Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/01035

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/01035

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар д С.Энхбаяр ,

 

Нэхэмжлэгч:  Д.Г

 

Хариуцагч:  Э.Ш

 

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.167.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ : Нэхэмжлэгч Д.Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Л.Золзаяа, Г.Наранхүү .

:

Нэхэмжлэгч нь тайлбартаа: Энхтайван овогтой Э.Ш нь 2015 оны 12 дугаар сард Хэнтий Батноров суманд Ухаахудаг гэдэг газар жоншны уурхай ажиллуулж байхдаа Д.Гаас 1.500.000 төгрөгийн үнэтэй компрессорыг харилцан тохиролцож наймаа хийсэн. Гэвч 2016 оны 01 дүгээр сард мөнгийн өгнө гэж аваад 2016 оны 04 дүгээр сард нэхэн байж 350.000 төгрөг авсан үлдсэн 1.150.000 төгрөг, мөн холоос ирсэн зардал болох 17.000 төгрөг нийт 1.167.000 төгрөгрийг нэхэмжилж байнагэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Э.Ш нь 2015 оны 12 сард уул уурхайн зориулалтаар ашиглах компрессийг өвлийн улиралд түр ашиглахаар авсан. Энэ хугацааны төлбөрт 350.000 төгрөгийг өгсөн. Тухайн компрессийг бүрэн ашиглаж чадаагүй. Тухайн компрессийг 4 дүгээр сард буцаан өгөх гэсэн боловч хэтрүүлэн ашигласан учраас мөнгийг нь авна гэсэн. 350.000 төгрөг нь хөлсний үнэд хүрэхгүй байна гээд маргаан үүссэн. Компрессийг ашиглаагүй анх ямар байсан тэр хэвээрээ байгаа. 2016 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компрессийн үнийг яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Хэрхэн үнэлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөхгүй байна. Тухайн компресс хариуцагчийн эзэмшил ашиглалтанд байгаа .

 

ؿ

:

Нэхэмжлэгч Д.Д.Г нь хариуцагч Э.Э.Шт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.167.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай компрессорыг хариуцагчид шилжүүлэн өгсөн бөгөөд одоо уг уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай компрессор нь хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /Дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно/

 

Нэхэмжлэгч нь уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай компрессорыг 2015 оны 12 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдсан, 350.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл мөнгийг 1.115000 төгрөгийг шаардаж байгаа бол, хариуцагч нь 2015 оны 12 дугаар сар уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай компрессорыг түрээсэлж авсан, гэрээний төлбөрт 350.000 төгрөг өгсөн гэж маргав.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Э.Ш утсаар уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай компрессорыг буцааж ав гэж хэлж байсан, хүнээс сураг сонсоход эвдэлсэн гэж байсан, хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай компрессорыг удаа дараа ав гэж хэлж байсан. Одоо ч хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа, бид анх авахад ямар байсан тэр байдлаар нь хүлээлгэн өгнө гэх тайлбараас үзвэл хариуцагч нь уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай компрессорыг нэхэмжлэгчийг авахыг шаардаж байсан ба бусдын эд хөрөнгийг ашигласны төлбөрт 350.000 төгрөг төлсөн гэж үзэж болохоор байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод ирсэн тээврийн зардал 17.000 төгрөгийг тус тус шаардаж байх боловч уг тээврийн зардал нь нэхэмжлэгчийн ирсэн тээврийн зардал бус Л.Ариунтуяагийн хот хоорондын зорчигч тээврийн билетийн зардал байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч 25 25.2.2, 38 38.1-т , 濿 нэхэмжлэгч Д.Д.Гийн худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 1.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь .

Иймд хариуцагч Э.Э.Шаас 1.167.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

:

 

1. 243 угаар 243.1, 227 227.3-д тус тус Э.Э.Шаас 1.167.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй .

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- Д.Д.Гийн урьдчилан 34.550 сүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР