Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00294

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18468 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/05064 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2025/00057 дугаартай магадлалаар “*******” ХК, *******, ******* нараас 11,602,525,368.19 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “*******” ХК-ийн өмчлөлийн, үл хөдлөх эд хөрөнгүүд болон *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, , хаягт байрлах, 305 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн эзэмшлийн, ******* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, хаягт байрлах, 1020 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

3.1.Дээрх шүүхийн шийдвэрийг “*******” ХК, *******, ******* нар  сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/17159 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 192/ГХ2025/01925 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүсгэжээ.

3.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, , хаягт байрлах, 305 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн эзэмшлийн, ******* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, хаягт байрлах, 1020 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25360676/28 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 25360676/31 дугаартай тогтоолоор хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоосон.

3.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулахад талууд үнийн санал гараагүйн улмаас шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.Шинжээч “” ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, , хаягт байрлах, 305 м.кв талбайтай, конторын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 726,375,201.33 төгрөг, ******* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, хаягт байрлах, 1,020 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 2,541,311,830.11 төгрөг, нийт 3,267,687,000 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад хүргүүлж, хариуцагч байгууллагаас үнэлгээний талаарх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгджээ. Дээрх ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

4.1.Шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай танилцаж, хөрөнгийн зориулалт, хийц, ашиглалтад орсон хугацаа, байршил, дэд бүтэц зэргийг үндэслэн зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, дээрх үзүүлэлтээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.2.Түүнчлэн, нэхэмжлэгч тал хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй.

5.1.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШЗ2025/81173 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.

Тус хэргийг хянан хэлэлцэх 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс анхан шатны шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т заасныг зөрчөөгүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

5.2.Мөн эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн 2 гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэрчээр асуух нь тус хэрэгт хамааралгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ГЭРЭЛТУЯА

 

                                  ШҮҮГЧИД                                       Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                          Б.АЗБАЯР