| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/5086/И |
| Дугаар | 181/ШШ2016/01030 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2016/01030
| 2016 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2016/01030 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Бнд холбогдох
Бны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцыг Ван Сэн Тунээс Вэй Ру И-д олгохоор шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч В.Уранцэцэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3232 дугаар захирамжаар Шүнди ХХК-иас 95.038.055 төгрөгийг Вей Ру И-д олгуулахаар шийдвэрлэсний дагуу миний эзэмшиж байгаа Баянгол дүүрэг, 6 дугаар хороо,10 дугаар хороолол 39 дүгээр байр, 61 тоотын 115.58 м.кв 3 өрөө орон сууцнаас дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж байсан.
Гэтэл төлбөр авагч Вэй Ру И нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан хүсэлтдээ Вэй Сэн Туны төлбөрт олгохыг зөвшөөрсөн 80.0 м.кв 2 өрөө байрыг төлбөрт тооцон авах талаар хүсэлт гаргасан байна.
Бны албан тоотод тухайн орон сууцыг Вэй Ру И-ийн төлбөрт гаргуулах гэж байгаа талаараа 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлтдээ төлбөр авагч нарт мэдэгдсэн хуудсандаа ч удаа дараа дурдсан байна. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан ажиллагааг хийхээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуудлага худалдааны комиссын хуралд ирэх мэдэгдлийг Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Баод талуудад мэдэгдсэн л байдаг юм. Харин үүний дагуу ямар ажиллагаа хийгдсэн , Ван Сэн Тун, Вэй Ру И нар нь яг миний эзэмшиж байгаа байрыг ямар учраас хэзээ өгч авахаар тохиролцсон, энэ асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хэрхэн яаж баталгаажуулаад миний эрхийг зөрчөөд байгаа талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэтэл миний эзэмшиж байгаа орон сууц нь 115.58 м.кв талбайтай 3 өрөө байр шүү дээ. Төлбөр авагч нь 80 м.кв байр авна гээд байхад заавал 115.58 м.кв байр төлбөрт нь өгч иргэн миний болон гэр бүлийн маань эрхийг зөрчих гээд байгаад гомдолтой байна. Дээрх бүх баримтаас харахад уг орон сууцыг би гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж байгаа юм бишээ, Шүнди ХХК -ийн үйл ажиллагаа 2009 оноос хойш зогссон. Үүсгэн байгуулагч ерөнхий захирал Ли Шан Бао нь тус байрны ашиглалтын зардал төлөх шаардлагатай байна гээд надтай зээлийн гэрээ байгуулаад мөнгө зээлж төлбөрөө төлсөн. Иймээс би хууль бусаар эзэмшиж байгаа гэж өөрийгөө бодохгүй байна. Шүнди ХХК-иас ч би авлагатай. Эцсийн эцэст уг 39 дүгээр байрны бүх орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй түүн дотор амьдарч буй Монгол улсын иргэдийн эрх ашиг хохирч байгаа шүү дээ. Вэй Ру И гэдэг энэ хятад хүн Шүнди ХХК-д огт ажилладаггүй шүү дээ. Энэ гарсан шүүхийн шийдвэр ч хууль бус юм.
Ван Сэн Тунээс Вей Ру И-д олгохоор шийдвэрлсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3232 дугаар захирамжаар Шүнди ХХК-иас 95.038.055 төгрөг гаргуулж Вэй Ру И-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Шүнди ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205031084 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 39 байрны орон сууцнуудыг битүүмжлэн хурааж, Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 1 м.кв 1700 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136.000.000 төгрөгийн 70 хувь буюу 95.200.000 төгрөгөөр, 115.58 м.кв талбайтай орон сууцыг 196.486.000 төгрөгийн 70 хувь буюу 137.540.200 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2 дах албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136.000.000 төгрөгийн 50 хувь буюу 68.000.000 төгрөгөөр, 115.58 мкв талбайтай орон сууцыг 196.486.000 төгрөгийн 50 хувь буюу 98.243.000 төгрөгөөр оруулахад 11, 56, 41, 64 тоот орон сууц худалдан борлогдож, 2, 35, 18, 46, 61 тоот орон сууцнууд худалдан борлогдоогүй байна.
2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ч.Б нь тус дүүргийн шүүхэд албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5717 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжпэгч Ч.Б нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо 39 дүгээр байрны 64 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03232 дугаартай шүүхийн шийдвэр гараад бүтэн жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шүүхийн шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа болно.
Нэхэмжлэгч Ч.Бийн маргаж байгаа уг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 39 дүгээр байрны 61 тоот 115.58 мкв талбайтай орон сууц нь хариуцагч Шүнди ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө учир уг хөрөнгөнөөс БНХАУ-ын иргэн Вэй Ру И-ийн хохиролын төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хууль зөрчөөгүй болно.
Учир нь нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлд дурдахдаа уг байрыг 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр худалдаж авсан гэх бөгөөд үүнийгээ нотолсон баримт гэх орон сууц ашиглалтын таван сарын хураамжийг төлсөн баримт нь нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болохыг нотлоход хангалтгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь байрны төлбөрийг бүрэн төлж зохих журмын дагуу олж аваагүй, өмчлөх эрх бүхий этгээд биш болохоор түүний эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл байхгүй юм.
Нэхэмжлэгч Ч.Б өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч өөрийн нэхэмжлэлээ дэмжээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулж байгааг шүүх харгалзан үзэхийг хүсье.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20695 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгон, Ч.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож БНХАУ-ын иргэн Вей Ру И-ийн хохирлыг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах бололцоогоор хангаж өгнө үү гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч Ч.Б нь Бнд холбогдуулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцыг Ван Сэн Тунээс Вэй Ру И-д олгохоор шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч Ч.Б нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3232 дугаар захирамжаар Шүнди ХХК-иас 95.038.055 төгрөг гаргуулж, Вэй Ру И-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1771 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн ба уг 3232 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна.
Харин Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Шүнди ХХК-иас 4.669.186.136 төгрөг гаргуулж, Да-Ган ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 779 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 146/316 тоот тогтоолоор Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцыг эд хөрөнгө битүүмжилж, хураан авсан, үнийн саналыг талууд 1 м.кв-ыг 1.700.000 төгрөгөөр харилцан тохиролцсон, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хурадаанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцыг Ван Сэн Тунээс Вэй Ру И-д олгохоор шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн бөгөөд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцыг Дан ган болон Вэй Ру И-д санал болгох хурал болоогүй байх тул дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. /Талууд маргаагүй/
Шүүх Бнаас явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянана.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно. 47 дугаар зүйлийн 47.2.2-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд гэж тус тус заажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрийнх нь эрх ашигт нөлөөлөхөөр байвал төлбөр авагчийн нэгэн адил шаардлагыг бие даан тавьж буй этгээдийг ойлгох бөгөөд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч, эсхүл өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авсан этгээд гэх зэрэг эрх ашиг нь хөндөгдөж байгаа, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.
Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа ...Шүнди ХХК-ийн үүсгэн байгуулагч Ли Шан Бо нь тус байрны ашиглалтын зардал төлөх шаардлагатай байгаа гээд надтай зээлийн гэрээ байгуулаад мөнгө зээлж төлбөрөө төлсөн. Иймээс хууль бусаар эзэмшиж байгаа гэж өөрийгөө бодохгүй байна гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь Шүнди ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй бөгөөд Бнаас төлбөр төлөгч Шүнди ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцад явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцны ашиглалтын төлбөр төлсөн тухай баримт нь ашиглалтын төлбөр төлснийг нотлох бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөгч, эсхүл шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэдгийг нотлохгүй.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улсын дээд шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 753 дугаар тогтоол нь худалдах-худалдан авах гэрээний дагуу үүргээ биелүүлсэн худалдан авагч нарын өмчлөх эрхтэй холбоотой бөгөөд зээлийн гэрээний дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцыг эзэмшиж байгаа Ч.Бид хамаарахгүй болно.
25 25.2.2, 38 38.1- , 濿, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй талаар Шүнди ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд орсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь .
115 115.2.3, 116, 118-
:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажлбаны Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-61 тоот орон сууцыг Ван Сэн Тунээс Вэй Ру И-д олгохоор шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. ؿ 120 120.2- , .
3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
С.ЭНХБАЯР