| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/0799/И |
| Дугаар | 1031 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1031
| 2016 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2016/01031 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр
Нэхэмжлэгч: Д
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 9.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг .
ؿ : Нэхэмжлэгч Г.Наранхүү н .
:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дминий бие доорх шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр төлж байгаа билээ. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр захирамжаар 1.150.000 төгрөгийг гаргуулж Г.Идэртөгсөд, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1962 дугаар захирамжаар 1.469.075 төгрөгийг гаргуулж Ч.Баттулгад, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2844 дүгээр шийдвэрээр 2.900.000 төгрөг гаргуулж Н.Дансүрэнд,2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4371 дүгээр захирамжаар 1.517.425 төгрөг гаргуулж Д.Өнөржаргалд,2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5145 дугаар захирамжаар 2.526.000 төгрөг гаргуулж Б.Баярхүүд,2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 19163 дугаар захирамжаар 5.260.000 төгрөг гаргуулж Ш.Батболдод,2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2768 дугаар захирамжаар 1.245.000 төгрөг гаргуулж, Отгонбаатар нарт тус тус шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлж байгаа билээ. Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс нийт 1.500.000 төгрөгийг төлж, төлбөр авагч нартай харилцан тохиролцон төлбөрөө барагдуулж байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудсанаар шийдвэр гүйцэтгэгчтэй тухай бүрд уулзаж байгаа билээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч н.Аделбекийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуудсаны дагуу очиход 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3/25324 дүгээр мэдэгдэлд гарын усэг зурахыг шаардан Мэдэгдэлийн эх хувийг нь хаягаар чинь шуудангаар явуулчихсан. Одоо материал дээр байгаа мэдэгдэл дээр гарын үсэг зур гэж хэлсэн. Тэрхүү мэдэгдэлийг үзэхэд миний хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо Баруун Турууны 2-31 а тоотын 49 м.кв талбай бүхий хувийн сууцыг хөндлөнгийн үнэлгээч 9.800.000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд 6.860.000 төгрөгөөр оруулна гэсэн байсан.
Миний бие энэ юун мэдэгдэл болох, яагаад надаас болон хамтран өмчлөгч нөхөр Д.Болдбаяр, охин Б Баасанжаргал нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, ямар үндэслэлээр, мөн хэзээ хөндлөнгийн шинжээч томилсон талаар асуухад шийдвэр гүйцэтгэгч н.Аделбек Ингэж болдог юм. Гарын үсгээ зур гэсэн. Шийдвэр гүйцэтгэгчээс ийм шаардлага тавьсан учраас миний бие гүйцэтгэх хуудас материал дээр байгаа мэдэгдэл дээр нь гарын үсгээ зурж мэдэгдэлийг нь канондан хуулбарлан авч Сонгинохайхан дүүргийн 5 шарын Геологийн төв лабораторын баруун талд байрлах шуудангийн салбарт очиж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шууданг авсан. Миний бие Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Баруун Турууны 2-31а тоотын 49 м.кв талбай бүхий хувийн сууцыг нөхөр Д.Болдбаяр, охин Б.Баасанжаргал нарын хамт хамтран өмчилдөг. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үнэлэн өмчлөгч тус бүр үнийн саналаа өгдөг болохыг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр анх мэдсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналаа миний бие болон миний нөхөр охин хоёрын аль аль нь өгөөгүй. Мөн үнийн санал өг гэж Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас надаас болон өмчлөгч нараас шаардаагүй, хөндлөнгийн шинжээч хэзээ, ямар үндэслэлээр томилсон талаар ч мэдээгүй. Ийм учраас миний бие Нэгдүгээрт: Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас явуулсан ажиллагаа нь Иргэний Хууль болон Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч болон өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй Хоёрдугаарт: Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Баруун Турууны 2-31а тоотын 49 м.кв талбай бүхий хувийн сууцыг хөндлөнгийн шинжээч өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас маш доогуур буюу 9.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гомдолтой байна.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б.Дминий хамтран өмчлөлиин Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Баруун Турууны 2-31 а тоотын 49 м.кв талбай бүхий хувийн сууцыг 9 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр захирамжаар Б.Дашдаваагаас 1.150.000 төгрөгийг Г.Идэртөгсөд, мөн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1962 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 1.469.075 төгрөгийг гаргуулж Ч.Баттулгад, мөн шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2844 дүгээр шийдвэрээр Б.Дашдаваагаас 2.900.000 төгрөгийг Н.Дансүрэнд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4371 захирамжаар Б.Дашдаваагаас 1.517.425 төгрөгийг гаргуулж Д.Өнөржаргалд, мөн шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5145 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 2.592.960 төгрөгийг гаргуулж Б.Буянхүүд, мөн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 19163 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 5.260.000 төгрөгийг гаргуулж Ш.Батболдод, мөн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2768 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 1.245.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Б.Дашдаваад төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул хамтран өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201024048 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо Баруун Турууны 2-31А тоот 49 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч Б.Дболон хамтран өмчлөгч Д.Болдбаяр, Б.Баасанжаргал нарт 2016 оны 6 дугаар сарын 02-ны дотор үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 9.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээний 70 хувиар тооцон 6.860.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлгээчний үнэлсэн үнэлгээний 50 хувиар тооцон 4.900.000 төгрөгөөр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр
төлөгч Б.Дүнэлгээ болон албадан дуудлага худалдаа, шийдвэр гүйцэтгэх
ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34
дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд гаргаагүй, хөндлөнгийн шинжээч эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон тул нэхэмжлэгч
Б.Дашдаваагийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ؿ
:
Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 9.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 9.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх болон Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дараах захирамж, шийдвэрээр нэхэмжлэгч Б.Дашдаваагаас бусдад төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр захирамжаар Б.Дашдаваагаас 1.150.000 төгрөгийг гаргуулж Г.Идэртөгсөд,
2. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1962 дугаар захирамжаар Дашдаваагаас 1.469.075 төгрөгийг гаргуулж Ч.Баттулгад,
3. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2844 дүгээр шийдвэрээр Б.Дашдаваагаас 2.900.000 төгрөг гаргуулж Н.Дансүрэнд,
4. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4371 дүгээр захирамжаар Б.Дашдаваагаас 1.517.425 төгрөг гаргуулж Д.Өнөржаргалд,
5. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5145 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 2.526.000 төгрөг гаргуулж Б.Баярхүүд,
6. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 19163 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 5.260.000 төгрөг гаргуулж Ш.Батболдод,
7. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2768 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 1.245.000 төгрөг гаргуулж, Отгонбаатарт олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 19163 дугаар захирамжаар Б.Дашдаваагаас 5.260.000 төгрөг гаргуулж Ш.Батболдод олгохоор шийдвэрлэсэн ба 1968 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16/29 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16/27 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, тэмдэглэл үйлдсэн, 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шинжээч томилох тухай 101 дүгээр тогтоолоор шинжээчээр хөрөнгө үнэлгээний Сэлэнгэ эстимент ХХК-ийн томилсон, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/320 дугаар тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж тус тус заажээ.
2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцны үнэлгээг ирүүлэх тухай 3/20757 дугаар мэдэгдлийг Б.Дашдаваа, Д.Болдбаяр, Б.Баасанжаргал нарт хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор үнэлгээний саналыг ирүүлээгүй байх тул 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шинжээч томилох тухай 101 дүгээр тогтоолоор шинжээчээр хөрөнгө үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн томилсон бөгөөд хөрөнгө үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зах зээлийн үнэлгээг 9.800.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ гэж заажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээч томилох тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан шинжээчийг татгалзан гаргах төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэл албанаас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үнийн санал өгөх тухай мэдэгдлийг гаргаж, 2016 оны 6 дугаар сарын 3 өдөр шинжээч томилсон нь үнийн санал өгөх ердийн боломжит хугацааг олгоогүй байна. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1 гэж амралтын өдөр байхаар хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар хүргүүлсэн бөгөөд Шуудангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, байх бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг шуудан хүргэх өдөр гэж үзэхэд үнийн саналыг өгөх боломжит хугацааг олгоогүй атлаа 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шинжээч томилсон нь үндэслэлгүй байна.
Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна., 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэж тус тус заажээ.
Хөрөнгө үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг үнэлэхдээ газар дээр очиж, барилгын чанар, хийц, баригдсан хугацаа зэргийг харгалзахгүйгээр үнэгүй.мн вэб сайтад байгаа Сонгинохайрхан дүүргийн баруун турууны хашаа байшингийн үнэтэй харьцуулалт хийж 9.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний тайлантай танилцаж, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 9.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
77 77.1-т 2016 10 угаа 21-ий өдрийн 10.30 цагт зарлагдсан ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд .
100 100.3- .
115 115.1, 115.2.1, 116, 118 뿿
:
1. ؿ 37 угаар 37.3- ын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-31а тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 9.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. 57 57.1, 7 7.1.2, 7.1.4- Б.Дашдаваагийн 70.200 ж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дашдаваад олгосугай.
3. ؿ 翿 2016 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3898 120 120.2- .
4. 120 120.2- , , 뺺 㺺 14 , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7- , 7 14 뿿 㺺 .
С.ЭНХБАЯР