Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 84

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                    Т.Нансалмаа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Ариунзаяа

 Хохирогч                                            М.Ганчимэг

 Нарийн бичгийн дарга                    Б.Баярдэлгэр нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Нарантуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002920222 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар  төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 155 тоотод оршин суудаг, Сонсголын 60 хувийн алдагдлаар группэд байдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Ял шийтгэл хүлээж байгаагүй, Боржигон овогт Хандсүрэнгийн Нарантуяа /РД:МЮ-67111401/   

        

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Х.Нарантуяа нь өөрийгөө их мөнгөний өв залгамжлагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж бусдыг хуурч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Ганчимэгээс 13.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.Одончимэгээс 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар хүлээн авч бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Нарантуяа нь өөрийгөө их мөнгөний өв залгамжлагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж бусдыг хуурч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Ганчимэгээс 13.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.Одончимэгээс 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар хүлээн авч бусдыг залилсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.Нарантуяа гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Х.Нарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... М.Ганчимэг, М.Одончимэг нараас авсан мөнгөө цааш нь хүнд дамжуулан өгсөн. Энэ мөнгийг төлж барагдуулна. Миний буруу...” гэх мэдүүлэг

 2.Хохирогч М.Ганчимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “..Сургуулийн амралт эхэлчихсэн байсан. 2017 оны 4 дүгээр сараас би хувийн эмнэлэгт ээлжийн сувилагч хийж байсан. Х.Нарантуяа эгч тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Аав маань 2017 оны 8 дугаар сарын 4-нд өнгөрөөд би ажилдаа 8 дугаар сарын 20-н гаргаад үндсэн ажилдаа орсон. Тэр хугацаанд оройн цагаар давхар ээлжийн ажил хийж байсан. Х.Нарантуяа эгч надад “нэг санал байна Сэлэнгэд хоёр гуравхан хүнд л өгмөөр байна. Улаанбаатар хотод нэг багш найздаа цуг ажилладаг 4 хүнд 50 сая төгрөг гаргаж өгчхөөд ирлээ. Чи миний дансанд мөнгөө хийгээд би чиний мөнгөнд хүрэхгүй. Чи хүүтэй мөнгө аваад өгсөн ч болно. Би хүүг нь төлнө. Дээр нь би дахиад чамд хүүгүй мөнгө зээлнэ. 3 сая төгрөг өгвөл 30 сая төгрөг, 5 сая төгрөг өгвөл 50 сая төгрөг өгнө” гэж хэлээд надаас тухайн үедээ мөнгө авсан. Би аавыгаа өнгөрөхөөс өмнө Солонгос улсын виз мэдүүлсэн байсан. Аавыг өнгөрсний маргааш нь виз зөвшөөрөгдөөд гарсан байсан.  Тэгээд явахаа больё гээд байж байтал хүүхдүүд “явчхаад ир” гээд би 2017 оны 10 дугаар сард явсан. Явахаасаа өмнө Х.Нарантуяа эгчийн нөхөр дээр нь очсон. Тэгтэл “чи хэнд өгснөө мэдэж байгаа юм уу? өгсөн хүнээсээ ав” гэсэн. Тэгсэн дараа нь Х.Нарантуяа эгч нөхөр мэдээд намайг зодсон. Чи хүн амьны хэрэг хийлгэх гэлээ гээд би дахиж хэлж чадаагүй. Тэгээд араас явуулна гэхээр нь би Солонгос ниссэн. Нисэхээсээ өмнө урьд нь Х.Нарантуяа эгчид мөнгө авч өгөхийн тулд н.Нараа гэдэг эгчээс 15 хувийн хүүтэй 4 сая төгрөг авсан. Тэгтэл нөгөө хүн маань мөнгөө нэхээд ажил дээгүүр ирнэ. Дээрээс нь онгоцны буудал дээр очно шүү гээд би ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч 4800,000 төгрөг өгсөн. Уг нь 5 сая төгрөг өгөх байсан юм. Тэгээд надад олдсон нь гээд 4,800,000 төгрөг өгсөн үлдэгдэл 200,000 төгрөгөндөө одоо хүүгийн хүү бодоод намайг шүүхэд өгнө гээд явж байгаа гэсэн. Х.Нарантуяа эгчээс би зөвхөн үндсэн мөнгөө л авъя гэж байна. одоо хоёр жил гаран болчихлоо. Хүүхдийнхээ утаснаас над руу хүүхдийнхээ өмнөөс мессеж хүртэл явуулдаг байсан. тэр мессеж нь одоо надад байгаа. Махны н.Сэлэнгэ гэдэг дүү нь бас “одоохон өгөх гэж байна. Одоо боллоо” гээд байнга хэлдэг. Хүүхдүүдтэй нь холбоо барья гэхээр “хүүхэд дарамтлах гэлээ” гээд халдаадаггүй. Энэ байдлаас болж би ээжийнхээ тэтгэврийг авчхаад хоолгүй хонуулж байсан. Шүүх хурал битгий болгоочээ гэж хүртэл хэлж үзсэн. Одоо зөвхөн мөнгөө л авмаар байна. …” гэх мэдүүлэг

  3.Хохирогч М.Ганчимэгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Нарантуяа эгчтэй ярилцахдаа “би түрээсийн орон сууц барих гэж байгаа юм, суурийг нь босгосон байгаа” гэж хэлтэл Х.Нарантуяа эгч “тэгвэл миний дүүд мөнгө хэрэгтэй юм байна, үнэхээр чи орон сууц барих гэж байгаа бол эгч нь чамд нэг юм хэлье. Эцэг маань саяхан нас барсан надад 4 тэрбум төгрөгийн өв залгамжилж авсан. Эгч нь буян хийе гэж бодож байгаа, Цагаан сараар хөгшчүүдэд их буян болсон, сая Улаанбаатар хотод 4 багш миний дансанд тус бүрдээ 5 сая төгрөгийг байршуулж 3 сарын дараа би тэд нарт тус бүрд нь 50 сая төгрөгийг өгчихөөд ирлээ, чи эгчийнхээ дансанд 5 сая төгрөгийг байршуулвал 45 хоногийн дараа 700.000.000 сая төгрөг өгнө гэж хэлэхээр нь би итгээд энэ тухайгаа өөрийн найз Жавзаад хэлээд би 10.000.000 сая төгрөг, Жавзаа 3.000.000 сая төгрөгийг хэвтэж байсан тасагт нь Жавзаа бид хоёр цуг очиж бэлнээр өгсөн. Тухайн үед мөнгөө бэлнээр өгөхдөө ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөнгө өгсөн, авсан гэсэн бичиг хийгээгүй. Х.Нарантуяа эгч итгэлцэл дээр бүх юм болно гэж хэлсэн. Тэгээд 45 хоногийн дараа миний мөнгийг өгөхгүй шалтаг шалтгаан яриад байхаар нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Жавзаа бид 2 13.000.000 сая төгрөгийг Х.Нарантуяад бэлнээр өгсөн. Ямар нэгэн дансанд байршуулаагүй. Би мөнгөө нэхэж залгаж, мессеж хүртэл бичдэг. Надад бичсэн мессеж, ярьсан яриаг хураасан бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

  4.Хохирогч М.Одончимэгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Замын-Үүд сумын Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламж барьцаалсан зээлээр 4.200.000 төгрөг аваад 3.000.000 төгрөгийг 4 хувааж Х.Нарантуяагийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш бид хоёр хоорондоо мессеж бичиж 2017 оны 10 дугаар сарын 01-нээс хойш би “эгчээ нөгөө мөнгөө  юу болсон бэ?” гэж асуухад “болох гээд байна” гэж жил гаран болж одоог хүртэл өгөөгүй байгаа. Мөнгөө нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

  5.Гэрч Д.Жавзандуламын 2018 оны 09 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...М.Ганчимэг бид 2 түүний ажиллаж байгаа эмнэлгийн хажуу талын хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тасагт орсон. Тэнд 2 эмэгтэй хүн байсан. Түүний хажууд хэвтэж байсан хүнийг М.Ганчимэг Х.Нарантуяа гэж танилцуулаад өв залгамжлагч гэж хэлсэн. Тэгсэн чинь Х.Нарантуяа өөрийгөө “хятад хүний хүүхэд, манай аав их хэмжээний мөнгөтэй хүн байсан, энэ бичиг баримт намайг өв залгамжлагч гэдгийг батална” гэж хэлж байсан. Тэр өдөр 2017 оны намар санагдаж байна...Хэд хоногийн дараа М.Ганчимэг надад “би Х.Нарантуяад 13,000,000 төгрөг өгөх гэсэн юм, надөд мөнгө дутаад байна,чамд хэдэн төгрөг байна. Байгаа мөнгөө өгөөд энэнд оролцоод хувь нэмэр болгоод өг. Энэ хүн өв хөрөнгө залгамжилж аваад надад 800,000,000 төгрөг өгнө гэсэн. Би чамд тэр мөнгөнөөсөө өгнө” гэж хэлсэн. Надад мөнгө алга гэж хэлээд яг мөнгө Х.Нарантуяад өгөхөд нь өөрийн 220,000 төгрөгийг нэмж өгсөн. Би М.Ганчимэгийг хэдэн төгрөг өгч байгааг мэдээгүй. Надад мөнгөө 2 хувааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/   

  6.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 10 дугаар тал/

  7. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-73 дугаар тал/

  8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 74-76 дугаар тал/

  9.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 78-79 дүгээр тал/

 10.Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 80-82 дугаар тал/

 11.Зээлийн гэрээ /хх-ийн 86-87 дугаар тал/

 12. Цахим шуудангаар харилцсан баримт /хх-ийн 88-96 дугаар тал/

 13.Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 99 дүгээр тал/

 14.Дансны хуулга /хх-ийн 121 дүгээр тал/

 15.Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 128 дугаар тал/

 16.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр тал/ зэрэг болно.

 

  Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

  Шүүгдэгч Х.Нарантуяа нь өөрийгөө их мөнгөний өв залгамжлагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж бусдыг хуурч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Ганчимэгээс 13.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.Одончимэгээс 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар хүлээн авч бусдыг залилсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.  

  Шүүгдэгч Х.Нарантуяагийн гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

   Шүүгдэгч Х.Нарантуяагийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М.Ганчимэгт 13.000.000 төгрөгийн, М.Одончимэгт 3.000.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

   Шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогч М.Ганчимэгт 4.000.000 төгрөг төлснийг 16.000.000 төгрөгөөс хасч үлдэх 12.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгуулахаар тогтов.

   Энэ хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Х.Нарантуяагийн өмчлөлийн 20.6936400 төгрөгийн үнэ бүхий 000092691 тоот гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 155 тоот хаягтай Г-1317001142 дугаарт бүртгэгдсэн 2145,1 метр кв газар, 0000103344 дугаартай гэрчилгээтэй, нэг хүний өмч мөн тоот хаягт байрлах Ү-1317007142 дугаарт бүртгэгдсэн 108 м кв талбайтай хувийн сууцыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дугаар зүйлдүүдэд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж уг үнийн дүнгээс банкны барьцааны төлбөрийг хасч үлдэх үнийн дүнгээс 12.000.000 төгрөг гаргуулан хохирогчоор тогтоогдсон М.Ганчимэгт 9.000.000 төгрөгийг, хохирогч М.Одончимэгт 3.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч нарын нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээнд дүйцэхүйц хэмжээний хөрөнгийг битүүмжлэн ирүүлсэн боловч банкны зээлийн барьцаанд байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ялыг оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Учир нь: Шүүгдэгч Х.Нарантуяа нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж мэдүүлэг, тайлбар өгч байгаа боловч энэ нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязрааглах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан байна.

  Гэвч шүүгдэгч Х.Нарантуяа нь “...хохирогч нарын нэхэмжилж буй хохирлыг нөхөн төлнө, охиноороо зээл авахуулж барагдуулна” гэсэн мэдүүлэг өгч байгааг хохирогч нарын хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

  Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг ойлголт нь хохирогч нарын нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийн хэмжээтэй хөрөнгийг өөрийн дансанд байршуулсан, эсхүл тийм хэмжээний хөрөнгө мөнгөтэй болохоо нотлох баримтуудаар баримтжуулан шүүхэд ирүүлсэн байхыг  ойлгох юм.

  Энэ хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Х.Нарантуяагийн өмчлөлийн 20.6936400 төгрөгийн үнэ бүхий 000092691 тоот гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 155 тоот хаягтай Г-1317001142 дугаарт бүртгэгдсэн 2145,1 метр кв газар, 0000103344 дугаартай гэрчилгээтэй, нэг хүний өмч мөн тоот хаягт байрлах Ү-1317007142 дугаарт бүртгэгдсэн 108 м кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн ирүүлсэн боловч энэ нь банкны барьцааны хөрөнгө болох нь Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад илэрсэн болно.          

 

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Х.Нарантуяа нь сонсголын бэрхшээлийн улмаас группт байдаг боловч энэ нь хорих ял эдлэхэд харшлах шалтгаан болохгүй гэж шүүх үзсэн болно.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Нарантуяад оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.  

  Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.