Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01247

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/03144 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 4,659,157,817.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******-тай 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 3,300,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр олгосон.

Үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж доорх эд хөрөнгүүдийг барьцаалсан:

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 403 тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 404 тоот хаягт байршилтай 33.44 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 405 тоот хаягт байршилтай 48.41 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 406 тоот хаягт байршилтай 39.14 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 407 тоот хаягт байршилтай 74.16 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 10 давхар 1,364 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө.

******* нь зээл авснаас хойш зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй. 20******* оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,200,000,000 төгрөг, хүү 1,295,947,466.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,210,351.82 төгрөг, нийт 4,659,157,817.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,659,157,817.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн зээлээр *******-ийн ******* дахь зээлийг төлсөн. Тэгэхээр хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийг зээлдэгчид дансанд нь олгоод байгаа мэт боловч агуулгаараа энэ зээлийг ******* өөртөө бүрэн авч тухайн зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Банк зээлийг бодитоор олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Гэрээний 2.1.9-д заасан шимтгэл нь банкнаас зээлийн гэрээтэй холбогдуулан авах боломжгүй хууль бус байгаа учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэж, хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 4,659,157,817.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох *******-ийн өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 403 тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 404 тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 405 тоот хаягт байршилтай, 48.41 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 406 тоот хаягт байршилтай, 39.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 407 тоот хаягт байршилтай, 74.16 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 10 дугаар давхарт байршилтай, 1364 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,523,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 23,523,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэгт *******-ийн зээлийн MN******* дугаар дансны хуулга авагдсан байх бөгөөд түүнд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүхий л гүйлгээг жагсаасан байна, тухайн хуулганы хөл дүнгээр зээлийн хуримтлагдсан нийт дүн 4,861,886,240.05 төгрөг, хариуцагчийн төлсөн төлбөр 371,061,134.42 төгрөг гэж тооцоолсон.

Тухайн нийт дүнгээс хариуцагчийн төлсөн 371,061,134.42 төгрөгийг хасаж тооцвол 4,490,8*******,105,63 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн гарган өгсөн хариуцагчийн төлсөн 371,061,134.42 төгрөгөөс үндсэн төлбөрт 100,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,122,157.72 төгрөгийг хасаж тооцвол хүүд *******6,938,976.7 төгрөг төлсөн байхад, шүүхээс 165,938,976.7 төгрөг төлсөн гэж 91,000,000 төгрөгөөр бууруулан дүгнэсэн.

4.2. Мөн зээлийн гэрээний 2.1.9-т "Банк анх зээл олгохдоо олгосон зээлийн дүнгийн 0.5 хувь буюу 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй дүнгээр шимтгэл тооцож авна" гэсэн заалтын дагуу манай компаниас 1,500,000 төгрөгийн шимтгэл тооцож авсан нь хууль бус.

Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар "зээлийн хүү" гэдэг нь "мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу "үнэ" байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд "шимтгэл" багтдаггүй учир хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шийдвэрээс 92,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь гомдолд заасан 91,000,000 төгрөгийг бодитоор төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Дансны хуулгад давхардсан мэт харагдах гүйлгээнүүд нь Монголбанк, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу зээлийг тэнцлийн бүртгэлтэй холбоотой бөгөөд энэ нь зээлдэгчээс нэмэлтээр 91,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг илэрхийлэхгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,200,000,000 төгрөг, хүү 1,295,947,048.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,210,531.82 төгрөг, нийт 4,659,157,817.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч зээлийг хүлээн аваагүй, мөн банк зээл олгохдоо үндэслэлгүйгээр шимтгэл авсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* нь 3,300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар *******-д олгожээ.

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тасганы овоо /15150/, их тойруу гудамж ******* дугаар байрны 4 дүгээр давхар 403 тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 404 тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 405 тоот хаягт байршилтай, 48.41 м.кв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 406 тоот хаягт байршилтай, 39.14 м.кв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 407 тоот хаягт байршилтай, 74.16 м.кв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 10 дугаар давхарт байршилтай, 1364 м.кв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө зэргээр хангуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан.

 

3.1. Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан боловч зээлийн дансны хуулга, тус компаниас 20******* оны 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд нэхэмжлэгч рүү хүргүүлсэн албан бичиг зэргээр дээрх мэтгэлцээний байр суурь үгүйсгэгджээ.

 

3.2. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 165,938,976.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,122,157.72 төгрөг, нийт 271,061,134.42 төгрөг төлсөн.

Одоо үндсэн зээл 3,200,000,000 төгрөг, хүү 1,295,947,048.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,210,531.82 төгрөг, нийт 4,659,157,817.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс төлсөн зээлийн хэмжээ 371,061,134.42 төгрөг гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Зээлийн дансны хуулгад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүүгийн төлбөр 94,877,842 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,122,157 төгрөгөөр тус бүр хоёр удаа төлөгдсөн тухай бичилт хийгдсэн байна. Нэхэмжлэгч эдгээрийг банкны бүртгэлийн бичилттэй холбоотой гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь дээрх төлбөрийг бодитоор хоёр удаа төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийн хуваарилалтын дагуу уг үйл баримтыг нотлох үүргийг хүлээнэ.

Гэвч хариуцагч дээрх үнийн дүнгээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг тус бүр хоёр удаа төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул зөвхөн дансны хуулгын бичилтэд үндэслэн төлбөрийг хоёр удаа төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд зээлийн төлбөрт 371,061,134.42 төгрөг төлсөн талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Мөн шүүхээс гэрээний 2.1.9-д Банк анх зээл олгохдоо олгосон зээлийн дүнгийн 0.5 хувь буюу 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй дүнгээр шимтгэл тооцохоор талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд тохиролцсон тул гэрээний холбогдох хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй гэж зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт банк нь харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэхээр заасан тул зээл олгохдоо 1,500,000 төгрөгийн шимтгэл тооцож авсан нь хууль бус гэх гомдлыг хангахгүй.

 

4.1. Гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон ч хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,200,000,000 төгрөг, хүү 1,295,947,048.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,210,531.82 төгрөг, нийт 4,659,157,817.92 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.2. Талуудын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүх мөнгөн төлбөрийн үүрэг гаргуулах нэхэмжлэлийг хангасантай холбогдуулан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлыг хангаж буй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/03144 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 620,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Т.БАДРАХ