Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 93

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

 Улсын яллагч               Т.Нансалмаа

 Нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ж.Пүрэвсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931000720089 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 48 дугаар байр 21 тоотод оршин суух, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Автын спортын олон улсын хэмжээний мастер цолтой, урд ял шийтгэлгүй, Нойров овогт Жигжидсүрэнгийн Пүрэвсүрэн /РД:ЧИ64081978/

        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Пүрэвсүрэн нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 15 дугаар байрны 15 тоотод айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Уранчимэгийн эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Пүрэвсүрэн нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 15 дугаар байрны 15 тоотод айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Уранчимэгийн эрх чөлөөнд халдан улмаар хамар толгойн тус газарт цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал , тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Пүрэвсүрэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:        

Шүүгдэгч Ж.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар суманд ирсэн байсан. Том ахындаа ирж золгосон юм. Том хүн хүүхэд нийлсэн 10 гаруй хүн 4 машинтай явж байсан. Ахынд байхдаа эхнэртэйгээ маргалдаж, эхнэр маань намайг элдвээр хэлээд байсан учраас тэсэлгүй цохиод авсан. Дүү маань намайг салгаад аваад гарсан, гаднаас орж ирээд явахаар бэлтгэж байхдаа мөн дахин маргалдаж эхнэрийнхээ хүүрэн тус газарт цохиж гэмтээсэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Уранчимэгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сүхбаатар сум руу 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед очсон. Ингээд айлд зочлуулаад хоорондоо юм ярьж сууж байгаад 08-ны үүрээр 05 цагийн үед амрах гээд би орон дээр гараад хэвтсэн. Тэгтэл манай нөхөр Ж.Пүрэвсүрэн “..энэ дандаа ингэж дургүй хүргэж байдаг пизда” гэж хэлээд над руу дайрсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандан архи уухаараа дандаа ингэж хэрүүл үүсгэж байдаг юм бэ, 30 жил намайг ингэж тамлаж байна гэх мэтээр хэлж хэрэлдсэн. Тэгтэл манай нөхрийн дүүгийн эхнэр Бямбаа нөхрөө элдвээр хэлдэг бузрын авгай гэж хэлээд давшилж эхэлсэн. Тэгэхээр нь би чамд хамаа байхгүй чи дуугай бай гэж хэлээд мөр рүү нь 2 удаа түлхсэн. Тэгтэл Бямбаа чамайг ална гээд босоод ирсэн. Тэгтэл нөхрийн дүү Баасансүрэнгийн нөхөр Ш.Энхжаргал босч ирээд дагз руу гараараа 2 удаа цохиод шалан дээр унагаасан. Би тэр үед бага зэргийн согтолттой Тэгээд босоод ирсэн чинь нөхрийн дүү Ж.Гантөмөр, Саранцэцэг 2 гарч ирээд салгасан. Тэгтэл Ш.Энхжаргал, Баасансүрэн, Бямбаа, Ж.Пүрэв-Очир нар хүүхдүүдээ аваад явах үед манай нөхөр гэрт орж ирээд хамар руу гараараа 1 удаа цохичхоод нөгөө хэдтэйгээ яваад өгсөн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дүгээр тал/

Гэрч Ш.Энхжаргалын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…би дуу чимээнд унтаж чаддаггүй бөгөөд болохоор 2 чихэндээ хөвөн хийгээд унтаж байгаад хүн орилж хашгирах дуунаар сэртэл миний хажууд унтаж байсан хүүхдүүд сэрчихсэн байсан. Тэгтэл Ш.Уранчимэг уусан архиндаа согтоод тэнд байсан бүх хүмүүс рүү орилж хашхирч байсан. Тэгээд би Ш.Уранчимэгт хандаж чи болиоч ээ анх удаа айлд ирж байж агсам согтуу тавьж болохгүй шүү дээ, наад үйлдлээ зогсоогооч ээ гэж хэлтэл Ш.Уранчимэг над руу хандаж “..Чи юу юм бэ? Чи ч залуудаа архи их уудаг байсан байсан биз дээ..” гээд орилж хашхирч дайраад байсан. Ш.Уранчимэг тухайн үед хоёр гартаа цайны домбо, халуун сав хоёр барьчихсан ийш тийшээ савчиж хөдөлгөөд өөрийгөө энд тэндээ цохиод байсан. Тухайн үед Пүрэв-Очирын эхнэр болох Бямбаа Ш.Уранчимэгт хандаж “..та болиоч ээ “ гэж хэлтэл муу бүдүүн тарганаар нь дуудаж доромжлоод байсан. Ш.Уранчимэг ер нь тэнд байсан бүх хүмүүс рүү дайрч давшлан доромжлоод байсан. Би тэнд байсан эхнэр хүүхдүүдээ явъя гээд хүүхдүүдээ хувцаслаж аваад гарсан. Манай хүргэн Отгонбаатар, охин Халиунаа нар замдаа Ж.Пүрэвсүрэн ахыг Жавхлант суманд Жаргал ахын гэрт хүргэж өгөөд араас ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар тал/

Гэрч Ж.Пүрэв-Очирын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай ах Ж.Пүрэвсүрэн, түүний эхнэр Ш.Уранчимэг нар нь согтуугаар хоорондоо маргалдаж улмаар Ш.Уранчимэг нь маш муухай үгээр тэнд байсан бид нар болон нөхөр болох Ж.Пүрэвсүрэнг онцгойлон хэлж доромжилж байсан. Ш.Уранчимэгийн согтолтын зэрэг маш өндөр өөрөө хөл дээрээ зогсож чадахгүй гартаа барьсан зүйлээр бусдыг цохих гэж оролдоод өөрийгөө цохиж байсан. Би Ш.Уранчимэгийг Ж.Пүрэвсүрэн ах болон бусад хүмүүст цохиулахгүй гэж хамгаалан их зууралдаж хамгаалж ноцолдсон. Ш.Уранчимэг, Ж.Пүрэвсүрэн нар хоорондоо хэрэлдэж, маргалдаж байгаад зууралдаж бие биенийхээ гараас татаж чангаах асуудал бол байсан харин хэн нэгэн, цохих зодох асуудал бол намайг байхад гаргаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

Гэрч С.Отгонбаатарын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Ш.Уранчимэг эгч Ж.Пүрэвсүрэн ахтай хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Хэрүүл маргаан ойролцоогоор 10 минут орчим үргэлжилсэн байх, тэгээд тэр хоёрыг маргалдаад чанга чанга хашхираад байхаар нь Ж.Пүрэв-Очир ах Ж.Пүрэвсүрэн ахыг аваад Ж.Эрдэнэбилэг ахын гэрээс гарсан. Тэгтэл Ш.Уранчимэг эгч тэнд байсан хүмүүс рүү ерөнхийдөө агсарч дайрч эхэлсэн. Ш.Уранчимэг эгч зочны өрөөний орон дээр  гарч гүйн хананы тавиур дээр байсан хуучны монгол домбо гартаа барьж хүмүүс рүү цохих гэж дайраад л байсан. Тэгээд тэнд байсан Ж.Пүрав-Очир ахын эхнэр Бямбаа эгч Ш.Уранчимэг эгчид хандан та болиоч айлд байж ийм явдал гаргахаас ичээч гэсэн утгатай зүйл хэлтэл нуруу руу нь 2 удаа гараараа цохисон. Тэрнээс өөр хэн нэгэн Ш.Уранчимэг эгчийг зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2153 дугаартай:

“...1Ш.Уранчимэгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн тохой, шуу, баруун, зүүн гарын бугуй, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар тал/

Ял шалгах хуудас /хх-ийн 46 дүгээр тал/

Цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51-52 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Пүрэвсүрэн нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 15 дугаар байрны 15 тоотод айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Уранчимэгийн эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Ж.Пүрэвсүрэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Ж.Пүрэвсүрэнгийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.Уранчимэгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн тохой, шуу, баруун, зүүн гарын бугуй, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.  

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

                                                                                                                                 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

          

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Пүрэвсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч Ш.Уранчимэг хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Пүрэвсүрэнгийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Пүрэвсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч   энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Нойров овогт Жигжидсүрэнгийн Пүрэвсүрэнг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Нойров овогт Жигжидсүрэнгийн Пүрэвсүрэнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ж.Пүрэвсүрэнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Пүрэвсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан Ж.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан Ж.Пүрэвсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ