| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0085/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ч.Ганболд |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 85
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003560031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 04-нд Орхон аймгийн Хялгант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 47/1 дугаар байр 16 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 908 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, хэргийг шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Боржигон овогт Бэрхээгийн Ариунболд РД: /ФЖ84080411/
Шүүгдэгч Б.Ариунболд нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутагт орших “Цагаан зүрийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ариунболд нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутагт орших “Цагаан зүрийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ариунболд гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Б.Ариунболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Ч.Оюунсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг хэрэг бүртгэлтийн 183100356 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжпэгчээр томилсон байна. Надад санал хүсэлт байхгүй байна. Б.Ариунболд гэх хүнийг танихгүй. Б.Ариунболд нь Хүдэр сумын засаг даргатай ямар нэгэн гэрээ байгуулж зөвшөөрөл авсан асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүдэр сумын “Цагаан зүрийн гол” гэх газар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага байхгүй. Б.Ариунболд хууль бусаар ашигт малтмал олборлосон байна. Шинжээчийн дүгнэлтэн дээр учирсан хохирлыг нэхэмжилж байна. Хохирол төлчихвөл гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч П.Гүндэгмаагийн 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“Doosаn DХ 300” маркийн экскаваторыг манай найз Ж.Ганболд нь түрээслэж хэрэглэсэн байгаа. Нөхөр бид 2 Ж.Ганболдод 2017 оны зун мөнгө зээлж аваад одоог хүртэл мөнгийг нь өгч чадаагүй юм. Ингээд Ж.Ганболд нь “мөнгөнийхөө оронд экскаваторыг хүнд түрээслэж дундаас нь та нарын надад өгөх мөнгийг нь гаргаад авчихъя” гэж хэлсэн. Ингээд Т.Батболдтой ярилцаад Ж.Ганболдод өгөх байсан мөнгөнийхөө оронд экскаваторыг өгч явуулсан байгаа. Ж.Ганболдтой ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Ж.Ганболд экскаваторыг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод байхдаа албан ёсоор хүлээлгэн өгсөн байгаа. Ж.Ганболд нь экскаваторыг авч “Сэлэнгэ аймаг руу явна гэж хэлсэн” байгаа. Сэлэнгэ аймгийн аль суманд хэнтэй ямар учиртай үйл ажиллагаа явуулах гэж байсан талаар мэдэхгүй байна. Ж.Ганболдтой ямар нэгэн гэрээ хэлцэл байгууллаагүй. Бид нар Ж.Ганболдод мөнгөний өртөй тэрнийхээ оронд л экскаваторыг өгсөн байгаа. Ж.Ганболд нь экскаваторыг 1 сарын хугацаатай авна гэж хэлсэн байгаа. Экскаваторыг битүүмжпэн, үнэлгээ гаргахтай холбоотой гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/
Гэрч Н.Нямдоржийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Сүхбаатар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын голд байхад 88036641 дугаарын утсаар ярьж “уурхайд усан буучнаар ажилд орох уу” гэхээр нь би зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 24-ний шөнө очсон юм. Уурхайн эзэн гэх Золоо гэх залуутай амаар тохиролцож 1 сарын 800.000-с 1.000.000 төгрөгийн цалин авахаар болсон. Одоогоор цалин аваагүй байна. Миний мэдэхээр бол угаалгаар алт аваагүй, өглөө л угаалга дөнгөж эхлэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
Гэрч Г.Гансүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Улаанбаатар хотод гэртээ байж байтал манай найз Эрдэнэбат 99016456 дугаарын утаснаас залгаж “эксковаторын оператороор ажиллах уу” гэхээр нь би зөвшөөрч ирсэн. Ирэхдээ Золоо гэдэг хүнтэй утсаар холбогдож уг хүний Лексус-470 маркийн улсын дугаарыг мэдэхгүй машинд сууж Сэлэнгэ аймаг Хүдэр суманд байрлах алтны уурхайд ирсэн. Намайг ирэхэд уг уурхай байрласан амны доод эхэнд “Doosan” маркийн эксковатор ирсэн байсныг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уурхайн кэмп дээр авчирсан. Кэмпийн хажуу талын нуурыг урсгаж зайлуулаад тэр орчмын газрын хөрс хуулж угаалга хийж бай гэж хэлээд 2018 оны 10 дугаар сарын 22-нд уурхайгаас явсан. Тэгээд уурхай дээр Х.Намхай хариуцаж үлдсэн. Миний хувьд эксковаторыг нөгөө ээлжийн оператор Х.Гансүхтэй ээлжлэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хөрсөө хуулж, угаах төхөөрөмжөө 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллуулж ашигт малмтал олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
Гэрч Х.Намхайн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Золжаргал намайг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хүдэр суманд хүрээд ир, би хүмүүстэй нийлж уурхай ажиллуулах гэж байна, чи ажил хийх үү” гэхээр нь би зөвшөөрч тэр өдрөө Хүдэр суманд ирж Золжаргалтай уулзаад тэндээ хоноод маргааш нь Золжаргалаар тухайн уурхайн газарт хүргүүлж ирсэн. Намайг очих үед 10 гаран ажилчин очсон байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой ажил хийх эксковатор ирсэн. Уурхайн баримт бичиг, зөвшөөрлийн талаар надад мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/
Гэрч Х.Гансүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ажил хайж байгаад фэйсбүүкийн зарын нэгдсэн групп гэсэн хаягнаас “эксковаторын оператор авна” гэсэн зарын дагуу холбогдож 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хүдэр суманд ирсэн. Намайг ирэхэд 10 гаран ажилтан байсан. Уг газарт 3 монгол гэр барьсан, эксковатор Doosan маркийн 1 ширхэг, угаах төхөөрөмж 1 ширхэг зэрэг техниктэй байсан. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагаас 2018 оны 10 дугаар сарын 24-ний 04 цаг хүртэл хугацаанд оператороор ажиллаж уурхай хариуцсан ажилтан болох дунд зэргийн нуруутай, шар царайтай, 40 орчим насны хүн надад ухах газрыг зааж өгч би тухайн газрын хөрсийг нь хуулж ухах ажлыг хийж байгаад ажлаасаа бууж амарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/
Гэрч Б.Батсүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль хамгаалагчаар 7 жил ажиллаж байна. Ажил үүргийн хуваарт Хүдэр сумын 2 дугаар багийн газар нутгийн хариуцан байгаль орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилдаг юм. Би Б.Ариунболд гэж хүнийг танихгүй. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Цагаан зүрийн гол” гэх газарт Б.Ариунболд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдээгүй. Би ер нь хяналт шалгалтаар яваагүй болохоор мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Цагаан зүрийн гол” гэх газарт Б.Ариунболд нь ашигт малтмал олборлох, ашиглах, хайх ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Б.Ариунболд нь ашигт малтмал олборлох, хайх, ашиглах зорилгоор Хүдэр сумын засаг даргатай гэрээ байгуулаагүй. Б.Ариунболдын үйлдэл нь хууль бусаар ашигт малмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Ж.Баасанбатын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.Ариунболд гэх хүнийг танихгүй. Садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Цагаан зүрийн гол” гэх газарт Б.Ариунболд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдэээгүй. Засаг дарга, улсын байцаагч М.Мөнхцэцэг нарын хамтаар шалгалтаар очиход үйл ажиллагаа зогссон байдалтай байсан. Дээрх хүмүүс 2 эксковатортой байсан бөгөөд 2-3 ажилтан байсан. Тухайн үед ямар ч бичиг баримт бидэнд үзүүлж харуулаагүй. Б.Ариунболд нь ашигт малтмал олборлох, хайх, ашиглах зорилгоор Хүдэр сумын засаг даргатай гэрээ байгуулаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/
Гэрч М.Мөнхцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Сэлэнгэ аймгийн Хүдэр байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хяналт тавих, байгаль орчны тухай багц хууль, ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлээр ажилладаг.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Цагаан зүрийн гол” гэх газарт Б.Ариунболд нь ашигт малтмал олборлох, ашиглах, хайх ямар нэгэн зөвшеөрөл байхгүй. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “ Цагаан зүрийг гол” гэх газар нь усан сан бүхий хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт хамаарагддаг Б.Ариунболд нь ашигт малтмал олборлох хайх ашиглах зорилгоор Хүдэр сумын засаг даргатай гэрээ байгуулаагүй Ашигт малтмал хайх ашиглах хайгуулын болон, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж ашиглалтын болон хайгуулын ажил явуулна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд АМГТГазраас дүгнэлтийн дагуу сумын засаг даргатай гэрээ байгуулж, бичил уурхайн журмын хүрээнд ашигт малтмал олборлох үил ажиллагаа явуулж болно. Экскаватор, усан буу гэсэн төхөөрөмж байсан өөр техник хэрэгсэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/
Гэрч Т.Батболдын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хувьдаа “Doosan DX 3000 LC” гэсэн эксковатортой бөгөөд уг техникийн эзэмшигчээр манай эхнэр П.Гүндэгмаа байдаг. Би найз Ж.Ганболдоос 2017 онд 20.000.000 сая төгрөг зээлж авсан бөгөөд мөнгийг нь өгч чадалгүй өдийг хүргэсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Ганболд надтай уулзаж “би мөнгөнийхөө оронд эксковаторыг чинь түрээслэж хэрэглэж байгаад дундаас нь мөнгө гаргаж авъя” гэж хэлсэн юм. Би тухайн үед эхнэртэйгээ ярилцаж байгаад зөвшөөрөөд Ж.Ганболдод өгөх ёстой байсан мөнгөнийхөө оронд эксковаторыг хэрэглүүлэхээр болсон. Миний хувьд Ж.Ганболдод эксковаторыг түрээслэнэ гэхээр нь өгсөн. Б.Ариунболдыг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах үед нь миний хувьд техник хэрэгслээр хангаж, туслалцаа үзүүлсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/
Гэрч Б.Золжаргалын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Ариунболд нь эксковатор түрээслэж танай нөхөрлөлийн газарт очиж ажиллая гэсэн санал тавьсан юм. Манай газраас гарсан ашгийг 70/30 хувь гэсэн нөхцлөөр ажиллахаар болсон. Тэгээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “Галагтай” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 10-нд Б.Ариунболдын хамт очиж үзсэн байгаа. Манай газрыг үзэж хараад Б.Ариунболд энэ газарт ашигт малтмал олборлъё гэж хэлсэн. Б.Ариунболд нэг мэдсэн чинь Ж.Ганболд гэх хүний эксковаторыг түрээслэсэн гэж хэлээд “Галагтайд” авчирч байрлуулсан. Тэгээд цаг агаарын байдал муудаж, цас орж ашигт малтмал олборлох ямар нэгэн боломжгүй болсон бөгөөд мөн уг газарт алтны илэрц муу байна гээд больсон. Б.Ариунболд ямар нэгэн уул уурхайн чиглэлээр ашигт малмтал олборлох тусгай зөвшөөрөл гэж байхгүй. Анх манай нөхөрлөлийн Хүдэр сумын “Галагтай” гэх газарт орохоор болсон. Б.Ариунболд өөрөө авчирсан техник хэрэгслээ авч явсан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Гэрч Ж.Ганболдын 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Т.Батболд нь надаас 2017 онд 20.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд уг мөнгийг одоо болтол надад өгөөгүй байсан юм. Би Т.Батболдод эксковатор байдаг гэдгийг мэдэж байсан болохоор надад өгөх мөнгөнийхөө оронд эксковаторыг нь авч ашиглая гэж бодсон юм. Тэгээд Т.Батболдтой уулзаж эксковаторыг авах талаар хэлтэл надад зөвшөөрсөн юм. Тэгээд би 2018 оны 09 дүгээр сарын дундуур эксковаторыг нь хүлээж авсан. Т.Батболдоос эксковаторыг нь авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Тэгсэн 2018 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд байх Фэйсбүүк зараар "Эксковатор түрээслэнэ” гэсэн зар явж байсан юм. Тэгэхээр нь би тухайн үед зараар явж байсан дугаар луу нь залгаад “Эксковатор түрээслэнэ гэсэн үү, надад экскаватор байна” гэж хэлж ярьсан байгаа. Ингээд утсаар ярьсан хүнтэй уулзсан бөгөөд өөрийгөө Б.Ариунболд гэж танилцуулсан залуутай уулзсан. Б.Ариунболд нь надад хэлэхдээ Сэлэнгэ аймагт эксковатор түрээслэх гэсэн юм, таньтай үнэ ханшаа тохироод явъя гэж ярилцсан байгаа. Б.Ариунболд эксковаторыг сарын 22,000.000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлсэн бөгөөд 14 хоногийн дараа 11,000.000 төгрөгийг өгье, үлдэгдэл 11,000,000 сардаа багтааж өгнө гэж хэлсэн байгаа. Ингээд Б.Ариунболдтой түрээсийн гэрээ байгуулсан байгаа. Ингээд Б.Ариунболд ирж эксковаторыг авч явсан байгаа. Миний ойлгосноор Б.Ариунболд, Б.Золжаргал нар хамтдаа ажилладаг найзууд гэж ойлгосон. Б.Золжаргал, Б.Ариунболд нар эксковаторыг авч явсанаас хойш 15 хоногийн дараа Улаанбаатар хотод уулзсан байгаа. Б.Ариунболдоос би техник хэрэглүүлсэн ашиглуулсан гэж ямар ч мөнгө төгрөг аваагүй. Мөнгө авах талаараа уулзтал “удахгүй нэг мөсөн түрээсийн мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн байгаа. Надад мөнгө өгөхгүй болохоор нь Сэлэнгэ .аймгийн Хүдэр сумын Б.Ариунболдын байгаа газарт 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очсон. Хүдэр сумын төвөөсөө цаашаа зайтай газар байсан. Намайг очиход Б.Ариунболд өөрөө байгаагүй, үйл ажиллагаа нь зогссон байсан бөгөөд ямар нэгэн ажилчид гэх зүйл байхгүй байсан. Б.Ариунболдтой тухайн үед уулзаж чадаагүй, эргээд Улаанбаатар хотод ирсэн байгаа. Б.Ариунболдтой эксковаторын түрээслэх гэрээ байгуулсан. Эксковатор ашиглаж хэрэглэсэн гэж сарын 22,000,000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан байгаа. Миний мэдэж байгаагаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Галагтай гэх газарт ашигт малтмал олборлоно гэж анх надаас авч явсан” бөгөөд анх надаас эксковатор авч явахдаа “Галагтай” гэх газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл байгаа та санаа зоволтгүй гэж хэлсэн. Б.Ариунболдод итгээд ашиг малтмал олборлох зөвшөөрөл байгаа гэж бодоод эксковаторыг өгсөн байгаа. Эксковаторын эзэмшигч нь Т.Батболдын эхнэр П.Гүндэгмаагийн нэр дээр байдаг гэдгийг мэддэг юм Т.Батболд П.Гүндэгмаа бид нар гэр бүлиин найзууд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/
Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18-05-038/58 дугаартай:
“1. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байх "Цагаан зүрийн гол” гэдэг газар нь усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.
2.Ашигт малтмал хайх, ашиглах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ тухайн жилийн уулын ажпын төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд АМГТГ-аас гарсан дүгнэлтийн дагуу сумын засаг даргатай гэрээ байгуулан Бичил уурхайн журмын хүрээнд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болно.
3.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Цагаан зүрийн гоп” гэх газарт ашигт малтмал хайх үйп ажиллагаа буюу хөрс хуулалт, гол мөрний голдрол өөрчлөгдсөн байна.
4.Хууль бус опборлолт ашиглалтын үйл ажиллагаанаас үүдэн голын гольдрол өөрчилсөн бөгөөд байгалийн тэнцэл алдагдах эсэхийг экологи эдийн засгийн үнэлгээнд үндэслэн гаргана.
5.Хууль бус ашиглалт, олборлолт хийгдсэн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй бөгөөд цаашид техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай.
6.Б.Ариунболдын Хүдэр сумын “Цагаан зүрийн гол” гэх газарт хууль бус ашиглалт явуулсанаас Байгаль орчинд учирсан хохирлыг дараах байдлаар тооцоолов.
Нэг. Хууль бус ашиглалтаар эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлох.
Хууль бус ашиглалтын нийт өртөгдсөн талбайг ӨР5-ээр хэмжилт хийн талбайг тодорхойлсон. Үүнд: 8=1232.2 м2 буюу 0,12 га
Нийт өртөгдсөн тапбайдаа техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй бөгөөд өндрийг хэмжиж гаргахад 3 метр байсан. Талбайн тус бүрээр эзэлхүүнийг тооцоход 5= 3696 м3 байна.
Хоёр.Хууль бус ашиглалтаас Газар хөрсөнд учирсан хохирол экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.
Б Ариунболдын хууль бус ашиглалтаар хөрсийг эвдрэлд оруулсан талбай 1232 2 м" буюу 0.12 га байна. Уг талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын № 1.4- 1.6, 1.7 хүснэгтэнд заагдсан коэффициентүүдийг ашиглан хөрс, газрын хэвлий экологийн үнэлгээ болон хохирлыг дараах байдлаар тооцон гаргав.
Хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ:
Янз бүрийн шинж чанартай хөрсийг хөрсний органик буюу ялзмагийн нөөцөөр үнэпэх нь харьцангуй бодит үнэлгээ болно. Хөрсний ялзмагийн нөөцийн үнэлгээнд хөрсний шинж манар, газар зүйн байдал, хөрсний хэв шинжийг харгалзан үзсэн юм 2010 оны байдлаар 1.0 м' дунд зэргийн үржил шимтэй буюу 5 хувийн ялзмагийн агууламжтай хөрсний үнэлгээ 16500 төгрөг ба хөрсөнд 0.06 тн буюу 60 кг ялзмагийн бодис байдаг гэж тогтоосон байна. 2010 оны байдлаар 1 кг цэвэр ялзмагийн бодисын суурь үнийг 276 төгрөгөөр тооцов.
Хөрсний окологийн үнэлгээг тооцсон арга:
Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар, зардал багатай, харьцангуй нарийвчлал сайтай хувилбар нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интеграл үзүүлэлт болдог онцлоггой. Хөрс нь олон зуун жилийн турш байгалийн жамаар бүрэлдэн тогтдог учраас эвдрэлд орсон тохиолдолд эргээд нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө зэрдал, цаг хугацаа шаардагдана.
Хөрсний экологи-эдийн засгиин үнэлгээг дараахь томьёогоор тооцоолов.
Ез = ОРз х Кр х Кд х Кз х 5з х Не (1 17)
Ез - Хөрсний экологи - эдийн засгийн үнэлгээ, төг/га ОРз - хөрсний ялзмагийн нөөц, кг/га.,
Кр - Хөрсний шинж чанарын үзүүлэлтийн коэффициент.,
Кд - Байгаль газар зүйн орчны үзүүлэлтийн коэффициент.,
Кз - хөрсний хэв и1инжийн коэффициент.,
5з - эвдэрсэн хөрсний талбай га.,
Не - 1.0 кг ялзмагийн бодисын үнэлгээ., төг/кг
Дээрх томьёогоор хөрсний экологи - эдийн засгийн үнэлгээг тооцов.
Нийт 1232.2 м^ талбайн үржил шимтэй хөрсний гүн 0.3 м-р тооцоход 369.6 м3, үүний 5 хувь буюу 18.48 м3 ялзмаг үүнийг 1 м3 хөрсөнд 60 кг ялзмагийн бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц 1108.8 кг болж байна.
Ез = 1108.8 х 0.9 х 0.9 х 0.7 х 0.12 х 276 = 20822 төгрөг
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.2-д хөрсөнд учирсэн хохирлыг хөрсний экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол нь 20822 х 3 = 62466 төгрөг болно / Жаран хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа /
Гурав Хууль бус ашиглалтаас газрын хэвлийд учирсан хохирол, эвдрэлд орсон газар нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.
Байгаль орчны эвдэрсэн газрын хохирлыг тооцохдоо БОАЖЯ-ны сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар тушаалын Хууль бус үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлалыг үндэс болгов
Хууль бус ашиглалтаас газрын хэвлий. нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардал экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов
Б Аринуболдын хууль бус ашиглал^ыч явцад 3696 м3 газар. шороо, элс хайрга нэрвэгдэн дээрх хэмжээний газрыч төлөв байдап өөрчлөгдсөн байна. Үүнийг дүүргэн нөхөн сэргээлт хийх зардлыг оруулан дараах байдлаар тооцов.
1м3 орон зайд үүссэн экологийн хохирлыг тооцохдоо нөхөн сэргээптийн ажлын зардпын үнэпгээг хэрэглэсэн болно. Энэ нь тусгайлан хөрс шорооны овоолгоос хайрга, шороог эксковатороор ухаж ачин, автосамосвалаар тээвэрлэн авчирч хууль бус ашиглалтанд өртөгдсөн орон зайг дүүргэн бульдозероор түрж тэгшлэх ажлын зардал тусгагдсан.
Нөхөн сэргээлт хийхэд гарах зардап болон дүүргэлг хийх зардлыг үндэс болгон ухаж ачих, тзэвэрлэх, түрж тэгшлэх, дүүргэлт хийх зардлуудыг дараах байдлаар тооцоолов
Үүнд 1.0 м элс хайрга шороог ухаж ачих зардал 180 төг, тээвэрлэх зардал 50 төг, түрж тэгшлэх зардал 220 төгрөг байна.
Тэгвэл 1.0м3 нөхөн дүүргэлт хийх зардал: 180 + 50 + 220 = 450төг/мЗ болно гэвэл нийт хууль бус ашигпаптаас учирсан хохирлыг энэ үнэлгээгээр тооцов.
X = 3696 м1 / 450 = 1663200 төгрөг болж байна
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи- эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул газрын хэвлийд учирсан хохирол нь 1663200 х 2 = 3326400 төгрөг болно / Гурван сая гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуу /
Дөрөв Ургамлын сан хөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
Хүдэр сумын Цагаан зүрийн голын дагуух газрын ургамал нөмрөгийн экологи- эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг байгаа материалдаа тулгуурлан талбайд бэлчээрлэх малын тоо /даац/, түүнээс ашиглах ашиг шимийн үзүүлэлтээр тооцов
Б.Ариунболдын хууль бус ашиглалтын үед ашиглалтанд өртөгдсөн талбайн хэмжээ 0.12 га
Дээрх тэлбайд зуны дээд овсний ургац 2600 кг/га.
Нийт ургац 0 12 х 2600 кг/га =312 кг болж байна.
Энэхүү өвсийг зах зээлийн нөхцөлд борлогдож байгаа үнээр тооцож үзвэл 25 кг жинтэй 1 боодол өвс 7500 төгрөг буюу 1 кг өвс 300 төгрөг болж байна.
Дээрх талбай дахь ургамлын сан хөмрөгийн хохирлыг зах зээлийн үнээр тооцвол.
312 х 300 төг = 93600 төгрөг
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4 3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи- эдийч засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 93600 х 5 = 468000 төгрөг болно / Дөрвөн зуун жаран найман мянга/
Тав. Хуупь бус олборлолтонд ашигласан усны экологи эдийн засгийн үнэлгээг тооцох боломжгүй байна.
Зургаа. Ойн сан хөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох боломжгүй байна.
Б Ариунболдын хууль бус ашиглэлтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (62466 + 3326400 + 468000)
3856866 нийт (Гурван сая няйман зуун тавин зургаан мянга найман зуун жаран зургаа) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.
7.Байгаль орчин. түучий баялагт учруулсан шууд хохирол болон бусад хууль бус үйл ажилпагаачы улмаас БО-ны алдагдсан тэнцэл, байгапийн баялгийг нөхөн сэргээхэд цаашид гарах зардлыг уг асуулгын 6 дахь асуулгад тооцсон болно.
8.Б Ариунболдын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 3.856.866 нийт (Гурван сая найман зуун тавин зургаан мянга найман зуун жаран зургаа) төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-51 дүгээр тал/
2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайланд: /хх-ийн 63 дугаар тал/
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, төгрөгөөр | Нийт үнэ, төгрөгөөр | Тайлбар |
| 1 | Doosan DX 300 LC маркийн эксковатор | Ш | 1 | 20.000.000 | 20.000.000
| Үзлэг хийх явцад уг эксковтаор нь асахгүй моторын сааталттай оношлогоонд орж засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байв. |
| 2 | Алт угаах төхөөрөмж | Ш | 1 | 6.000.000 | 6.000.000 | Гар аргаар хийсэн хуучирсан цагт 30м куб шороо угаах чадалтай бага оврын алт угаах төхөөрөмж |
| 3 | Цахилгаан гарагч мотор |
Ш
| 1 | 4.000.000 | 4.000.000 | Хуучин |
|
| Нийт дүн |
|
| 30.000.000 | 30.000.000 |
|
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 41 дүгээр тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 52,68-70 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 76-77 дугаар тал/
Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 80-81 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 дугаар тал/
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-119 дүгээр тал/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 120-124 дүгээр тал/
Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 125-128 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д Б.Ариунболд нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг Хүдэр сумын нутагт орших “Цагаан зүрийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль эклогид 3.856.866 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ариунболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Б.Ариунболдын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 3.856.866 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль экологид 3.856.866 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Ариунболд нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ариунболд нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболдын гэмт үйлдэлдээ ашигласан Doosan DX 300 LC маркийн 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 55-31 УБ улсын дугаартай эксковатор, гараар хийсэн 6.000.0000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж, 4.000.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор зэрэг нь шүүгдэгч Б.Ариунболдын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигч өмчлөгч нарт олгож, тэдгээрийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Бэрхээгийн Ариунболдыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Бэрхээгийн Ариунболдыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболдыг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболд уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Б.Ариунболд энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар Doosan DX 300 LC маркийн 55-31 УБ улсын дугаартай 20.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, гараар хийсэн 6.000.0000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж, 4.000.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор зэргийг битүүмжлэлээс чөлөөлж эксковаторыг Улаанбатар хот Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо 511 дүгээр байрны 1501 тоотод оршин суугч Ээжүү овогт Пүрэвийн Гүндэгмаад /ЙЮ77021002/, алт угаах төхөөрөмж, цахилгаан моторыг хууль ёсны өмчлөгч нарт олгож, шүүгдэгч Б.Ариунболдоос 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
8.Шүүгдэгч Б.Ариунболдод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ