Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 371

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багт оршин суух Урианхай овгийн Жанцангийн Галбадрахын /РД: ДБ59021115/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Ж.Галбадрах нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ж.Галбадрах нь 1959 оны 02 сарын 11-нд Говь-Алтай аймгийн Дарив сумд төрсөн. 1974 оны 03 сараас 1978 оны 03 сарыг дуустал Дарив сумд эвлэлийн илгээлтээр малчин, 1985 оны 09 сараас 1990 оны 09 сарыг дуустал Баян-Уул сумд Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ахлагчаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил дутсан учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1974 оны 03 сараас 1978 оны 03 сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дарив сумд малчин, 1985 оны 09 сараас 1990 оны 09 сарыг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ахлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Галбадрахын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Ж.Галбадрах нь 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Жавхлант бригадад малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ахлагчаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 118, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 360 дугаартай лавлагаанууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 728895 дугаартай бат илэрхийлэх, фото зураг,
Гэрч Х.Эрдэнэмөнхийн “...Намайг 1987 оны 06 сарын 28-нд ажилд ороход Ж.Галбадрах Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ажилчин байсан. 1990 оны 05 сарын 04-нд анги татан буугдах хүртэл ажилласан. Татан буугдсаны дараа Ундрал хэрэглээний хоршоо болж өөрчлөн байгуулагдахад би эмнэлэгт ажилд орж Ж.Галбадрах хоршоонд ажиллаад үлдсэн. Хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй байна. Энэ зураг 1988 онд манай нөхөр бид хоёрын хурим болох үеэр авахуулж байсан зураг байна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ж.Галбадрахыг 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Жавхлант бригадад малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ахлагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 
Харин 1974 оны 03 сарын 01-ний өдрөөс 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Дарив сумд малчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ахлагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан Ж.Галбадрахын 199204 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд цалингийн бичилт  хийгдээгүй, зөвхөн сар бүр 1 төгрөгийн татварын бичилт хийгдсэн байх тул дээрх хугацаанд ажилласан болохыг нотлохгүй байна гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Урианхай овгийн Жанцангийн Галбадрахыг 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Жавхлант бригадад малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ахлагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1974 оны 03 сарын 01-ний өдрөөс 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Дарив сумд малчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадын ахлагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Галбадрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ