Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 224/МА2026/00011

 

 

 

 

 

         2026         05          04                                      224/МА2026/00011

 

Х.М-гийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом

сумын ерөнхий боловсролын * дугаар сургуульд

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны * дугаар сарын 18-ны өдрийн *18/ШШ2026/00287 дугаар шийдвэртэй,

Х.М-гийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуульд холбогдох, тус сургуулийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , хариуцагчийн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.М-Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие боловсролын салбарт тасралтгүй *5 жил ажилласан, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр *5 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгсний дараа захирал Б.Б той өөрийн биеэр уулзаж 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулж өгөх хүсэлтийг бичгээр өгч 2026 оны 6 дугаар сар буюу хичээлийн жилийг дуустал ажиллахаар амаар харилцан тохиролцсон /учир нь төгсөх 5 дугаар ангитай/. Гэтэл 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр сонгон шалгаруулалт зарлаж Т гэх багшийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орох хүлээлт үүсгэж давуу байдал олгосон. Захирал Б.Б  нь 2025 оны * дугаар сарын 10-ны өдөр * дугаар сургуульд сэлгэн ирж ажилласан. 2025 оны * дугаар сарын 14-ний өдөр тус сургуулийн багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан боловч гэрээн дээрээ заасан ямар нэгэн хугацаа байхгүй. Боловсролын ерөнхий хуулийн 1* дугаар зүйлийн 1*.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.1.4-т зааснаар ахмад настан ажиллах ёстой байтал хууль зөрчиж 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 228 тоот мэдэгдэлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг ажлын байранд бага ангийн багшийн сонгон шалгаруулалт зарлагдаж, орон тоо нөхөгдөх хүртэл хугацаатайгаар тухайн ажлын байранд түр ажиллуулах тухай байгуулсан гэж байгаа нь худлаа. Би 2025 оны * дугаар сарын 14-ний өдөр 55 нас хүрээгүй байсан. 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх ёстой. 2025 оны 4 дүгээр сарын *0-ны өдрийн Б/15 тоот захирлын тушаалаар намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 тоот захирлын тушаалаар намайг ажилд эгүүлэн авсан. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар амаар харилцан тохиролцсон ч гэрээ байгуулаагүй, харин 49 дүгээр зүйлийн 49.2.6-д талууд харилцан тохиролцсон гэж ойлгосон. Иймд Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаал нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон гэдэг нь хууль зөрчиж гаргасан тушаал учраас миний бие ажилдаа орж 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал ажиллах хүсэлтэй байна. Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хандсан боловч хуралдаанаар 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр * дугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Х. нь албан ёсоор захирлын ажлыг орлож байгаа тул тохиролцох саналтай байна гэсэн. Тус сургуулийн захирал Б.Б  намайг ажилд нь буцааж томилохгүй байгаа тул 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэх агуулгаар тайлбарлажээ.

*. Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэгч Х.М- нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тоглоолгохоор 2025 оны 4 дүгээр сарын *0-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түр ажиллуулсан. Удирдах дээд байгууллагын судалгааны дагуу сургууль дээр гарсан сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахад Б.Т хамгийн өндөр оноог авч тэнцсэн. Энэ талаар түр ажлын байрны гэрээний хугацаа дуусгавар болох тухай нэхэмжлэгч Х.М-д 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 228 тоот мэдэгдлээр хуулийн хугацаанд албан ёсоор мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.* дахь заалт нь Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор заасан. Нэхэмжлэгчийн дурдсан аман тохиролцоо нь бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн захиргааны сул орон тоонд шинээр багш авах хууль ёсны сонгон шалгаруулалтын дүнг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин Х.М- багштай харилцан тохиролцож 2025 оны 12 дугаар сарын *1-ний өдөр хүртэл ажиллуулж сонгон шалгаруулалтаар тэнцсэн, ажилд орж буй шинэ багшийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар болсон. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, хууль ёсны дагуу ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дараа нь байгуулсан түр гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажилд эргүүлэн тогтоох эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн сул орон тоонд сонгон шалгаруулалтаар тэнцсэн Б.Т-ыг ажилд авах 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаал гарсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд хийгдсэн хууль ёсны шийдвэр болно. Иймд Х.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгаар тайлбарласан байна.

4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны * дугаар сарын 18-ны өдрийн *18/ШШ2026/00287 дугаар шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Х.М-гийн хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож;

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Х.М- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч:

5.1. “Хэрэгт ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан 2025 оны * дугаар сарын 14-ний өдрийн гэрээ авагдсан ба ажилтан Х.М-гийн хүсэлтээр түүнийг 2025 оны 4 дүгээр сарын *0-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр дээрх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон. 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түр ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна” гэж шүүгч үзсэн мөртөө Х.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг бүхэлд нь үгүйсгэж буруутгах боломжгүй юм гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48.1-т зааснаар талууд гэрээг бичгээр үйлдэж 1 хувийг нь ажилтанд өгөх үүрэгтэй. Мөн 48.2-т зааснаар ажил олгогч 10 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулах үүрэгтэй ба 48.*-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. Мөн тус хуулийн 48.4-т “энэ хуулийн 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн хөдөлмөрийн гэрээнд тусгах 4 гол нөхцөлийн нэгийг 49.2.*-д гэрээний хугацааг заавал тавих ёстой гэж заасан тул шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн харилцаа үүсгэхдээ заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д “ахмад настан тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно” гэж, 145.4-т “өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 2%-аас доошгүй орон тоонд Ахмад настны тухай хуулийн * дугаар зүйлд заасан хүнийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна” гэж заасан байхад шүүгч Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтуудыг зөрчиж намайг ялгаварлан гадуурхсан шинжийг агуулж ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.*. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 228 тоот мэдэгдэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-ийг зөрчиж хуульд зааснаар *0 хоногийн өмнө өгөх ёстой байхад 15 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тухайн мэдэгдэлд 2025 оны * дугаар сарын 14-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байна гэж дурдсан нь худлаа, энэ гэрээ нь 2025 оны 4 дүгээр сарын *0-нд дуусгавар болсон.

5.4. Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах * талт хороонд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хандсан. Сум дүүргийн маргаан зохицуулах * талт хороо хүсэлтийг авч, хорооны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний хуралдаанд * дугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч X.О нь албан ёсоор захирлын ажлыг орлож байгаа тул “тохиролцох” саналтай байна гэснийг шүүгч огт авч хэлэлцээгүй болно.

5.5. Шүүгч шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг баримтлаагүй ажил олгогчийн талд шийдвэр гаргасныг хардах эрхийнхээ хүрээнд ажилтан миний бие шүүгчийг нөлөөнд автсан гэж үзэж байна.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны * дугаар сарын 18-ны өдрийн *18/ШШ2026/00287 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ерөнхий боловсролын * дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  “...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж байгаад маргаж байгаа учир тус сургуулийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан” гэж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжсэн;

- Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч “...Би хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа учраас хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс 5 дугаар сарын 01-ний өдөр түр тушаалыг гаргаж багшийг ажиллуулахдаа яагаад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй вэ гэхээр, хөдөлмөрийн гэрээ гэдэг нь ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зохицуулах агуулгатай байдаг. Миний бие 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын *1-ний өдөр хүртэл Х.М- багшийг ажиллуулахдаа эрх зүйн байдлыг нь дордуулаагүй. Өмнө нь үндсэн ажилтнаар ажиллаж байсан цалин нэмэгдэл, бусад ур чадвар, бүх зүйлийг 12 дугаар сарын *1-ний өдрийг хүртэл авсан талаар баримтыг анхан шатны шүүхэд өгсөн байгаа.

8 дугаар сарын 17-ны өдөр би тус багш руу утсаар холбогдож, боловсролын газраас тэтгэвэрт гарсан хүнийхээ орон тооны судалгаа өгч, сонгон шалгаруулалтаа зарлаарай гэж бичсэн болохыг хэлээд, та тэтгэмжээ авсан уу, авсан бол би сонгон шалгаруулалтаа зарлая гэхэд, ирж уулзаад нийгмийн даатгал төлсөн 2 жилийн хугацаа дутсан, 2 жилээ оруулахын тулд шүүхэд хандах шаардлагатай байна гэдгээ хэлсэн. Би хариуд нь, та *5 жил энэ сургуульд ажилласан юм чинь 12 дугаар сарын *1-ний өдрийг дуустал би таныг ажиллуулъя. Тэгээд би сонгон шалгаруулалтынхаа зарыг гаргахдаа, шинээр ажилд орж байгаа хүнийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар тохирсон.

Нэхэмжлэгч нь 8 дугаар сарын 17-ны өдөр гэхэд “би түр тушаалаар 12 дугаар сарын *1-ний өдөр хүртэл ажиллаж байгаад, ажлаас чөлөөлөгдөх юм байна” гэдгээ мэдэж байсан. Улмаар би 12 дугаар сарын 15-ны өдөр тус багшид “12 дугаар сарын *1-ний өдрөөс ажлаас гарах” тухай мэдэгдлийг өгсөн. Х.М- багш 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж, шинээр ажилд орж байгаа багшид болон ажлын хэсэгт ажлаа журмын дагуу хүлээлгэж өгөөд, сонгон шалгаруулалтаар орсон багш нь өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Х.М- багшийн хувьд 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас гараад, 01 дүгээр сарын 07-ны өдрөөс ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа” гэх агуулгатай санал, тайлбар тус тус гаргасан байна.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч Х.М-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны * дугаар сарын 18-ны өдрийн *18/ШШ2026/00287 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Х.М- “Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирал буюу төлөөлөгч Б.Б  эс зөвшөөрч, “нэхэмжлэгч Х.М- тэтгэвэр тогтоолгосон тул бага ангийн багшийн албан тушаалд түр томилсон, түүнийг 2025 оны 12 дугаар сарын *1-ний өдрийг хүртэл ажиллуулахаар анхнаасаа тохирсон” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

*. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.М-гийн “Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.   

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.1. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирал Б.Б  нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус сургуулийн бага ангийн багш Х.М-г Боловсролын ерөнхий хуулийн ** дугаар зүйлийн **.*.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 4* дугаар зүйлийн 4*.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.*, 8* дугаар зүйлийн 8*.2 дахь хэсгийг тус тус баримтлан түүнийг өндөр насны тэтгэвэрт гарч байгаа гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.

4.2. Х.М- нь ажил олгогчийн Б/05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хороо 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.7, 154.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4.*. Хэрэгт, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын *0-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.М-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг түүний хүсэлтээр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн,

мөн тус сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай, “Х.М-г бага ангийн багшаар түр ажиллуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Х.М-г бага ангийн багшаар томилж, түүнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “...ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж хуульчлан заажээ. Дээрх хуульд зааснаар Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.М-г тус сургуулийн бага ангийн багшаар томилж, Х.М- ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа шинээр үүссэн байна.

4.5. Хариуцагч буюу ажил олгогч нь ажилтан Х.М-тай шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн атлаа өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 4* дугаар зүйлийн 4*.1.1-т нийцээгүй байна.

4.6. Хариуцагч Б.Б  “Х.М-тай тохиролцож түр хугацаагаар ажиллуулсан ба түр ажлын байрны гэрээний хугацаа дуусгавар болсон тул түүнд гэрээний хугацаа дуусгавар болох тухай албан ёсоор мэдэгдэж ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан байх боловч хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар дагалднаар ажиллуулах; туршилтын хугацаагаар ажиллуулах; улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх; ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах; түр ажлын байранд ажиллуулах; санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх зэргээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж буюу түр ажиллуулж болох боловч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Х.М-гийн ажиллаж байсан Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн бага ангийн багшийн орон тоо нь байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ажлын байранд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирал Б.Б  нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Х.М-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрхгүй байна.

5. Түүнчлэн, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирал Б.Б  нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Х.М-г тус сургуулийн бага ангийн багшийн ажилд томилсон атлаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шаардлага, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үүргээ биелүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулаагүй нь ажил олгогчийн буруутай үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй, ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.

6. Ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлж байгаа явдал бөгөөд хуулиар тогтоосон хөдөлмөрлөх насны дээд хязгаарт хүрээгүй тохиолдолд хуульд заасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нь түүнийг хөдөлмөрийн харилцаанд оролцохыг хязгаарлах, хориглох үндэслэл болохгүй. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно” гэж ахмад настны хөдөлмөрлөх эрхийг тодорхойлж, мөн тус хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд Ахмад настны тухай хуулийн * дугаар зүйлд заасан хүнийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна” гэж ажил олгогчид ахмад настныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах үүрэг хүлээлгэсэн.

7. Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирал Б.Б , ажилтан Х.М- нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.*-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр дуусгавар болохгүй юм. Ажил олгогч буюу Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирал Б.Б ын дээрх үндэслэлээр гаргасан, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй тул Х.М-гийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг сэргээж, түүний урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны * дугаар сарын 18-ны өдрийн *18/ШШ2026/00287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-г Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү эрх зүйн маргаан нь шүүхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны * дугаар сарын 18-ны өдрийн *18/ШШ2026/00287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-г Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.