| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/00835/И |
| Дугаар | 210/МА2026/00259 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2026/00259
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08794 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******өд холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 282,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах гаргаж өгнө гэж тохиролцож нийт 340,000,000 төгрөгийг түүний эзэмшлийн “Хаан банк” ХК дахь ******* тоот дансанд, хамт ажилладаг *******д 50,000,000 төгрөгийг тус тус өгсөн.
1.2.Гэвч ******* нь хэлж тохирсоны дагуу адууны махыг гаргаж өгөөгүй бөгөөд сүүлд цагдаагийн байгууллагад хандахад ******* 50,000,000 төгрөг, ******* нь 45,000,000 төгрөг, сүүлд нэмж 12,100,000 төгрөгийг тус тус буцаан өгсөн ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 282,900,000 төгрөгийг өгөөгүй байна.
Иймд *******өөс үлдсэн 282,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1.*******оос *******ийн “Хаан банк” ХК-ийн дансанд 340,000,000 төгрөг орсон нь үнэн. Гэвч энэ цаг хуацаанд бие биеэ таьдаггүй байсан.
2.2.Тухайн мөнгийг *******ийн данс руу шилжүүлэх болсон шалтгаан нь гэрчээр дуудаад олдоогүй ******* гэдэг хүнтэй холбоотой. Хариуцагч нь өөрийн дансаар авсан ч тухайн мөнгийг ашиглаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
2.3.Хэрэгт авагдсан эрүүгийн журмаар шалгасан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч нарын өгсөн мэдүүлгээр тухайн мөнгийг хэн захиран зарцуулсан нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, *******ийн “Хаан банк” ХК-ийн тоот дансаар, ******* болон нар мөнгө шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн 2010002490301 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэгдэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн баримт авагдсан. Иймд ******* нь энэ хэргийн хариуцагч биш гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 232,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,572,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 1,322,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.******* нь нэхэмжлэгч *******той адууны мах гарах талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, адууны мах гаргах асуудлыг *******той *******, *******, нар нь тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******ийн дансаар 340,000,000 төгрөг орсон. Энэхүү дансаар орсон мөнгийг *******ийн нэрлэн заасан дансанд шилжүүлж ******* бэлнээр авч, *******өд өгсөн талаар дараах баримтууд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гэрчээр өгсөн *******ийн мэдүүлэг, /1хх 38-41/ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, /1хх 42-45/ 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1хх 68-70/ мөн өдөр ийн яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх 72-74/, *******ийн дансаар орсон мөнгийг , нар нь авч, залилсан талаар нотлох баримт хангалттай байсан учир Хан-Уул дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Уг хэргийг эрүүгийн журмаар шалгасан бол энэхүү 340,000,000 төгрөгийг , нар нь төлж барагдуулах цаашлаад ял шийтгэл авах байсан боловч нэхэмжлэгч ******* ямар ч учир, шалтгаангүй гомдлоосоо татгалзсан.
4.2.Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 4.3-д хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс тус хэргийн жинхэнэ хариуцагч нар болох , нарыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
4.3.*******ийн шаардаад байгаа мөнгийг аваагүй талаар гэрч , ******* , ,, нарын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1421 дугаар , нарын “зээлийн гэрээ” буюу хүчин төгөлдөр хэлцэл, /1хх 52-53/ “ны” ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20/470 дугаар тодорхойлолт, /1хх 54-55/ , нарын мөнгө хүлээлгэж өгч, авсан гарын үсэг зурсан тодорхойлолт, /1хх 82-83/ *******ийн гаргаж өгсөн дансны хуулгууд зэргээр нотлогдсон. ******* нь дээрх шардаад байгаа мөнгийг өөртөө аваагүй байтал анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэн зөвөөр үнэлээгүй.
4.4.*******өөс 95,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байтал анхан шатны шүүх энэ дүнг хасаж тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл 340,000,000-45,000,000-12,100,000-95,000,000=187,900,000 төгрөг болж байна.
Нөгөө талаас хэрэгт авагдсан нотлох баримтаар 340,000,000 төгрөг нь *******ийн дансаар орсон боловч энэхүү мөнгийг ,, ******* нар нь “адууны мах гаргаж өгнө” гэж авсан талаарх баримтууд тодорхой харагдаж байгаа. ******* нь дээрх мөнгийг өөртөө авч захиран зарцуулаагүй, "" ХХК-д ажиллаж байгаагүй, гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан *******өөс 232,000,000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд ******* нь үндэслэлгүй хөрөнгөжөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.******* гэх хүн нь квот гаргаж өгнө гэж хэлсэн ба үүний улмаас энэ хэрэгт нэр дурдагдсан хүмүүстэй хамтран залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагчаар татагдсан. Тухайн үед нэхэмжлэгч ******* нь олон хүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдлээр шоронд явуулахгүйгээр иргэний журмаар шийдүүлье гэж гуйсных нь дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаах хүсэлтийг өгснөөр тус хэрэг хаагдсан. нь өөр үйлдлийн улмаас хорих ангид ял эдэлж байгаа. Гэтэл ******* нь *******ын сайхан сэтгэлийн хүчинд иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүлэх болсон бөгөөд 4-5 жилийн хугацаанд уг хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулж байна.
5.2.Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд *******ийн данс руу мөнгө шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог. Тухайн дансны эзэмшигч ******* бөгөөд өөр хүн захиран зарцуулах эрхгүй байсан. ******* өөрийн дансанд орж ирсэн мөнгийг руу 280,000,000 төгрөгийг шилжүүлсэн бол бид тухайн хүнийг хамтран хариуцагчаар татах боломжтой байсан.
5.3. Монгол Улсад байхгүй бөгөөд хариуцагч тал гэрчээр асуулгах хүсэлтээ хангуулахын тулд 1 жил 6 сарын хугацаа зарцуулсан. Шүүх хүсэлтийг хангахын тулд бүх процесс ажиллагааг хийсэн. ******* нь руу их хэмжээний мөнгө шилжүүлээгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа тус мөнгийг захиран зарцуулсан гэж маргадаг боловч нотолж чадаагүй.
5.4.Хариуцагч нь өөрийн дансанд орж ирсэн мөнгийг бага хэмжээгээр гүйлгээ хийж захиран зарцуулж, дур мэдэн автомашин худалдаж авсан. Ямар нэгэн гэрээний харилцаа байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа учраас ******* мөнгөө төлөх ёстой. ******* нь т тухайн мөнгийг өгсөн тохиолдолд өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэр, магадлалыг баримталж оос мөнгөө гаргуулах эрх нь нээлттэй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 282,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “...хариуцагч *******өөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах гаргуулах зорилгоор 340,000,000 төгрөгийг түүний эзэмшлийн “Хаан банк” ХК дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс 57,100,000 төгрөг буцааж авсан. Үлдэх мөнгийг буцаан гаргуулна. ...” гэж,
хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 340,000,000 төгрөг өөрийнх нь дансанд шилжиж орж ирсэн боловч энэ мөнгө яагаад өөрийнх дансанд орж ирснийг мэдэхгүй, үүнийг өөрөө захиран зарцуулаагүй, ... зарцуулсан, түүний нэрлэн заасан дансанд шилжүүлдэг байсан. ...” гэж тус тус тайлбарлажээ.
4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигч маргаагүй. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******ийн эзэмшлийн, “Хаан банк” ХК дахь ******* тоот дансанд 340,000,000 төгрөгийг “махны үнэ” утгатайгаар шилжүүлсэн. /1хх-4/
5.2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 2010002490301 дугаар прокурорын тогтоолоор “иргэн ******* нь БНХАУ руу адууны мах гаргах зөвшөөрөл квот гаргуулахаар *******ийн “Хаан банк” ХК дахь ******* дугаарын данс руу 340,000,000 төгрөгийг, *******ы “Хаан банк” ХК-ийн дугаарын данс руу 50,000,000 төгрөг шилжүүлснийг нь шилжүүлэн авч, “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1265 дугаар прокурорын тогтоолоор дээрх хэрэг бүртгэлийн 2010002490301 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.
5.3.Нэхэмжлэгч *******ын гаргасан дээрх гомдлыг эрүүгийн журмаар шалгаж байх явцад хариуцагч ******* 45,000,000 төгрөг, Г.Ганзориг 12,100,000 төгрөг нийт 57,100,000 төгрөгийг буцаан өгсөн. /1хх-38-41/
6.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.
6.1.Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2010002490301 дугаар тогтоол, хэрэг бүртгэлтийн 20100002490301 дугаартай хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн гэрч гийн мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******, нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл болон шүүхэд гаргасан талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах гаргах талаар буюу хэлэлцэн тохиролцсоны дагуу 340,000,000 төгрөг шилжээгүй, харин ******* нь тай уг асуудлаар хийсэн тохиролцооны дагуу 340,000,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Мөн дээрх баримтаас үзвэл хариуцагч ******* нь өөрийн дансанд шилжиж ирсэн 340,000,000 төгрөгийг ямар учиртай болохыг мэдээгүй гэж дүгнэх боломжгүй.
6.2.Түүнчлэн, хариуцагч *******ийн эзэмшлийн “Хаан банк” ХК-ийн ******* дугаартай дансанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны 340,000,000 төгрөгийн орлого орж, 2019 оны 23 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 340,049,500 төгрөгийн зарлагын гүйлгээг хийхдээ ******* гэх утгыг илэрхийлээгүй, дийлэнх мөнгөн хөрөнгө нь “АТМ буцаан олголт” гэх утгаар зарлагадаж гарсан байна. Тэрээр тухайн мөнгөн хөрөнгийг *******ийн хэлснээр шилжүүлж байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө хариуцагчид гэрээ, хэлцлийн дагуу шилжээгүй, хариуцагч тухайн мөнгөн хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал болон хөрөнгийг өөртөө үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй зэргийг дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч *******өөс 232,900,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6.3.Түүнчлэн анхан шатны шүүх Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *******ын өгсөн гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Тодруулбал, гэрч *******ын мэдүүлэгт “...надад Отгонтөгс, Ганзориг хоёр авсан Ланд 200 машинаа 123 сая төгрөгөөр зарсан гээд надад 95,000,000 төгрөг буцааж өгсөн байгаа. Би одоо *******аас 50,000,000 төгрөг, үлдсэн 245,000,000 төгрөгийг Отгонтөгс, Баярсайхан хоёроос авах хэрэгтэй байна. ...” гэснээс дүгнэвэл ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед 95,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******од өгсөн гэж дүгнэнэ.
Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 282,900,000 /340,000,000-45,000,000-12,100,000/ төгрөгөөр тодорхойлсныг анхан шатны шүүх дээрх мэдүүлгийг үндэслэн 50,000,000 төгрөгийн хасаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.
Иймд хариуцагчийн “нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээс 95,000,000 төгрөгийг хасах байсан” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заасан. Уг зохицуулалтаас үзэхэд өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар оролцдог бөгөөд хэнийг хариуцагчаар тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар *******ийг тодорхойлсон энэ тохиолдолд хариуцагчийн “хариуцвал зохих этгээдээр өөр хүнийг тодорхойлох байсан” гэх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч тал энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08794 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,572,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Б.АЗБАЯР