 22-24, 66-67, 101-104, 135-138, 4-р хх-ийн 85-87, 118-119, 1-р хх-ийн 143-144/, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 21-33/, хүнийг саатуулах тухай тогтоол / 2-р хх-ийн 64-65/, шүүгдэгч Ц.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3-р хх-ийн 168-170/ иргэний үнэмлэхийн хуулбар / 3-р хх-ийн 180/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /3-р хх-ийн 179/, шийтгэх тогтоолыг хуулбар /3-р хх-ийн 193-209/ шүүгдэгч Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ 3-р хх-ийн 172-177/ иргэний мэдээлэл /4-р хх-ийн 250/, шийтгэх тогтоолын хуулбар / 3-р хх-ийн 221-224/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Б.Жын эзэмшлийн Аривжих нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 738 500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 17-ноос 2018 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох М.Гийн эзэмшлийн Их номин барилгын материалын дэлгүүрийн салбар вакум цонх, хаалганы үйлдвэрлэл явуулагдаг байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 330 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-наас 2018 оны 06 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Ө.Хгийн эзэмшлийн Цацрах гэгээ үйлчилгээний төвд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч оймс түрсик зэргийг хулгайлан, 6 000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн модон хаалга, цоож зэргийг эвдэж 190 000 төгрөгийн нийт 19'6 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Бтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох нь Б.Нгийн эзэмшлийн Аз нэртэй хүүхдийн дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 187 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Нмгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Т.М эзэмшлийн Мини маркет дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 154 500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн 2 давхарын цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.Гийн эзэмшлийн бэлэн мөнгө болох 60 000 төгрөгийг хулгайлан бусдад 60 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 17-ноос 2018 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Геологийн 1 дүгээр гудамжны 28 тоот хашаанд оршин суух Б.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 773 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 7 дугаар гудамжны 25 тоот хашаанд байх Ж.Тын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1 010 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Х.Агийн эзэмшлийн Цэлмэг өглөө барилгын материалын дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 890 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-наас өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох А.Бийн эзэмшлийн Тайхар нэртэй дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 200 000 төгрөгийг хулгайлан бусдад 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 24 тоот хашаанд байх Х.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 7 000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг 1 ширхэг, бэлэн мөнгө 1 600 төгрөг зэргийг хулгайлан бусдад нийт 8 600 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 21-ний хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Түйн долгио худалдааны төвд алтны мөнгөний дарханы зориулалтаар үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Ж.Гийн эзэмшлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 776 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Л.Бийн эзэмшлийн Их номгон дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахад шууд чиглэсэн санаатай үйлдэл хийн завдсан, мөн тухайн үйлдлийг хийх явцдаа хаалганы шил, гадна хаалтын шил зэргийг хагалан бусдад 106 300 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 2018 оны 7 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цэлмэг өглөө барилгын материалын дэлгүүрийн үүдэнд байрлах Баянхонгор аймаг дахь Төрийн банкны эзэмшлийн бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө хулгайлах шууд чиглэсэн санаатай үйлдэл хийн завдсан, мөн тухайн үйлдлийг хийх явцдаа тухайн бэлэн мөнгөний машины гаднах рам төмөр болон хайрцагны бариулыг эвдэх, кабелын утсыг тасдах зэргээр эвдэж бусдад 508 618 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Оргил бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 80 600 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэгээнхэн цэцэрлэгт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэргүүдийг,
Шүүгдэгч Г.Б нь Ц.Нтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр, агуулах болох нь Б.Нгийн эзэмшлийн Аз нэртэй хүүхдийн дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 187 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Г.Б нь С.Алтахуягтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах 86 дугаар байрны гадна талаас Д.Чын эзэмшлийн dayun-200 маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Г.Бын ...Ц.Нтай хамт Аз нэртэй хүүхдийн барааны дэлгүүрийн цонхны поорчикоор нь орж дотроос нь 4 ширхэг пүүз бэлэн мөнгө 100 000 төгрөг авсан.. С.Алтанхуягтай хамт 86 дугаар байрны гадна талд буюу Ган зүү эмнэлгийн урд талын байрны зүүн талд цонхны доод талд байсан улаан өнгийн мотоциклийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 14-16 /
Шүүгдэгч Ц.Нын ...Би үйлдсэн 16 гэмт хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн бас бусдад учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 17-19 /
Хохирогч Б.Жын ... алдагдсан ноолуураа бүрэн бүтэн буцаан авсан,.. дэлгүүрт орохдоо гадна бүргэд хаалга, дотор гипсэн хаалгыг тус тус эвдэлж орсон байсан, 2 хаалганы үнэ 290,000 төгрөгийг төлүүлж авсан...” /1 хх-ийн 20-22, 4-р хх-ийн 172-173 /,
Хохирогч М.Гийн...таслагч нэг ширхэг шинэ, КЕН үйлдвэрийн 85,000 төгрөгийн үнэтэй, 2.Цохилттой дриль нэг ширхэг шинэ КЕН үйлдвэрийн 200,000 төгрөгийн үнэтэй, 3.Энгийн дриль нэг ширхэг шинэ КЕН үйлдвэрийн 75,000 төгрөгийн үнэтэй. Миний хувьд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-126 /
Хохирогч Ө.Хгийн ... Миний хувьд эвдэрсэн хаалга цоож, алдагдсан оймс, дотуур өмдний үнэ болох 196,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэхээс татгалзаж байна..” гэх мэдүүлэг /1 –р хх-ийн 165-166 /
Хохирогч Б.Нгийн ... дэлгүүрээс жордон 1 нэртэй пүүз 2 ширхэг нэг бүрийн үнэ 65,000 төгрөг нийт 130,000 төгрөг , жордон 2 нэртэй пүүз 2 ширхэг нэг бүрийн үнэ 94,000 төгрөг нийт 188,000 төгрөг төгрөг, бэлэн мөнгө буюу орлогын мөнгө 120,000 төгрөг, пүүзний уут 1 ширхэг үнэ 6000 төгрөгийн үнэ бүхий зүйлүүд алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /1 –р хх-ийн 204-209 /
Хохирогч Т.Одгэрэлийн .. худалдагч М.Х нь өмнөх өдрийн орлого болох 700,000 төгрөг кассаас алга болсон,... мөн парламент 3 болк буюу 30 ширхэг, ЛД нэртэй тамхи 3 блок буюу 30 ширхэг, Эссэ эртэй тамхи энгийн 2 блок буюу 20 ширхэг, Ченж эссэ нэртэй тамхи 2 блок буюу 20 ширхэг, эден нэртэй архи 1 литрийнх 3 ширхэг, бэлэн мөнгө 700,000 төгрөг тус тус алдагдсан байсан, алдагдсан эд зүйлийн үнэ 1154500 төгрөгийг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-5 ,4-р хх-ийн 192-194/
Хохирогч Д.Гийн ... миний суудаг ширээний тавцанг аваад шургуулгыг онгойлгосон дотор нь байсан шар өнгийн хавтсыг гаргаад дотроос 60,000 төгрөг буюу 3 ширхэг 20,000 дэвсгэртийг авсан байсан, надад учирсан хохирлыг барагдуулсан ...” гэх мэдүүлэг /2 –р хх-ийн 83-85, 4 –р хх-ийн 183-185/
Хохирогч Б.Бын ...Миний хувьд алдагдсан эд зүйлээсээ түрүүтэй гутлаа буцаан авсан байгаа. Одоо надад 6 кг ноолуурны үнэ болох 570,000 төгрөг, богцны үнэ болох 90,000 төгрөг, махны үнэ болох 13,000 төгрөг гээд нийт 673,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж авах хүсэлтэй байна, үлдэгдэл хохирол 673000 төгрөгийг төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /2 –р хх-ийн 134-136, 4-р хх-ийн 176-178 /,
Хохирогч Ж.Тын ...манай гэрээс эмээлийн гялаан 6 ширхэг, борц 500 гр, тэрлэг нэг ширхэг , хуучин эвдэрсэн ipone маркийн гар утас нэг ширхэг алга болсон байсан. Миний хувьд алдагдсан хуучин ipone маркийн эвдэрсэн хуучин гар утсыг нэхэмжлээгүй бусад зүйлийг үнэлж нэхэмжилсэн,...би хулгайд алдагдсан эмээлийн гялаан 6 ширхэг, борц 500 гр, тэрлэг нэг ширхэг , хуучин эвдэрсэн ipone маркийн гар утас зэргээ бүрэн бүтэн хүлээн авсан, ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-172/,
Хохирогч Х.Агийн ... манай дэлгүүрийн вакуум цонхны шилийг хагалж ороод дотроос нь Iphone 7 маркийн гар утас нэг ширхэг болон дэлгүүрийн орлого болох 260,000 төгрөг алдагдсанаас Iphone 7 маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан,... дэлгүүрийн орлого болох 260,000 төгрөг болон хагарсан вакуум шилний хохирол төлөгдөөгүй байгаа ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 216-218/,
Хохирогч А.Бийн ... Миний хувьд дэлгүүр хаагаад касст байсан үлдэгдэл задгай дэвсгэртүүдээ тоолж 50, 100, 500, 1000 дэвсгэртээр болгоод нийлүүлээд тоолж үзэхэд яг 200,000 төгрөг болж байсныг нь үлдээгээд явсан,... 200.000 төгрөгийг төлүүлж авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-13, 4-р хх-ийн 180-182/
Хохирогч Х.Бнийн ... Эхнэр өөрийнхөө цагийг 2018 онд 10 000 төгрөгөөр худалдан авч байсан Одоо үүнийг 10 000 төгрөгөөр үнэлнэ ... Бас гэрээс алдагдсан 1600 төгрөг гээд нийт 8600 төгрөгийг буруутай этгээдээс авсан ... гэх мэдүүлэг /3 –р хх-ийн 47-51/
Хохирогч Ж.Ганлсанпунцагийн ...миний хувьд алдагдсан бүх зүйлээ буцааж авсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 76-79 /,
Хохирогч Л.Бийн “...гар чийдэнгийн гэрэл тусгаад 2 давхараас шатаар буугаад иртэл кассан амандаа асаагуурын гэрэл зуусан 1 хүн касс ухах гээд сууж байгаад миний гар чийдэнгийн гэрлийг хараад шууд гараад зугтаасан..” гэх мэдүүлэг /-3-р хийн 115-117 /,
Хохирогч Т.Мын ... аймгийн төв дээрх бэлэн мөнгөний машиныг хариуцаж ажилладаг, бэлэн мөнгөний машины гадна талын хайрцгийг эвдэж дотор нь байсан тоног төхөөрөмжийн утсыг тасдан сейфний хаалганы бариул болон түгжээг эвдэлсэн, дотор нь байсан мөнгө төгрөгөөс алдагдсан зүйл байхгүй одоогоор хэвийн ажиллагаатай байгаа, нийт 508618 төгрөг нэхэмжилсэн, хохирлыг төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 149-152, 4-р хх-ийн 167-169/,
Хохирогч Б.Батзаяагийн .... Манайхаас Ц.Н нь болор нэртэй архи 1 литрийнх 25,000 төгрөгийн үнэтэй, УлаанБ нэртэй 0,75-тай архи нэг 16,000 ширхэг төгрөгийн үнэтэй, Хар чингис нэртэй 0,75 тай архи нэг ширхэг 18,000 төгрөгийн үнэтэй, Еден нэртэй 0,75-тай архи нэг ширхэг 25000 төгрөгийн үнэтэй, Боргио нэртэй пиво 2 шилийг нэг бүрийнх нь үнэ 1800 төгрөг гээд 3600 төгрөг энэ үнэ бөөний үнэ бөгөөд нийт 77,600 төгрөгийн архи пиво хулгайлсан байсан, хохирлыг төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 97-99, 188-190 /,
Хохирогч Д.Уранчимэгийн ... Цэцэрлэгийн түлхүүр ганцхан надад байсан. Ингээд өрөөний төмөр сейфийн хаалга онгойлгосон / би өөрөө түлхүүрээ сейфт зоолттой үлдээсэн байсан/ өрөөнд байсан ширээний нүдийг онгойлгож дотор нь байсан бичиг цаасыг гаргасан гал тогоонд мах чанах гэж байсан бололтой мах жижиглээд хийсэн тогоог нь залгасан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 140-143/,
Хохирогч Д.Чын ...Би хөдөө гэрээсээ өөрийнхөө мотоцикльтой орж ирээд 86 дугаар байрны ард талын цонхны доор мотоциклио данхраадаж тавиад нугасыг нь түгжээд хоносон,...6 цагийн үед цонхоор мотоцикиоо хартал алга болсон байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 19-20 /
Гэрч Б.Хын .. манай дарга утсаар дуудаад дэлгүүрт хулгай орсон байна ирээд онгойлгоотох гэсэн. Намайг ирэхэд цонхны гадна төмрийг эвдэж цонх нь онгорхой байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12/
Гэрч С.Агийн ...Би хашаанд нь очтол гэрийн хаалганы даруулга төмрийг хажуу тийш нь хөшиж эвдсэн байхаар нь гэрийн хаалгаар шагайтал гэр доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан...” / 2-р хх-ийн 174-175/
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 82, 91, 92, 93, 107, 108, 114, 124, 141, 142, 144, 145, 184, 257, 266, дугаартай эд зүйлийг үнийг тогтоосон дүгнэлтүүд
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримниалимтикийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 079 дугаартай ...шинжилгээнд тэнцэх мөрүүдийг 2018-30-БНХ 1,2,4,5,6,7,8,9,10 кодоор кодлон хайлт хийхэд 2018-30-БНХ /4,5/ кодтой мөрүүд нь папилон санд MN003810007990, MN00383810004200 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Ц.Нын баруун гарын эрхий хурууны хээгээр, 2018-30-БНХ /9/ кодтой мөр нь зүүн гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримниалимтикийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 078 дугаартай...2018-29-БНХ 1,2 дугаараар санд орсон гарын мөрүүд нь папилон санд MN003810007990, MN00383810004200 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Ц.Нын баруун гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 227-233 /
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2018.08.20-ны өдрийн34дугаартай...Ц.Н нь сэтгэцийн хувьд шизоаффективний расстройства өвчтэй ч болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 45-46 /, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Нт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Г.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Быг байнга үйл ажиллагаа явуулах тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Н нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч нар эд хөрөнгөө алдсан, зарим эд зүйлийг шүүгдэгчээс хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийг хууль бусаар авсан дүрс бичлэг нь эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерийн бичлэг, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь нийт 16 удаагийн үйлдлээр бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл хоорондын үргэлжлэл нь байнга үйлдсэн гэх давтамжийг илэрхийлж байх ба хулгайн гэмт хэргийн эд зүйлийг бусдад зарж борлуулан өөрийн хэрэгцээ шаардлагаа хангаж байсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Н, Г.Б нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн хохирогч нарын алдагдсан эд зүйлийг тус тус үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч , шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Ц.Н, Г.Б нар өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Н, Г.Б нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Г.Б нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ц.Н, Г.Б нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н, Г.Б нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Н нь Баянхонгор аймаг дахь сум дундын Шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-нийөдрийн75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар, 8 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.Б нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоо 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хүнд ялд нь хөнгөн ялыг багтаан, түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 195 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар элдээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялын хүнд ялд нь багтаан биелэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ц.Н, Г.Б нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Нын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 367 хоног, шүүгдэгч Г.Бын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 264 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... хар өнгийн саравчтай малгай нэг ширхэг, нүдний шил нэг ширхэг ...-ийг шүүгдэгч Ц.Нт буцаан олгож, ... 120 см-тэй уяа нэг ширхэг ...-ийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, СД 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Н, Г.Б нар нь битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Быг байнга үйл ажиллагаа явуулах тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөниий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ныг дөрөв / 4 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бт зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар нэг / 1 / жил, гурван / 3 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зургаа / 6 / сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан нэг / 1 / жил, гурван / 3 / сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нэг / 1 / жил, есөн / 9 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Нт оногдуулсан дөрөв / 4 / жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Бт оногдуулсан нэг / 1 / жил, есөн / 9 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Нын цагдан хоригдсон гурван зуун жаран долоо / 367 / хоног, шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон хоёр зуун жаран дөрөв / 264 / хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... хар өнгийн саравчтай малгай нэг ширхэг, нүдний шил нэг ширхэг ...-ийг шүүгдэгч Ц.Нт буцаан олгож, ... 120 см-тэй уяа нэг ширхэг ...-ийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, СД 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Н, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Н, Г.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Н, Г.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Б.САРАНТУЯА
Б.ОТГОНЦЭЦЭГ