| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 164/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ХШТ/123 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 13.6.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ХШТ/123
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн бичсэн эсэргүүцлийг хангаж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Б.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР