Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2016/01058

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2016/01058

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар д С.Энхбаяр ,

Нэхэмжлэгч: Т ББСБ

Хариуцагч: Э.Ч

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.736.656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Г.Наранхүү .

:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: Э.Э.Ч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-15/44 тоот зээлийн гэрээ байгуулж, 33.700.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэйгээр, Ү-2203025868 улсын бүртгэлийн дугаартай, Д-000338373 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Д-000446907 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-6 тоот 183 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц барьцаалан зээл авсан. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хувиарын дагуу төлөлгүй 250 хоногоор хугацаа хэтрээд байна. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 33.700.000 төгрөг, зээлийн хүү 11.479.025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557.361 төгрөг, нийт 45.736.656 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Э.Ч миний бие Траст капитал ББСБ ХХК-иас 30.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр 2014 онд зээлж Хандгайт Вилла хотхоны барилгын ажилд зориулсан билээ. 2014 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал нь тус Виллагаас байр борлогдоход сөргөөр нөлөөлж өдий хүртэл зээл болон зээлийн хүүг төлж чадахгүйд хүргэсэн билээ. Нэхэмжлэгчтэй анх 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлий 14/42 тоот гэрээ байгуулсан бөгөөд 30.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан билээ. Нэхэмжлэгчийн 37.000.000 төгрөгийг зээлж аваагүй бөгөөд хүүгээс хүү бодох замаар хэт нэмэгдүүлсэн үнийн дүн болоод байна. Миний бие Э.Э.Ч нь нэхэмжлэгчийн шаардаж буй бүх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлдэгч нартай 35.000.000 төгрөгөөр зээлийн гэрээний үнийн дүн дээр 7 сарын хугацаатайгаар эвлэрч тохиролцох хүсэлтэй байна жээ.

 

Ш

:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Э.Э.Ч холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.736.656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК, хариуцагч Э.Э.Ч нарын хооронд 2015 оны 10 сарын 22-ны өдөр ЗГ 15/44 дугаартай зээлийн гэрээгээр 33.700.000 /гучин гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрхи зээлийн гэрээний дагуу 15/44 дугаар барьцааны гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг, 98-6 тоотод байрлах, /Ү-2203025868/, Д-00338373 дугаартай 183 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газар Д-000446907 бүртгэлийн дугаартай газрын тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, Баталгаат ипотекийн гэрээ -г талууд бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдов.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.700.000 төгрөг зээлж аваагүй, 2014 оны 09 дүгээр зүйлийн 19-ний өдрийн 14/42 дугаар зээлийн гэрээгээр мөнгө зээлсэн, 35.000.000 төгрөгийг 7 сарын хугацаатайгаар төлж эвлэрэх хүсэлтэй байна гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-т зээлийн хүү нь сарын 3.8 хувь байх ба хүүг хуанлийн хоногоор тооцно, 1.9-д Зээлийн нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн хүүгийн 20 хувиар тооцно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 33.700.000 төгрөг, хүү 11.479.025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557.631 төгрөг, нийт 45.736.656 төгрөг шаардаж байгаа бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3.000.000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар буюу 10 сар 9 хоногоор тооцсон бөгөөд 13.190.174 төгрөгөөс хариуцагчийн зээлийн хүүнд төлсөн 3.000.000 төгрөгийг хасч тооцоход 10.190.174 төгрөгийн зээлийн хүүгийн үүрэг үүссэн, мөн зээлийн хүү 10.190.174 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү 2.038.034 төгрөг болж байгааг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр 557.631 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь 33.700.000 төгрөг зээл аваагүй гэж маргаж байх боловч 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 33.700.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь кассын орлогын баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч 25 25.2.2, 38 38.1-т , татгалзлын 濿 болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Э.Э.Чоос үндсэн зээл 33.700.000 төгрөг, зээлийн хүү 10.190.174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 551.631 төгрөг, нийт 44.447.805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.288.851 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

77 77.1- 2016 10 угаа 25-ы өдрийн 11.00 цагт зарлагдсан Э.Э.Чийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд .

 

100 100.3- .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

:

1. 451 451.1, 452 452.2, 453 453.1-т тус тус Э.Э.Чоос 44.447.805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.288.851 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй .

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1-т Т ББСБ ХХК-ийн урьдчилан 386.634 ж, Э.Э.Чоос 380.189 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР