Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/01034

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/01034

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Д.О

 

Хариуцагч:  УПХХК

 

Ажил гүйцэтгэл гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 40.516.758 төгрөг үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний торгуульд 2.976.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

:

Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Д.Д.О би УПХХК-тай түүний захиалан бариулж байгаа X-Apartment байрны В блок, 10 давхарт, D загвар, 39 тоот, 59,5 м.кв талбайтай 3 өрөө байрыг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №-/00061 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 2 дугаар улиралд байрыг ашиглалтанд орох хугацаатайгаар байгуулж 29.760.000 төгрөгийг тушаасан.

Гэрээний хугацаа дууссан боловч УПХХК-ийн X-Apartment байр өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй мөн бидэнд мэдэгдэлгүйгээр захиалсан байрны зураг төслийг өөрчлөн байхгүй болгосон учир бид гэрээнд заасны дагуу гэрээ цудлах хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авсан боловч төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Байр захиалсан 29.760.000 төгрөгөөс Хаан банкны Материал импекс тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Дугаар № ЗГ-526 тоот гэрээгээр сарын 1.8 хувийн хүүтэйгээр 24.000.000 тегрөг, иргэн Дагвадорж овогтой Баасанжаваас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй 6.000.000 төгрөгийг бүрдүүлж төлсөн болно.

Би 2015 оны 06 дугаар сараас эхлэн амаржсаны листээ авч 2015 оны 07 дугаар сард төрсөн учир тогтмол орлогогүй болж Хаан банктай хийсэн зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадахгүй болсон тул 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 13.640.000 төгрөгийг өөрийн эгч болох Дугар овогтой Солонгоос зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй авч төлж байна үүний хүүний төлбөр 4.092.000.00 төгрөг болно.

Хууль болон гэрээнд заасны дагуу миний төлсөн төлбөр 26.760.000 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс надад үүссэн бодит хохирол 13.756.758 төгрөг, нийт 40.516.758 төгрөг мөн тэмдэгтийн хураамжыг хариуцагч УПХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Зураг төсөл өөрчлөгдсөн гэдэг нь инженерээс авч өгсөн зураг болон Барилга.мн сайтад яаж өөрчлөгдсөн гэдэг нь харагдаж байгаа. Тус байр нь 408 айлын орон сууц болж өөрчлөгдсөн, ашиглалтанд орох хуагцаагаа өөрчлөгдсөн гэдгээ эднийх сайтад зарласан. Эднийх гэрээнд хугацаа тавиагүй боловч төлбөр төлөх графикаа дурдсан байна. Зөвхөн миний гэрээнд хугацаа тавигдаагүй гэдгийг нотлохын тулд би өөр хүний гэрээг хувилж авсан.

Уг гэрээ нь яг миний гэрээтэй адилхан байсан. Миний гэрээ бол өөр. Эднийх өөр гэрээг барьж тайлбар хэлж байна. Би төлбөрөө хугацаандаа төлж байсан. Эднийхээс удаа дараа мэдэгдсэн гэх талаар баримт байхгүй. Эднийх өөрсдөө 140061 тоот гэрээний 5.1, 5.2-д заагдсан заалтаа зөрчсөн. Зураг төсөлд өөрчлөлт гарах юм бол заавал бичгээр мэдэгдэнэ гэсэн байгаа. Энэ заалтаа зөрчсөн. Тийм учраа 10 хувь суутгах нь үндэслэлгүй. гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: УПХХК нь нэхэмжлэгч Д.Д.Отэй 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо X-ApartmentВ блок, 10 давхар D загвар 39 тоот 3 өрөө 59.5 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 118.405.000 төгрөг, граж 19.900.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож 14/00061 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч Д.Д.О нь дээрх 14/00061 тоот гэрээний дагуу худалдан авах байрны байршлыг солих хүсэлт гаргасан тул 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр огноолон тус байрны D блок 9 давхар D загвар 31 тоот 3 өрөө 61 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 121.390.000 төгрөгөөр, граж 19.900.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар талууд Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож 15/00140 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулж анх байгуулсан 14/00061 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цуцалж хүчингүй болгосон болохоос нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан захиалсан байрны зураг төсөл өөрчлөгдсөн байхгүй болсон зүйл огт байхгүй болно.

Нэхэмжлэгч Д.Д.О нь нэхэмжлэлдээ захиалсан байр нь 2015 оны 02 дугаар улиралд ашиглалтанд орох хугацаатайгаар байгуулсан гэсэн байна. Хоёр талын байгуулсан гэрээний 4.2.3-т орон сууцыг худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг тусгаж харин хэзээ хүлээлгэж өгөх эсэх нь тодорхой бус орон сууц хүлээлгэж өгөх хугацааг нөхөж бичээгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй бөгөөд ямар эрх зүйн баримтанд тулгуурлан 2015 оны 02 дугаар улирал гэсэн хугацааг тодорхойлон гаргаж байгаа нь ойлгомжгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд худалдагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй болно.

Гэрээ байгуулахад урьдчилгаа болгож төлсөн 26.760.000 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд: Хоёр талын байгуулсан гэрээг цуцлах талаар Улаанбаатар пропертиз" ХХК татгалзах зүйлгүй. Учир нь: Хоёр талын байгуулсан гэрээний 3.1-т заасан төлбөр төлөх хуваарийн дагуу нэхэмжлэгч Д.Д.О нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөг төлсөн боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6.657.000 төгрөг, үлдэгдэл 84.973.000 төгрөгийг банкны зээл, гражийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл cap бүр 2.343.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгч Д.Д.О нь Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, хоёр талын байгуулсан 15/00140 тоот гэрээний 3.1-т заасан төлбөр төлөх хуваарийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Тиймээс нэхэмжлэгч Д.Д.О нь хоёр талын байгуулсан 15/00140 тоот гэрээний 4.4.5-д заасан үүргээ зөрчсөн учир тус гэрээний 4.1.4-т заасны дагуу хоёр талын байгуулсан гэрээг цуцалж харин урьдчилгаа болгож төлсөн 29.760.000 төгрөгөөс гэрээний 4.1.5-д зааснаар уг байрыг өөр байгууллага, хувь хүнд худалдан, шинээр гэрээ байгуулсны дараа нийт төлсөн төлбөр болох 29.760.000 төгрөгөөс 10 хувийн торгууль болох 2.976.000 төгрөгийг суутган авч үлдэгдэл төлбөрийг буцаан олгохоор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу шилжүүлнэ. Тиймээс гэрээ байгуулахад урьдчилгаа болгож төлсөн 26.760.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Гэрээ биелүүлээгүйгээс болж учирсан бодит хохирол 13.756.758 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Д.Д.О 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-526 дугаар зээлийн гэрээг Хаан банк ХХК-тай байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1.2 /зээлийг Цалингийн зээл" зориулалтаар ашиглана. Энэ нь банкны Цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болно/-т заасан зориулалтаар ашиглахаар заасан. Улмаар дээрх цалингийн зээлийг Орон сууцны барилга худалдан авахад зориулагдсан эсэх нь тодорхой бус шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Мөн Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биелүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн хувийн асуудал болохоос бид түүний өмнөөс ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өөрөө эрсдэлээ хүлээж хариуцлагаа хүлээх үүрэгтэй тул манай компани дээрх банкны зээл төлөх гэж хүнээс мөнгө зээлсэн хүүг хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь УПХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгч Д.Д.Оийн 40.516.758 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу төлбөр төлөх хугацаа заасны дагуу төлбөрөө төлөөгүй учраас гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулж төлбөрийн 10 хувийг суутгаж авна гэж гэрээнд заасан байгаа. Тийм учраас 10 хувийн торгуульд 2.970.000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч Д.Д.О нь хариуцагч УПХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 26.760.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 13.756.758 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч УПХХК нь гэрээнд заасан торгууль 2.976.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай 00061 тоот гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х апартмент В блок, 10 давхар загвар, 39 тоот 59.5 м.кв орон сууцыг 118.405.000 төгрөгөөр, гараашийг 19.900 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон.

 

Хариуцагч УПХХК нь Х апартмент В блок, 10 давхар загварт өөрчлөлт оруулж, В блок 14 давхарт шилжүүлсний улмаас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 15/140 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан ба уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х апартмент В блок, 9 давхар загвар, 31 тоот, 61 м.кв орон сууцыг 121.390.000 төгрөгөөр, гараашийг 19.900 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч нь гэрээний дагуу 10 хувийн торгууль 2.976.000 төгрөгийг суутгаж, 23.784.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, харин хохирол 13.756.758 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нь Х апартмент В блок, 10 давхар загварт өөрчлөлт оруулж, В блок 14 давхарт шилжүүлсэн болох нь зураг төслийн Эгэл ХХК-ийн албан бичгээр тогтоогдож байх бөгөөд талууд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай 00061 тоот гэрээгээр тохирсон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х апартмент В блок, 10 давхар загвар, 39 тоот 59.5 м.кв орон сууцыг захиалан бариулах боломжгүй болсон тул 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай 00061 тоот гэрээг талууд хүчингүй болгосон байна.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 15/140 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 15/140 тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай гэрээг хүчинтэй гэж үзэж, уг гэрээнд дүгнэлт хийсэн болно.

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно. гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.3-д Худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 20.. оны ....улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө гэж заасан, мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бид орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг заагаагүй гэх тайлбараас үзэхэд ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй нь хуульд нийцэхгүй байна.

 

Хариуцагч УПХХК нь Барилга.мн сэтгүүлд өгсөн зард Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х аппартмент барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2015 оны 3 дугаар улирал гэж заасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч УПХХК нь орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг гэрээнд заагаагүй атлаа төлбөр төлөх хувийг гэрээнд заасан бөгөөд нэхэмжлэгч нь ашиглалтад орох нь тодорхойгүй орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн мөнгийг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 29.760.000 төгрөг хариуцагчид төлсөн бөгөөд хариуцагч нь 3.000.000 төгрөгийг буцааж төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч УПХХК-иас 26.760.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д.Оөд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 189.4-т Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих...эрхгүй гэж тус тус заажээ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д худалдагч тал энэхүү гэрээний 3.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх хуваарийн дагуу дурдсан төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож худалдагч талд төлнө, 4.1.5-д Худалдан авагч тал төлбөр төлөх хугацааг зөрчсөний улмаас Худалдагч талаас бүрэн эрхийн дагуу гэрээг цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг өөр байгууллага, хувь хүнд худалдан, шинээр гэрээ байгуулсны дараа нийт төлсөн төлбөрөөс 10 хувийн торгуулийн хариуцлага тооцон үлдэгдэл төлбөрийг буцаан олгох, 4.4.7-д Худалдагч талаас бүрэн эрхийн дагуу гэрээг цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг өөр байгууллага, хувь хүнд худалдан шинээр гэрээ байгуулсны дараа нийт төлсөн төлбөрөөс 10 хувийн торгууль төлж..., 6.1-т Хэрэв худалдагч тал төлбөрийг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ энэхүү гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлнө гэж тус тус худалдан авагч талд алданги, торгуулийг хамт хэрэглэхээр гэрээнд заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.4-д Худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутам 01 хувийн торгууль төлнө. гэж заасан ба гэрээгээр ашиглалтад оруулах хугацааг заагаагүй тул гэрээний анзтай холбоотой энэхүү зохицуулалт хэрэгжих боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь талуудын тэгш эрх, гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн бөгөөд гэрээний захиалагч талд анзыг төрлийн нэгэн зэрэг хэрэглэхээр заасан, ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд анз хэрэглэхгүй байхаар зохицуулсан нь гэрээний нэг талд тэгш бус нөхцөл тулган санал тавьж буй хэлбэр гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй., мөн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь ХААН банк ХХК-иас авсан зээлийн хүү 5.304.758 төгрөг, иргэн Д.Баасанжаваас авсан зээлийн хүү 4.360.000 төгрөг, Д.Солонгоос авсан зээлийн хүү 4.092.000 төгрөг, нийт 13.756.758 төгрөгийг хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж шаардаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банк ХХК-тай 526 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 24.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг жилийн 21.6 хувийн хүүтэй цалингийн зээл авсан ба хариуцагч УПХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23.760.000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь УПХХК-ийн кассын орлогын баримтаар тогтоогдож байна.

 

Цаг хугацааны хувьд авч үзвэл нэхэмжлэгч нь ХААН банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийг гэрээ байгуулж, зээл авсан ба хариуцагч УПХХК-д байрны урьдчилгаа төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ХААН банкнаас зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн хүүнд 5.892.273 төгрөгийг төлөх үүрэг үүссэн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтаар тогтоогдож байна.

Хариуцагч УПХХК нь гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчийн ХААН банканд төлөх зээлийн хүү 5.304.758 төгрөгийг нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэж УПХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь иргэн Д.Баасанжавтай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, мөн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.Солонготой зээлийн гэрээ байгуулсан боловч Д.Баасанжав, Д.Солонго нарт хүү төлсөн байдал баримтаар тогтоогдохгүй байх тул 8.452.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч УПХХК нь гэрээний үүргээ зөрчсөн атлаа нэхэмжлэгч Д.Д.Оөөс гэрээний торгууль 2.976.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч УПХХК-иас 32.064.758 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.452.000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д.Д.Оөөс 2.976.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

:

 

1. 343 угаар 343.1, 227 227.3-т тус тус УПХХК-иас 32.064.758 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.452.000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д.Д.Оөөс 2.976.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй .

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмждэгч Д.Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360.533 төгрөг, хариуцагч УПХХК урьдчилан 62.690 тус тус ж, хариуцагч УПХХК-иас 318.274 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д.Оөд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

С.ЭНХБАЯР