| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0113/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 109
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Мөнх-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931001930115 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 12-нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл гавшгай 2 дугаар баг овоотын 04б-05 тоотод оршин суух, “Хөтөл цемент шохой” ХХК-нд машинист ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Нэмэх овогт Ууганбатын Мөнх-Эрдэнэ РД: /НИ99081219/
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нь У.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн чиглэлийн асфальтан замын 31-32 дахь километрт Соната-6 маркийн 29-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа нойрмоглож замын хажуу руу гарч шон мөргөж иргэн Г.Цэрэндэндэв, Г.Хүрэлтогоо нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нь У.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн чиглэлийн асфальтан замын 31-32 дахь километрт Соната-6 маркийн 29-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа нойрмоглож замын хажуу руу гарч шон мөргөж иргэн Г.Цэрэндэндэв, Г.Хүрэлтогоо нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Цэрэндэндэвийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд би болон манай охин, эхнэр мөн жолоочийн хамт 4-лээ явж байсан. Машины урд талд жолооч болон манай охин сууж байсан. Би эхнэртэйгээ хамт хойд талын суудалд сууж явсан. Тэгээд би унтаад явж байхад гэнэт осол болчихсон байсан. Осол жолооч нойрмоглосноос болсон байх гэж бодож байна. Надад болон миний эхнэр Ш.Хүрэлтогоод нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/
Хохирогч Ш.Хүрэлтогоогийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн нөхөр Г.Цэрэндэндэв, охин Х.Алтанчимэг, жолооч бид 4 Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд 19 цагийн орчимд гарсан. Нөхөр бид 2 арын суудал дээр унтаад явж байсан. Гэнэт тас түс хийгээд машин юм мөргөчихсөн. Тэгээд хартал миний баруун гар хугарчихсан, нөхрийн маань 2 гар хугарчихсан байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/
Гэрч Х.Алтанчимэгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан суманд “Дархан-Өргөө” политехникийн коллежийн 4 дүгээр дамжааг өнөөдөр төгсөж миний хонхны баяр болсон юм. Хонхны баярт минь миний аав Г.Цэрэндэндэв, ээж Ш.Хүрэлтогоо нар Хэнтий аймгаас хүрэлцэн ирсэн байсан. Төгсөлтийн арга хэмжээ 11 цаг гэж эхлээд 13 цаг болж байхад дууссан юм. Тэгээд би ангийнхантайгаа гарч хоолонд орчихоод найз У.Мөнх-Эрдэнэ рүү утасдаад дуудсан. У.Мөнх-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд амьдардаг бөгөөд хэсэг хугацааны дараа Дархан суманд ирсэн. Би хэд хоногийн өмнө У.Мөнх-Эрдэнэ найзтайгаа “Ээж, аав маань Хэнтий аймгаас ирэх үед нь Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл рүү дагуулж газар үзүүлнэ шүү. Тийм учраас чиний машинаар явна шүү. Бензин түлшийг нь хийгээд өгнө” гэж ярьсан байсан юм. Тэгээд 15 цагийн үед У.Мөнх-Эрдэнэ, аав, ээж бид нар У.Мөнх-Эрдэнийн хар өнгийн Сонато-6 маркийн автомашинаар Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн. Явсаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум орж бэлэн мөнгөний машин орж мөнгө авчихаад шууд “Сайханы хөдөл” рүү очсон. Тэндээ хэсэг байж байгаад 18 цагийн орчимд эргээд Дархан-Уул аймаг руу хөдөлсөн. Би автомашины жолоочийн хажуугийн суудал дээр, аав маань миний ард талд, ээж жолоочийн ард талд суусан байсан юм. Тэгээд шууд явсаар ээж мод руу салдаг уулзварын наад талд явж байхдаа би машины хөгжимтэй гар утсаа холбож дуу тавьчихаад гар утсаараа чат ороод хүн рүү юм бичиж байтал машин гэнэт замын хажууд талын жижиг шон мергөж унагаад цаана нь байсан нэг дөрвөлжин гэмээр бетоныг мөргөөд зогссон. Тухайн үед машины аюулгүйн дэр нь ажиллассан учраас миний нүүр рүү урдаас тулсан байсан юм. Тэгээд би аюулгүйн дэрний цагаан зүйлийг цааш түлхээд аюулгүйн бүсээ арай гэж мултлаад цонхоороо буусан. У.Мөнх-Эрдэнэ бас надтай зэрэгцээд шахуу л машинаас буусан. Би аавын талын хаалгыг татахад онгойхгүй байхаар нь тойрч очоод ээжийн талын хаалгыг татахад онгойхоор нь түүнийг гаргаад аавыг гаргах гэтэл хоёр гар болохгүй байна гээд ёолоод орилоод байхаар нь би аавын талын хаалгыг дотор талаас нь харин У.Мөнх-Эрдэнэ гадна талаар нь татаж чангааж байгаад хаалгыг онгойлгоод аавыг машинаас буулгасан. Аавын хамарнаас, ээжийн гарнаас цус гарсан байсан тул машинаас хуурай салпетка авч байгаад арчсан. Тэгээд удалгүй явуулын машинаас түргэн тусламж хэрхэн дуудах талаар асуухад “103 руу залгахаар холбогдчихно" гэхээр нь 103 руу утасдаж түргэн тусламж дуудсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад эмнэлэг дээр ирсэн. Эмч нар аав. ээж хоёрын гарны зургийг авч үзээд хугарсан байна гэсэн. Маргааш яаралтай Улаанбаатар хот руу яв гэсэн. Осол болсоны дараа У.Мөнх-Эрдэнэ “Би зүйрмэглэчихжээ’ гээд байсан. Осол болсон зам ямар нэг бартаа саад, муруй зүйлгүй шулуун зам байсан. Гадна харанхуй болсогүй тул харагдах орчин чөлөөтэй байсан. Мөн машин нэг их хурдан яваагүй Гэхдээ хэдэн километр цагийн хурдтай явж байсан, талаар бол хараагүй. Миний баруун эгэмний орчим зулгаран, мөн баруун гарны шууны ард талд зулгарсан гэмтэл учирсан. Толгой бага зэрэг өвдөх гээд байх шиг байна. Өөр ямар нэг гэмтэл шарх үүсээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
Гэрч Ө.Ууганбатын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 15 минутанд ажил дээрээ очиж ажил үүргээ гүйцэтгэсэн. Харин миний хүү У.Мөнх-Эрдэнэ өнөө өглөө 08 цаг 30 минутанд ажлаасаа буугаад амарсан. Тэгээд ажлаа хийж байтал 19 цаг 10 минутын үед манай эхнэр над руу залгасан байхаар нь эргэж утасдахад хүү У.Мөнх-Эрдэнийг Сэлэнгэ аймагт явж байгаад зам тээврийн осолд орсон талаар мэдэж ажлаасаа чөлөө аваад эхнэртэйгээ хамт Сэлэнгэ аймагт ирлээ. Миний хүүгийн хувьд даруу төлөв, ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Улаанбаатар хотод барилгын коллежийн барилгын хос гагнуурчны ангийг суралцан төгсөж байсан. Одоо надтай хамт ажиллаж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
Гэрч Т.Өсөхбаярын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...У.Мөнх-Эрдэнэ миний найз байгаа юм . Бид хоёр найзалж нөхөрлөөд олон жилийн хугацаа болж байна. Миний найз даруу төлөв, хүн чанар сайтай хүн байгаа юм. Миний мэдэхийн өмнө ямар нэг хэрэг асуудал гаргаж байгаагүй. Их л томоотой даруухан хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6981 дугаартай:
“...1.Ш.Хүрэлтогоогийн биед баруун шуу, богтос ясны ил хугарал, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6982 дугаартай:
“...1.Г.Цэрэндэндэвийн биед зүүн атгаал, баруун, зүүн шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6983 дугаартай:
“...1.Х.Алтанчимэгийн биед цээж, баруунд шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаартай:
1.У.Мөнх-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй. “ гэх дүгнэлт /хх-ийн 53 тал/
2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...Жолооч У.Мөнх-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтуудыг зөрчсөн байна....” гэх дүгнэлт хх-ийн 58 дугаар тал/
2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан:
Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ:
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Дугай 1Ш | Их | 48.000 | Солих, элэгдэл тооцов |
| 2 | Ослын дэр /жолооч/ | Их | 40.000 | Солих |
| 3 | Ослын дэр /зорчигч/ | Их | 40.000 | Солих |
| 4 | Хормой /баруун/ | Их | 30.000 | Солих |
| 5 | Салхины шил /урд/ | Их | 140.000 | Солих |
| 6 | Обуд | Их | 60.000 | Солих |
| 7 | Цап /баруун урд | Их | 65.000 | Солих |
| 8 | Крыло /баруун урд/ | Их | 110.000 | Солих |
| 9 | Буфер /урд | Дунд | 25.000 | Засах |
| 10 | Будах зардал | Бага | 120.000 | Ажлын хөлс |
|
| Шууд зардлын дүн: |
| 678.000 |
|
|
|
|
|
|
|
|
| 200гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 30.000 | Материалын үнэ |
|
| Эд анги солих |
| 100.000 | Ажлын хөлс |
|
| Тэнхлэг шалгуулах |
| 15.000 | Ажлын хөлс |
|
| Шууд бус зардлын дүн |
| 145.000 |
|
|
| Нийт дүн: |
| 823.000 |
|
гэх үнэлгээ /хх-ийн 62 дугаар тал/
2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан:
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, төгрөгөөр | Нийт үнэ, төгрөгөөр | Тайлбар |
| 1 | Гэрэл цацруулагчтай шон |
Ш |
2 |
40.000 |
80.000 |
|
|
| Нийт дүн |
|
|
|
|
|
гэх үнэлгээ /хх-ийн 67 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07 дугаар тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 дүгээр тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 46,47,54,60,69,70 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 75-76 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх/-ийн 80 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн чиглэлийн асфальтан замын 31-32 дахь километрт Соната-6 маркийн 29-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа нойрмоглож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 жолооч дараах зүйлийг хориглоно. а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу гарч шон мөргөж иргэн Г.Цэрэндэндэв, Г.Хүрэлтогоо нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан зүйлчлэлтэй тохирсон байна.
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийн гэмт үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.Хүрэлтогоогийн биед баруун шуу, богтос ясны ил хугарал, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдсон мөн Г.Цэрэндэндэвийн биед зүүн атгаал, баруун, зүүн шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.Хүрэлтогоо, Г.Цэрэндэндэв нар нь эмчилгээний зардлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч У.Мөнх-Эрдэнээс шүүх хуралдааны шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрэл ойлгогчтой бетонон шон 2 ширхэг шонгийн төлбөр болох 80.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдсон байна.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг доош татаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.Мөнх-Эрдэнэ тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Нэмэх овогт Ууганбатын Мөнх-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Нэмэх овогт Ууганбатын Мөнх-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан У.Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан У.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан У.Мөнх-Эрдэнэд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ