Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2016/00984

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2016/00984

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Х.З ХХК

 

Хариуцагч:  Заманд 

 

Үнийн өсөлтийн зөрүүнд 2.484.870.155 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.

:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай Улиастай Онон хөндийн 29.5 км автозамыг барихаар 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэн. Тухайн үед гэрээний үнийн дүн 10.3 тэрбум төгрөгөөр 3 жилийн хугацаатай 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Ажил гүйцэтгэх явцад инфляци болон барааны үнийн өсөлт гарч 2013 оны сүүлээр үндсэн түүхий эд болох битумны үнэ гэрээ хийх үеийнхээс бараг 2 дахин их үнээр нийлүүлэгдэж худалдан авсан учраас энэ хооронд манай компани асар их алдагдалд орсон.

Гэрээний тусгай нөхцлийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бид захиалагчид хандаж гэрээний үнийн тохируулга хийж болно гэсэн заалтыг үндэслэж хүсэлтээ зам тээврийн яаманд гаргасан. Ингэхдээ бүх шатахуун болон битум орж байгаа ажил үйлчилгээ тус бүр дээр тооцож 4.5 тэрбум төгрөгийн зөрүүг нэхэмжилж Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд хандсан.

Үүнийг яамны холбогдох мэргэжилтэнгүүд хянаж үзээд бид 3 төрлийн ажилд үнийн зөрүү олгож болно гэсэн байдаг. Үүнд: 1. Асваальт бетон хучилт байгуулах 2. Зөөврөөр далан байгуулах 3. Битум цацлага хийх ажлууд юм. Зөөврөөр далан байгуулах: 335.269 м3 шороо зөөвөрлөсөн. 2011 онд нэгжийн үнэ 9.862,18 төгрөг байсан бол 2013 онд 12.090,20 төгрөг болсон. Зөрүү нь нийт 746.987.702,66 төгрөг болсон.Бетум цацлага хийх: 248.960 м2 талбайд хийсэн. 2011 онд 778,61 төгрөг 1.449,79 төгрөг болсон. Зөрүү нь 167.097.767,23 төгрөг болсон. Халуун асваальт бетон хольцоор хучилт байгуулах: 10.325 м3 хольцоор 2011 онд 1 м3 нь 345.993,84 төгрөг 2013 онд 498.127,95 төгрөг болж өссөн. Зөрүү нь 1.570.784.685,22 төгрөг болсон. Нийт 2.484.870.155 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.З ХХК Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай гэрээт ажил гүйцэтгэхээр 2011 онд гэрээ байгуулсан. Энэ ажлыг гүйцэтгээд ашиглалтанд өгөх хугацаа нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байсан боловч 2014 оны 5 сарын 30-ны өдөр, 2015 оны 4 сарын 16-ны өдөр тус тус 2 удаа гэрээг сунгасан байдаг. Анх гэрээний үнийн дүн 10 тэрбум 300 сая байсан. Ажлын хугацаанд үнийн өсөлтийн зөрүү үүссэн. Х.З ХХК нь анх нийт 17 төрлийн ажилд зөрүү нэхэмжилсэн. Эдгээр ажлуудыг нь хянаж үзээд зарим ажилд нь үнийн зөрүү өгөх шаардлагагүй гэж үзээд үндсэн зөрүү гарч байгаа 3 том ажилд нь зөрүү тооцож өгье гэсэн байдаг.

Хамгийн том ажил нь зөөврөөр далан байгуулах ажил байсан. 1. Валютын ханшны зөрүүгээр битум өссөн байсан. 2. Барилгын хэрэгцээт хугацаа болохоор автоматаар үнэ нь өсдөг. 3. Ханган нийлүүлэлт хангалтгүй болсон шалтгаанаар мөн үнэ нь өсдөг. Зөөврөөр далан байгуулах ажлыг гүйцэтгэгч оруулж ирэхдээ 1 мг 14.000 төгрөгөөр оруулж ирсэн. Бид нар хянаж үзээд тээврийн зай нь арай ойр байсан зэргийг нь бодолцож үзээд 1 мыг 12.090,20 төгрөгөөр тооцох бололцоотой гэж үзээд нийт зөрүүнд нь тооцоод 746.987.702,66 төгрөг гэж тооцсон. Битум цацлагын ажлын хувьд битум худалдаж авсан баримтаас нь үзэхэд 1.150 ам.доллараар авсан байсан. Зөрүүгээр нь тооцож үзээд 167.097.767,23 төгрөг олгох боломжтой гэж үзсэн.

Асваальт хучилтын хувьд материалын үнэ өсөхөөр машин механизмын зардал өсч байгаа. Машин механизмын зардлыг тухайн үед нь бензин шатахуун өссөн тул сүүлд батлагдсан үнэнд нь дүйцүүлж тооцсон. Ер нь материалын үнэ өссөнтэй холбоотой ажлын зардал өссөн. Бид нар үүнийг хянаж үзээд өгье гэхээр төсөвт суугаагүй учир бидэнд өгөх эрх нь байдаггүй тул Сангийн яам руу явуулж байгаа. Ганц Х.З ХХК ч биш өөр олон компани зөрүү үнийн дүн нэхэмжилсэн боловч төсөвт суугаагүй учир бид дур мэдэн зөрүүг олгох боломжгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байна гэв.

 

ؿ нотлох баримтын шаардлага хангасан

:

 

Нэхэмжлэгч Х.З ХХК нь хариуцагч Заманд холбогдуулан үнийн өсөлтийн зөрүү 2.484.870.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 54 дүгээр гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээ Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.488 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүүр хоолойн бусад хиймэл байгууламжийн хамт ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээг талууд харилцан тохиролцож 2014 оны 05 дугаар сарын 30 өдрийн 81 дүгээр нэмэлт гэрээгээр, мөн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 54/014 дүгээр гэрээгээр тус тус сунгасан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/04/15 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар 22.488 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, түүнчлэн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 06/05/2015 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах актаар үлдэгдэл 7 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулсан байна.

 

Нэхэмжлэгч нь зам барилын ажлыг гүйцэтгэх хугацаанд үнийн өсөлтийн зөрүү гарч, замын барилгын ажлын гол түүний эд буюу зөөврөөр далан байгуулахад 335.269 м3 шороо зөөвөрлөхөд үнийн өсөлтийн зөрүү 746.987.702 төгрөг, битум цацлага 167.097.767 төгрөг, Халуун асвалт, бетон хучлага байгуулах 1.570.784.685 төгрөг, нийт 2.484.870.155 төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Хариуцагч Зам нь хугацаандаа замын барилгын ажлыг ашиглалтад оруулаагүй тул үнийн өсөлтийн зөрүүг шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх үнийн өсөлтийн зөрүүнд 2.484.870.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд Х.З ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй боловч хариуцагч гэрээний ерөнхий нөхцөлд заасан үндэслэлээр хугацааг сунгаж байсан. Тодруулбал, талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний хугацааг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан ба нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 22.488 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 7 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулсан үйл баримтаас үзвэл гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-т зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй юм.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 44.1-т Зөвхөн гэрээний тусгай нөхцөлд заасан үндсэн материалын үнэд гэрээний үнийн тохируулга хийнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан эрхийн дагуу үнийн тохируулга хийлгэхээр буюу үнийн өсөлтийн зөрүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 54 дүгээр гэрээний дагуу замын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд үнийн өсөлтийн зөрүү битум, шатах материалд гарсан болох нь шатах тослох материал худалдан авсан зарлагын баримт, Газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1299 дугаар албан бичиг, Х.З ХХК-ийн зам ХХК-ийн төсөвт өртгийн товчоо, болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Заманд шүүхэд гаргасан тайлбартаа Х.З ХХК нь үнийн өсөлтийн зөрүүнд анх 4 гаран тэр бум төгрөг шаардсан бөгөөд бид хянаж үзээд гол түүхий эдийн үнийн өсөлтийн зөрүү 2.484.870.155 төгрөг байхаар буруулсан, Сангийн сайдад албан бичиг хүргүүлсэн, үнийн дүн дээр маргаан байхгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зам тээврийн яамны хасч, хянасан дүнгээр буюу 2.484.870.155 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэх тайлбар, мөн Сангийн сайд Ж.Эрдэнэбатад Зам тээврийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үнийн зөрүүний тухай 01/3424 дүгээр албан бичигт ...Замын барилгын ажлын явцад Улиастай-Донойн чиглэлийн 29.488 км хатуу хучилттай авто замд 2011 онд гэрээ байгуулснаас хойш ханшийн өсөлтийн өөрчлөлтөөс шалтгаалан битумын үнэ өссөн, шатахууны үнэ өссөнөөс үнийн өсөлтийн зөрүүнд 2.484.870.155 төгрөгийн нэхэмжилсэн байна., ...Иймд Улиастай-Донойн чиглэлийн 29.488 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын үнийн зөрүү 2.484.870.155 төгрөгийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэх албан бичгээс үзэхэд үнийн өсөлтийн зөрүү 2.484.870.155 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй байна.

 

Иймд хариуцагч Замнаас Улиастай-Донойн чиглэлийн 29.488 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын үнийн зөрүү 2.484.870.155 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.З ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

115 115.1 115.2.1, 116, 118-

:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Замнаас 2.484.870.155 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.З ХХК-д олгосугай.

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгч Х.З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.578.351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам ХХК-иас 12.578.351 гаргуулж, нэхэмжлэгч Х.З ХХК-д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

 

С.ЭНХБАЯР