Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 166

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Улсын яллагч                                           Г.Энхмаа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Г.А*******

      Нарийн бичгийн даргаар                         Ө.Энх-Амар нар оролцов.

 Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Ч******* Г*******т холбогдох 1802002810192 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, ******* суманд 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Д******* аймгийн ******* сумын ** дугаар баг, * дүгээр хороолол, **-** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б******* овогт Ч******* Г******* /РД: ************/,

          

 Шүүгдэгч Ч.Г******* нь 2018 оны 05 дугаар сарын 21-нээс 26-ны хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, ******* тосгоны “Шаварт” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмалын эрэл хайгууль, олборлолт, ашиглалт явуулж, улмаар байгаль экологид 5.382.826 төгрөгийн хохирол учруулсан

  Мөн 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны “Шаварт” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 1.132.921 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 Шүүгдэгч Ч.Г******* ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 08 дугаар сарын 18-нд яллагдагчаар  өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймаг орж нутгийн удирдлагын ордонд болсон хуралд суухад уурхайн талаар “******* суманд урд нь ашиглаад орхисон талбай дээр олборлолт явуулж болно, харин эрүүл газар руу орж болохгүй, тэгээд нөхөн сэргээлт хийх ёстой” гэж Сэлэнгэ аймгийн удирдлагууд хэлсэн юм. “Нөхөн сэргээлт олборлолт явуулахын тулд тухайн орон нутгийн 9 иргэн нийлж нөхөрлөл байгуулж зөвшөөрөл авна. Ингэхийн тулд материал бүрдүүлж ******* суманд өгнө” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр дор нь 9 хүн олоод нөхөрлөл байгуулах талаар бүх материалыг бүрдүүлж ******* суманд нь 4 дүгээр сардаа багтааж өгсөн. Нэгдсэн журмаар олон хүнээс ийм материал авсан. Тэгээд хариугаа хүлээгээд байж байхдаа мөнгө зээлж, цуглуулж эксковатор худалдаж авсан. Тэгээд хүлээгээд нөгөө зөвшөөрөл нь гарахгүй болохоор удаад байсан. Сүүлдээ гарах ч юм яриад гарахгүй ч юм яриад, нөгөө 9 хүн нь бүгд больцгоочихсон. Тэгэхээр нь би 2018 оны 05 сарын 25-ны үеэр эксковатороо аваад Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны “Шаварт” гэх газар руу гарсан. Эксковатороо хүргэн Б.Э******* ээр бариулаад хүргэн Б.Э г аваад тэр 2-т “сарын 1 сая төгрөгний цалин өгнө” гэж хэлээд авч гараад ердөө 2 хоног ажиллаад баригдсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 127-10-р ху/,

Шүүгдэгч Ч.Г******* ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. ...гэх мэдүүлэг,

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 5.382.826 төгрөгийг нэхэмжилнэ. Хууль бусаар олборлосон гэх 1,07 га талбайд нөхөн сэргээлтийг нь хийлгүүлэх саналтай байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р ху/,

 Гэрч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Манай баз хүргэн Б.Э******* ******* сум ******* тосгон “Шаварт” гэх газар бичил уурхай ажиллуулдаг юм. Тэгээд намайг “уурхай дээрээ туслах ажилтнаар ажиллах уу?” гэхээр нь “тэгье” гээд ирээд 5 хонож байна. ...Энэ уурхайг Ч.Г******* гэдэг залуу ажиллуулж байгаа. Зөвшөөрлийг нь мэдэхгүй, аймгаас нэг нөхөрлөлийн журмаар бичил уурхай ажиллуулах шугмаар ирсэн гэсэн.  ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

Гэрч Б.Э******* ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны “Шаварт” гэх газар нөхөн сэргээлт хийхээр Ч.Г*******, Б.Э нартай хамт нүүж очсон. Очоод машин тэргээ янзалж байгаад 3 хоногийн дараа ажил эхэлсэн. Ч.Г******* “бичиг баримт хөөцөлдөж байгаа, нөхөрлөл байгуулчихвал болно” гэсэн гээд миний бичиг баримтыг аваад явсан.  Тэгээд миний нэр дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1321001129 дугаартай гэрчилгээ авсан байна лээ. Би бол яг юу хийх гэж байгааг нь сайн мэдээгүй. Миний бичиг баримт бүтнэ гээд алт олборлож *******ад 2 хоног ажиллаж байсан. Ажилллах хугацаандаа барагцаагаар 20 орчим грамм алт олборлосон. Яг хэдэн граммыг мэдэхгүй байна. Олборлосон алтаа Ч.Г******* өөрөө аваад явсан. Түлшний өртэй байсан болохоор өрөндөө өгсөн гэж ойлгож байгаа. Надад бол мөнгө өгөөгүй. Ч.Г******* намайг ******* руу дагуулж явахдаа ажлын хөлс сарын 1.500.000 төгрөг өгөхөөр тохирсон. Ажлаа хийхдээ зөвшөөрөл гарна гэж хэлж байсан учраас зөвшөөрөлтэй болох байх гэж бодоод би дагаад явсан. Б.Э д хэдэн төгрөгийн цалин өгнө гэснийг мэдэхгүй....” гэх мэдүүлэг / хх-ийн 26-р ху/,     

 Гэрч Ч.А ийн 2018 оны 07 дугаар сарын сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 20 хавьцаа байх  Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгон руу ажил хийхээр явлаа гэж надад хэлээд явсан. Бичил уурхай ажиллуулна, зөвшөөрөлтэй гэж хэлээд надаас техник, тоног төхөөрөмж авах гээд 40.000.000 төгрөг 2018 оны 5 сарын эхээр зээлж авсан. Зээлж авсан мөнгөөрөө эксковатор худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд ажил эхлээд л цагдаад баригдсан юм шиг байна лээ....” гэх мэдүүлэг, /хх 27-р ху/,

Хохирогч Д.Э  2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны Захирагчийн албан тушаалд ажиллаж байгаа. Би Д******* аймгийн ******* суманд оршин суух иргэн Б.Э******* гэдэг хүнийг өмнө нь харж байгаагүй таньж мэдэхгүй хүн байна. Иргэн Б.Э******* нь “Шаварт” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл  байдаг эсэх талаар сайн мэдэхгүй байна. Тухайн иргэний хууль бус үйлдлээс болж байгаль экологид хохирол учруулсан бол хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна...”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-р ху/,

Гэрч Б.Э******* ийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоос 2 хоногийн өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр очсон юм. Шавартад байсан эксковатороо нааш нь төв рүү татах санаатай очоод, одоо сургууль орох гээд хүүхдүүийн хувцас, хичээлийн бэлтгэлийг хангах гэж алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаад цагдаагийн ажилтанд баригдсан юм. “Шаварт” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй. Д******* аймагт амьдардаг манай хадам дүү Ч.Г******* ийн “Хьюндай 2900 LC3” маркийн шар өнгийн эксковатор юм. Би өөрөө жолоодож байсан. Ч.Г******* нь олон хоногийн өмнө надад хэлж байсан юм, эксковатороо “нааш төвд татахгүй бол эд зүйл нь алга болох вий” гэж хэлж захиж байсан. Тэгээд би сургууль соёл орох болоод мөнгө хэрэг болоод “Шаварт” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор би өөрөө очиж эксковарторыг ажилуулсан юм. Энэ хавар 2018 оны 06 дугаар сарын эхээр дүү Ч.Г******* ашигт малтмал олборлох зорилгоор аваачиж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад Улаанбаатар хотоос ирсэн цагдаагийн ажилтанд баригдаад тэндээ үлдээсэн байсан юм. Ухаж сэндийлсэн газраа зааж мэднээ, өргөн нь 4 метр орчим гүн нь 4 метр гаран ухсан байх. Би өөрөө дур мэдэн эксковаторыг ашигт малтмал /алт/ олборлох зорилгоор ажиллуулсан...”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17-р ху/,

Гэрч О.А ын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг ******* тосгонд Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Би Б.Э******* гэдэг хүнийг огт таниж мэдэхгүй юм байна. Өмнө нь харж байгаагүй, төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. “Шаварт” гэх газарт Б.Эрдэнбилэг болон өөр нэгэн хүн, аж ахуйн нэгж, ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй. Засгийн газрын тогтоолын шийдвэрийн дагуу нөхөрлөл байгуулж ажлуулах талаар ******* сумын Засаг даргын тамгийн газарт хүсэлтээ гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-р ху/,

Гэрч Д.Х ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Э******* нь манай эхнэрийн ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. ******* тосгонд амьдарч байсан. Намайг эхнэртэйгээ танилцаад хамт амьдарч эхлэхэд Б.Э******* манай хадам ээжийн гэрт амьдардаг залуу байсан. Архи уугаад байдаггүй гэрт гэрийн ажил хийгээд явдаг л хүүхэд байсан. Би ашигт малтмал олборлох ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, гэртээ хэдэн малтай малаа хараад л байж байдаг хүн. Би, Б.Э******* тэй хамтарч алт шорооны ажилд огт явж үзээгүй, харин энэ жил Б.Эрдэнбилэг ирээд алт шороо ухсан хэрэгт холбогдсон талаар мэдсэн. *******ад байж байгаад *******д эхнэртэйгээ танилцсан гээд *******д амьдрахаар явсан одоо *******д амьдардаг, эрхэлсэн ажилгүй байх, одоо 5 хүүхэдтэй хүүхдүүдээ хараад гэртээ байж байдаг байх. Ёстой хорхойд ч хоргүй гэдэг шиг л дуугүй төлөв томоотой хүн дээ. Надтай тэгж ашигт малтмал олборлох талаар асууж байгаагүй....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-р ху/,

Гэрч Ж.*******лсайхан ы 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатан өгсөн: “...Б.Э******* нь ******* тосгонд амьдарч байгаад Даррхан-Уул аймгаас эхнэр аваад одоо Д******* аймагт амьдарч байгаа. Б.Э******* *******ад манай гэрт өссөн юм, өөрийн аав ээж нь бага байхад нь салаад тус тусдаа амьдардаг байсан болохоор эмээ дээрээ өссөн юм. Архи согтууруулах ундаа хэргэлээд байдаггүй, төлөв томоотой хүүхэд, барилга байшин бариад мөнгө олж явдаг байсан. Өмнө нь алт шорооны ажилд явж байгааүй, *******ад ирээд ээжийн хашаа хороог засварлаж янзлаад л явдаг байсан. Ер нь сүүлийн үед ирээгүй, цагаан сар болон баяр ёслолын үеэр ирж байсан. Ер нь сүүлийн үед ирээгүй байж байгаад энэ жил ирээд л хэрэг холбогдож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-р ху/,

Гэрч М.А ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Ч.Г******* нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аймаг руу ажил хийхээр явсан. Өөрийнх нь таньдаг хүмүүстэй хамт явсан бөгөөд ямар ажил төрөл хийх гэж байгаа талаар мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө утсаар ярьсан. ******* дугаараас залгасан бөгөөд ойр зуурын зүйл ярьсан. Тэрнээс хойш холбоо бариагүй, утас нь холбогдохгүй байгаа. Прокурорын дуудан ирүүлэх хуудсыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний бие авсан. Энэ талаар нөхөр Ч.Г*******т хэлэх гэсэн боловч холбогдож чадахгүй байна. Тэрнээс биш Ч.Г******* цагдаагийн байгууллагаас оргон зугтаасан  зүйл байхгүй. Манай нөхрийн ааш зан даруу төлөв зантай, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай. Илүү дутуу  зан авир ааш байхгүй. Гэр бүлийн хувьд тогтвортой, сайн хань, гэр бүлээ тэжээх гэж олдсон янз бүрийн ажил төрөл хийдэг. Хөдөлгөөнтэй амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй. Ажилсаг хөдөлмөрч залуу. Миний мэдэхийн 2018 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймаг руу Б.Э*******  гэх хүний хамт явсан бөгөөд Б.Э******* нь манай нөхрийн хүргэн ах. 2018 оны 05 дугаар сард Сэлэнгэ яваад тэрнээс хойш байнга Улаанбаатар хот руу цагдаагийн газарт хэрэгт холбогдсон гээд яваад байсан. Мөн хөдөө яваад байсан. Хөдөө гэдэг нь ямар нэртэй газар гэдгээ хэлээгүй, ямар ч байсан Сэлэнгэ аймаг гэдгийг мэдэж байна. Надад манай нөхөр өөрийнхөө ажил төрлийн талаар яриад байдаггүй, би ч энэ талаар нь асууж сонирхож байгаагүй. Б.Э******* гэх хүнтэй хамтарч ашигт малтмал олборлосон талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан манай нөхөр өөрөө өрөнд орчихсон. Надад бол энэ талаар мэдэх зүйл огт алга. Б.Э******* хүн уг манай нөхрийнх нь ажилтнаар явч явсан. Ч.Г*******ийг 2018 оны 08 дугаар сарын 27-нөөс 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124-р ху/

Яллагдагч Б.Э******* ийн 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Дараа нь би Д******* аймагт гэртээ байж байхад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ч.Г******* над руу яриад “*******ад үлдээсэн байгаа эксковартораа төв рүү оруулмаар байна, тэгэнгээ жаахан шар юм ухаж шалгагдаж байгаа хэргийнхээ хохирлын мөнгийг төлөхгүй бол болохгүй жаахан шар юм ухаж олвол техникээ төв рүү оруулъя эд анги тоногдож байгаа байх аргалж байгаад төв рүү оруулаад өг, мөнгө төгрөг байхгүй юм чинь тэндээ газар ухаад мөнгө олоод түлш болон ачих машины мөнгө олоод төв рүү оруулъя” гэх зэргийн юм ярьсан юм. Бичиг баримтгүй биз дээ гэхэд танд хөлсийг нь төлнөө гээд гуйгаад байсан.  .....Ч.г******* надад үүрэг даалгавар өгсөн учраас Ч.Г******* энэ хэргийг үйлдсэн гэж бодож байна. Би зүгээр хүний гуйлт биелүүлж байсан. Би ухаад ашгийг нь Ч.Г******* л авна шүү дээ. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Намайг энэ хэргээс чөлөөлж өгнө үү” гэх мэдүүлэг /2 хх-ийн 126-129 тал/

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05 өдрийн 1/26 дугаартай шинжээчийн:

“...1.Тус тогтоолоор өгөгдсөн 1.Е107  20` 59.3”, N49 31` 06.0”, 2.Е107 20` 59.5` 59.5”, И49 31` 06,1”, 3. Е107 20` 58.5”, N49 31` 01.1”, 4. Е107 20` 59,7”, N49 31` 03.5” солбилцол дахь талбайд гурван ухаш нүх үүссэн байх ба нийт 10668м2 талбай эвдсэн байна.

 2.Голын гольдрол өөрчлөгдөөгүй, ойн санд хохирол учруулаагүй, усан сан бүхий газарт хохирол учруулаагүй байна.

 3.Эвдэгдсэн талбайн хэмжээ 10668м2, тус эвдэгдсэн талбайд хамаарах байгаль орчны үнэлгээ нь 5.382.826 төгрөг байна.

 4.Тус эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх нийт зардал нь 1.811.495 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 36-р ху/,

 Сэлэнгэ аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хянатын №18-05-038/38  тоот шинжээчиийн:

  “.....1.Хууль бусаар ашиглалтын нийт өртөгдсөн талбайг GPS-ээр хэмжилт хийн талбайг тодорхойлсон. Үүнд:  S=35м2 буюу 0.002га. Нийт өртөгдсөн талбайдаа техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй учир гүнийг нь 4м-ээр тооцов. Нийт эзэлхүүүн нь 140м2

 2.Б.Э*******ийн хууль бус ашиглалтаар хөрсийг эвдрэлд оруулсан талбай 48м2 буюу 0.004га байна.

 3.Нийт 35м2 талбайн үржил шимтэй хөрсний гүн 0.3м-р тооцоход 10.5м3, үүний 5 хувь буюу 0.52м3 ялзмаг үүнийг 1м3 хөрсөнд 60кг ялзмагийн бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц 31.5 кг болж байна.                                                                                 Es=31.5x0.9x 0.9x0.7х0.004x276=197 төгрөг 

 4.Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2-д хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмцээгээр тогтооно гэж заасан байдаг тул учирсан хохирол нь 197х3=591/ таван зуун ерэн нэг/

 5.Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.4-д хөрсөнд учирсан хохирлыг усны экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмцээгээр тогтооно гэж заасан байдаг тул усанд  учирсан хохирол нь 197366х5=986830/есөн зуун наян зургаан мянга найман зуун гуч/ төгрөг болно.

 6.Б.Э*******ийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, усан сан, ургамлын бүрхэвчинд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (591+126000+19500+986830) нийт 1132921/нэг сая нэг зуун гучин хоёр мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 28-29-30-31-32-р ху/,

“Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн № СЭА-102 тоот шинжээчийн тодорхойлолтын тодорхойлох хэсэгт:

 1.Ч.Г*******ийн эзэмшлийн “Hyundai 2900 LC-3” маркийн эксковаторын гэрчилгээ байхгүй тул зурагт үндэслэн үнэлгээ гаргах боломжгүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 39-р ху/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-11-р ху/,

        Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-33-34, 140-р ху/,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05 өдрийн 1/26 дугаартай шинжээчийн нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, /хх-ийн 37-69-р ху/

Шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 147-р ху/,

Хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70, 148-р ху/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /1хх 123-124, 2 хх-ийн 133-136  тал/

Яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл,/2 хх 184-189 тал/

Хас Үнэлгээ ХХК-ий үнэлгээний тайланд “....Хюандай Робекс 2900 ЛС-3 маркийн эксковатор нь 2019 оны 07 дугаар сарын байдлаар 12.000.000 төгрөгөөр тогтов...” гэх дүгнэлт /2 хх-ийн 192-194 тал/

Шүүгдэгч Ч.Г*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 107-р ху/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,/хх-ийн 139-р ху/,

Үнэлгээ тогтоосон  баримт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 141-144-р ху/,

     Шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 153-р ху/, зэрэг болно.

     Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

     Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

     Шүүгдэгч Ч.Г******* нь 2018 оны 05 дугаар сарын 21-нээс 26-ны хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* тосгоны “Шаварт” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмалын эрэл хайгууль, олборлолт, ашиглалт явуулж, улмаар байгаль экологид 5.382.826 төгрөгийн хохирол учруулсан

     Мөн 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны “Шаварт” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 1.132.921 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

     Шүүгдэгч Ч.Г*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

     Шүүгдэгч Ч.Г*******ийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид нийт 6.515.747 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

     Энэ хэргийн улмаас байгаль экологид 6.515.747 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ч.Г******* төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

   Шүүгдэгч Ч.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг  хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатар, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ч.Г*******ийн гэмт үйлдэлдээ ашигласан 12.000.000 төгрөгийн үнэ бүхий HYUNDAI Robex 2900 LC-3 маркийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулахаар тогтов.

   Харин 2018 онд 42.000.000 төгрөгөөр үнлэгдэж байсан дээрх эксковатор нь 2019 оны 07 дугаар сарын байдлаар 12.000.000 төгрөгөөр үнэлэгдснийг шүүх дүгнэж үзээд шийтгэх тогтоолыг биелүүлэх явцад дээрх үнэлгээнд хүрэхээргүй нөхцөл байдал тогтоогдвол Хас үнэлгээ ХХК-иар үнэлэгдэх явцад тогтоогдсон 12.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.  

   Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас 1 хоног цагдан хоригдсныг, мөн бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Ч******* Г******* ийг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Ч******* Г******* ийг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Г******* ийг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Г******* уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч Ч.Г******* энэ гэмт хэргийн улмаас 1 хоног цагдан хоригдсныг, мөн бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар HYUNDAI Robex 2900 LC-3 маркийн УБ улсын дугаартай 12.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковаторыг эсхүл шүүгдэгч Ч.Г******* оос 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

8.Шүүгдэгч Ч.Г******* т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.     

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

                          ДАРГАЛАГЧ                                            Б.ЭРДЭНЭХИШИГ