| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/4411/И |
| Дугаар | 181/ШШ2016/00978 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2016/00978
| 2016 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2016/00978 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.О
Хариуцагч: Б.х холбогдох
Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тоот шийдвэртэй гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах, илүү суутгасан тэтгэвэр 7.342.322 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай шүүхийн шийдвэрээр Дарьганга ХХК болон Н.Н.Огоос Эрдэм банкинд төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1.400.000 төгрөг үлдсэн байсан. Үлдэгдэл төлбөрийг өөр компанид шилжүүлэхээр болсон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн 33 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан. Гэтэл илүү төлбөр тэтгэврээс суутган авсан байгаа юм. 2009 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар 33 дугаартай шийдвэрийн үлдэгдлийн талаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд шүүхийн шийдвэр авагдсан байгаа. 2016 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд 50 хувийн суутгал хийгдэж Төрийн банкинд тушаасан талаарх албан бичиг хэрэгт авагдсан байна. Мөн гадаадад зорчих эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад илүү төлбөр төлөгдсөн байгааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийдвэр гарсан байгаа. Тус шүүхийн шийдвэрүүдийн 765.748 төгрөг гаргуулах үндэслэлтэй, Нийт Н.О нь 30.659.448 төгрөгийн төлбөртэй байгаа. Үүний дагуу албадан гүйцэтгэх хуудас нь бичгдэж ирсэн байгаа. 1995 оноос хойш Н.Н.О нь 1997 онд 2.000.000 төгрөг, 1996 онд 1.718.000 төгрөг төлсөн. Мөн тэтгэврээс нь суутгал хийгдсэн байгаа. 2008 оноос суутгагдсан талаар манайд мэдэгдсэн зүйл байхгүй. 2011 оноос эхэлж суутгал хийгдсэн. Энэ хүний хувьд нийт 11.000.000-12.000.000 төгрөгийн төлөлттэй байгаа. 1996 оны байдлаар санхүүгийн үлдэгдлийг манайд ирүүлсэн. 1.450.245 төгрөгийг Эрдэм банкинд төлөх ёстой. 7.210.744 төгрөгийг Түлш эрчим хүчний банкинд төлөх үлдэгдэлтэй байгаа. Өнөөдрийг хүртэл энэ хүний ардаас 21 жилийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар эдийн засгийн үлдэгдлээр 9.918.499 төгрөг хийгдсэн. Тэтгэврийн суутгалаар 8.748.800 төгрөг суутгал хийгдсэн. Энэ хүн өнөөдрийг хүртэл Улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой үлдэгдэл байгаа. Нийт 900.000 гаран төгрөгийн үлдэгдэтэй байгаа. гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Б.хнд холбогдуулан Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тоот шийдвэртэй гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах, илүү суутгасан тэтгэвэр 7.342.322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр Дарьганга ББХК-ийн захирал Намсрайн Н.Огоос 12.050.000 төгрөг гаргуулж, Эрдэм банкинд олгохоор шийдвэрлэсэн ба 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 199526000693 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв:
Хариуцагч Б.хнаас 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 тоот Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдэл-ийг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст явуулсан бөгөөд уг мэдэгдэлд Н.Н.О нь Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрээр 9.202.264 төгрөгийг Хотш банкинд төлөх тул Н.Н.Огийн сар бүрийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50 хувиар суутгал хийж, Б.хны 900012414 тоот дансанд шилжүүлэх... гэсэн мэдэгдлийг явуулж, суутгал хийсан, түүнчлэн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэлд Н.Н.Ог Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрээр Хотш банкинд төлөх 12.050.000 төгрөгийн төлбөрийн төлөөгүй шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж байх тул таны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулсныг мэдэгдэж байна гэж нэхэмжлэгчийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх ажиллагааг явуулжээ.
Хариуцагч нь Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрээр Эрдэм банкинд 12.050.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байхад 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 тоот болон 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар мэдэгдлүүдэд Хотш банк гэж ташаа бичсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /Талууд маргаагүй болно./
Хариуцагч нь Н.Н.Огоос 99 тоот шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, .. үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас, 10.2-д Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно, мөн 12 дугаар зүйлийн 12.1-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна. гэж тус тус заажээ.
Хариуцагч Б.хнаас 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 тоот болон 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар мэдэгдлүүдэд Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэр гэж дурдсан атлаа 99 тоот шийдвэрт заасны дагуу суутгал хийж байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд нэг шийдвэрт хуулийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарах хуулийн зохицуулалттай. Шүүхийн шийдвэр шийдвэрийн дагуу төлсөн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хууль зүйн үр дагавартай. Харин нэг шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагааг дуусгавар болгохгүйгээр дараагийн шийдвэртэй ажиллагаанд шууд тооцох нь үндэслэлгүй байна.
Нийслэлийн шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр Дарь ганга ХХК-иас 17.893.700 төгрөг гаргуулж, Түлш эрчим банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Б.х нь Нийслэлийн шүүхийн 99 тоот шийдвэртэй ажиллагааг Нийслэлийн шүүхийн 33 дугаар шийдвэртэй ажиллагаанаас тусад нь явуулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч Б.хнаас Н.Н.Огийн Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрээр Эрдэм банкинд олгохоор шийдвэрлэсэн төлбөрийн үлдэгдлийг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үлдэгдэл 1.458.245 төгрөг гэж тооцоо гаргасан болох нь Б.хны тооцооны нягтлан бодогч, дэслэгч Б.Мягмарсүрэнгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гаргасан тооцоогоор тогтоогдож байна. /хх-ийн 31 дэх тал/.
Нэхэмжлэгч Н.Н.Огийн тэтгэврээс 2008 оноос эхлэн суутгал хийсэн, 2016 оны 08 дугаар сарыг дуустал тэтгэврийн 50 хувиар тооцож суутгал хийж, нийт 9.192.067 төгрөгийг Б.хны дансанд шилжүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/473 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн тэтгэврээс хийсэн нийт суутгалын дүн 9.192.067 төгрөгөөс Нийслэлийн шүүхийн 33 дугаар шийдвэрийн дагуу 1.458.245 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг хасч тооцоход 7.733.822 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Н.Н.Огийн тэтгэврээс илүү суутгасан төлбөрийг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу 7.342.322 төгрөгийг хариуцагч Б.хнаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Н.Од олгох зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно.
Нэхэмжлэгч Н.Н.О нь Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрээр Эрдэм банкинд төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Б.хнаас нэхэмжлэгч Н.Н.Огийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд нэгэнт Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрээр Эрдэм банкинд төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад гадаад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх нь үндэслэлтэйг байна.
Иймд Н.Н.Огийн тэтгэврээс илүү суутгасан төлбөрийг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу 7.342.322 төгрөгийг хариуцагч Б.хнаас гаргуулж, Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж, 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Н.Н.Огийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
М 115 115.1, 115.2.1, 116, 118 뿿
:
1. ؿ 16 угаар 16.1.2, 143 дугаар зүйлийн 143.1- Б.хнаас Н.Н.Огийн тэтгэврээс илүү суутгасан төлбөрийг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу 7.342.322 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н.Од олгож, Нийслэлийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж, 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Н.Н.Огийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгосугай.
2. 57 57.1, 7 7.1.2, 7.1.4- Н.Н.Огийн 136.410 ж, хариуцагч Б.хнаас 136.410 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н.Од олгосугай.
3. ؿ 翿 2016 8 дугаар 11-ий 2667 120 120.2- .
4. 120 120.2- , , 뺺 㺺 14 , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7- , 7 14 뿿 㺺 .
С.ЭНХБАЯР