| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/0134/И |
| Дугаар | 181/ШШ2016/00976 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2016/00976
| 2016 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2016/00976 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц
Нэхэмжлэгч
Хариуцагч:
10.925.000 төгрөг гаргуулахтухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норовжанцан, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.
:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: Бид Н.Бтай нэг байранд амьдардаг. Би 2013 онд өөрийнхөө байшинг зараад оролцуулж машин авсан. Манай автомашины зогсоол зэрэгцээ байдаг байхад тухайн үед Н.Б машингүй байсан ба манайхыг машинаа зарчих, хөөрөг оролцуулаад худалдаж авъя гэсэн. Хөөрөг нь эртний хөөрөг гэж байсан. Жилийн дараа мөнгө хэрэгтэй болоод ломбарданд тавих гээд очтол 500.000 төгрөг хүрнэ гэсэн. Тэгээд Н.Б ахад хэлтэл өөрөө ч гэсэн ийм гэдгийг мэдээгүй, өөрөө муу санаж өгөөгүй, хүнээс бас итгээд авсан байсан, мөнгийг чинь бага багаар буцааж өгье гэсэн. Тэгээд эхний ээлжинд 1.000.000 төгрөг өгсөн. Гэтэл сүүлдээ холбоогүй болж, нэг байранд байхад танихгүй царайлаад зугтдаг болсон. Ц бид 2 Н.Б ахтай нилээн хэдэн удаа хандаж ярьсан. Хөөргийг нь буцааж өгөөд зөрүү мөнгөө авах хүсэлтэй байна. 2013 оны 01 дүгээр сард авсан хөөрөг удалгүй цагаан сараар нуух нь салж унсан. Түүнийг янзлуулахад 245.000 төгрөг болсон. Хөөргийг үнэлүүлэхэд ажлын зардал 80.000 төгрөг болсон гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.600.000 төгрөгийг өгсөн гэдгийг хариуцагч тал зөвшөөрч байгаа. Үүнээс харахад мөнгийг буцааж өгнө гэдгийг зөвшөөрч байна гэж ойлгож байна. Н.Б гуай өөрөө хэлж байгаа учраас прокурор ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Н.Б төөрөгдүүлээд хийсэн хэлцэл хийсэн гэдгээ зөвшөөрсөн. Прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа. Тийм учраас хөөргийг буцааж өгөөд мөнгөө буцааж авах л шаардлага гаргаж байгаа юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр мөнгөний хэрэг байна гээд машинаа худалдахаар хэлцэл хийсэн. Төлбөрийн хувьд 10.000.000 сая төгрөг өгөөд, хөөргийг 12.000.000 төгрөгөөр тохиролцож хийсэн хэлцэл байгаа юм. Энэ хэлцэл нь хууль зөрчсөн зүйл болоогүй. Хуулийн шаарлагыг хангасан гэж үзэж байна. Хөөрөгний толгой салаад унасан талаар тухайн үед нь хэлээгүй. Эрсдлийн асуудлыг тухайн эзэмшигч нь хариуцах ёстой. Хөөрөгний хувьд хэлцэл хийхдээ тухайн үнийг талууд мэдэж байж хийсэн. Худалдаа арилжаа богино хугацаанд хийгдээд дуусаагүй. Хөөргийг үзээд нөхөртэйгөө зөвлөлдөөд авсан гэж тайлбарласан. Тийм учраас төөрөгдсөн гэж үзэхгүй. Зах зээлийн үнэ бол чөлөөт зах зээлээр тодорхойлогдоно. Хүн болгон хөөрөг хийх ур чадвартай биш. Манай өгсөн хөөрөг бол төрлийн хувьд нэг үнийн шинжтэй. Хөөрөг бол их гарын хөөрөг ба бүтэн сийлбэртэй. Усан хээ бол бэлэгдлийн шинж чанратай. Энэ хөөрөг бол зүгээр сийлэгдсэн биш. Донж маягийг тааруулж сийлэгдсэн. Сийлбэрийг маш нарийн, захиалгын дагуу сийлэгдсэн. Дахин давтагдашгүй хийгдсэн хөөрөг. Ийм хөөргийг зах зээл дээр байгаа янз бүрийн хөөрөгтэй жишиж үнэлэх боломжгүй. Хөөргийг гар урлалаар хийдэг. Хөөргийг тухайн үед хариуцагчийн хувьд маш өндөр үнээр захиалж худалдаж авсан. Үнэ дээшээ доошоо буурснаас болж төөрөгдсөн гэж үзэж болохгүй. Зах зээлийн хувьд талууд харилцан тохиролцоод хийгдсэн хэлцэл юм. Энэ бол үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна .
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуульд заасны дагуу дээрх хэлцэл нийгдсэн байна. 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэлийг шилжүүлж өгсөн. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хуулийн зохицуулалттай. Эрх бүхий этгээд хийсэн хэлцэлийн доголдлыг хөөн хэлэлцэх хугацаанд илрүүлж гомдол гаргах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний үнэлгээг өмнө нь мэдэх боломжтой байсан талаарх нотлох баримт байхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн хийсэн үнэлгээ нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан гэж үзэж байна. Прокурын хариу мэдэгдэлд заасан учраас ноцтой төөрөгдөл гэж үзсэн. Ноцтой төөрөгдөл гэдэг бол хэлцэл хийх үедээ ноцтой төөрөгдөлд орсон байхыг шаарддаг. Прокурорын байгууллага ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэдгийг тогтоодог байгууллага биш. Нэхэмжлэгч хариуцагч тал анх хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 40.1, 40.1.1-т заагдсанаар хэлцэл хийгдсэн байна. Дамно ХХК-ийн гаргасан үнэлгээн дээр ямар нэгэн эд хөрөнгийн доголдол байхгүй гэдгийг тогтоосон. Тийм учраас доголдолгүй эд зүйл өгсөн байна. Талууд хоорондоо хэлцэл хийхдээ эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 40.1-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь эд зүйлийг хүлээж авснаар баталгаажина. Авто машиныг 22.000.000 төгрөгийн үнэтэй гэдгийг тогтоосон талаарх нотлох баримт байхгүй байна. Хөөргийг хийж байгаа чулуу тухайн үед ховор байсан. Их гарын хөөрөг гэдэгтэй маргаагүй. Дамно ХХК 1.600.000 төгрөг гэж үнэлсэн. Зах зээлийн ханшаар өөр үнэтэй байгаа. Дамно ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийсэн нь эргэлзээгүй хийсэн гэх зүйл байхгүй. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ гэрээг бичгээр байгуулна гэсэн байгаа. Захиалагч Х.Иийн хүсэлтээр хийсэн гэдэг л зүйл байгаа. Гол нөхцөлийг заагаагүй нь хэлцэл хүчин төгөлдөр бус. Тийм учраас Дамно ХХК-ийн үнэлгээ хүчин төгөлдөр бус. Хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажил нь тусдаа шаардлагатай. Гэтэл энд ямар ч шаардлага хангаагүй байгаа юм. Хөөргийг харьцуулсан зүйл огт байхгүй. Үнэлгээ нь хуулийн шаардлага хангахгүй байна. Тийм учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тайлан гаргасан үнэлгээг бодит амьдралд нийцэх боломжгүй гэдгийг тусгасан байна. 1.400.000 төгрөгийг ямар зорилгоор өгсөн гэдгийг Х.И өөрөө мэдэж байгаа. Энэ мөнгийг Н.Б өгөөгүй. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй Энэ мөнгийг Өнөрцэцэг гэж Н.Бын эхнэр өгсөн. Энэ бол өөр зорилгоор өгсөн мөнгө байгаа юм. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзсэн юм бол Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар нэн даруй мэдэгдэх ёстой байсан гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч Я.Ц, Х.И нар нь хариуцагч Н.Бд холбогдох хөөрөгний зөрүү мөнгө 10.600.000 төгрөг, хөөрөгний нуух хийхэд гарсан зардал 245.000 төгрөг, үнэлгээний хөлс 80.000 төгрөг, нийт 10.925.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Талууд 2013 оны 01 дүгээр сард Соната-7 маркийн автомашиныг 22.000.000 төгрөг /10.000.000 төгрөгийг бэлнээр, 12.000.000 төгрөгт цагаан шүрэн их гарын хөөрөг өгөхөөр/-өөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид Соната-7 маркийн автомашиныг үнэ 22.000.000 төгрөг болон 10.000.000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй бөгөөд зөвхөн их гарын цагаан шүрэн хөөрөгний үнийн зөрүүг шаардаж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 2015 онд уг их гарын цагаан шүрэн хөөргийг зээлийн барьцаанд тавихаар бусдад үзүүлэхэд 12.000.000 төгрөгийн үнэлгээнд хүрэхгүй болохыг мэдсэн, Эд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 27-ны үнэлгээ хийлгэхэд 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг мэдсэн гэж тул хөөрөгний үнийн зөрүүнд 10.600.000 төгрөг, хөөрөгний нуух хийхэд гарсан зардал 245.000 төгрөг, үнэлгээний хөлс 80.000 төгрөг тус тус шаардаж, ноцтой төөрөгдсөн гэж нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нь төрлийн шинжээр бус нэг бүрийн шинжээр тодорхойлогддог дахин давтагдашгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заажээ.
Талууд эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй хөөрөг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нарт хариуцагчийн шилжүүлсэн хөөрөг нь 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч талын 2013 оны 01 дүгээр сард уг хөөрөгний үнэлгээг 1.600.000 төгрөг байсан гэж үзэх боломжгүй, 2015 оны 10 дугаар сарын үнэлгээ гэх тайлбарыг буруутгах боломжгүй юм.
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангийн Хариуцлага санамж хэсгийн 4-т Үнэлгээний дүгнэлт нь энэхүү тайланг бэлтгэсэн цаг үеийн Дамно ХХК-ийн үнэлэлт дүгнэлт бөгөөд уг өдрийг хүртэлх хугацаанд бидэнд ирүүлсэн мэдээлэл бодит байдалд үндэслэсэн учир хөрөнгөд цаашид орох өөрчлөлтийг бид хариуцахгүй гэсэн тайлбараас үзвэл 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар цагаан шүрэн хөөрөгний үнэлгээ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т зааснаар хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж тайлбарлаж байна.
Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж бараа бүтээгдэхүүний материал, хэмжээ, гарал үүсэл, урлагийн бүтээлийн тухайд жинхэнэ эх хувь эсэх зэрэг нөхцөл байдлыг төөрөгдсөн байдлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь хөөрөгний үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий шинжийн талаар төөрөгдөөгүй, харин хөөрөгний өртгийн талаар өөрт ашигтай эсэх байдалд төөрөгдсөн байдлыг ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.
Талуудын хооронд бичгийн хэлбэрээр хэлцэл хийгдээгүй, мөн нэхэмжлэгч нь эртний хөөрөг гэж худалдсан гэх боловч уг үйл баримтыг баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч нь хөөрөгний шинж байдлыг худал мэдээлсэн, харилцан тохиролцсоноос өөр хөөрөг нэхэмжлэгчид шилжүүлээгүй бөгөөд хөөрөгний төлөв байдлыг цагаан шүрэн, сийлбэртэй, алтан нуухтай гэж хөөрөг арилжихаар тохирсон хөөргийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул шинж байдыг талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар нь хөөрөгний нуух хийхэд гарсан зардал 245.000 төгрөг, үнэлгээний хөлс 80.000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хөрөнгийг засварласны төлөө бусдаас төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хөөрөгний үний зөрүүнд 1.400.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бол, хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2015 онд Я.Цийн эхнэр байна. Өр төлбөрт ороод хэцүү байна туслаач гээд гуйгаад байхаар нь эхний удаа 1.000.000 төгрөг, дараа нь төрийн банкаар 300.000 төгрөг, Я.Цт бэлнээр 100.000 төгрөг төлсөн гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн хүсэлтээр хөөрөгний үнийн зөрүүнд 2015 онд 1.400.000 төгрөг шилжүүлсэн байдал баримтаар тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Н.Бд холбогдох нэхэмжлэгч Я.Ц, Х.И нарын нэхэмжлэлтэй хөөрөгний зөрүү 10.925.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хариуцагч Н.Бтай утсаар ярьсан бичлэгийг сидинд хуулбарлаж өгсөн бөгөөд уг бичлэгийн хуульд заасан арга хэрэгсэлээр олж авч, бэхжүүлээгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
:
1. 243 угаар 243.1, 58 дугаар зүйлийн 58.2.3-т тус тус Н.Баас хөөрөгний үнийн зөрүүнд 10.925.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Ц, Х.И нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй .
2. ؿ 翿 2016 9 дүгээр 16-ы 4143 120 120.2- .
3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1-т нэхэмжлэгч нарын улсын урьдчилан 189.750 сүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
С.ЭНХБАЯР