| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00596/и |
| Дугаар | 00631 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 00631
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 6 дугаар баг, 12-29 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ81102909, Савар овогтой Чулуунбаатарын Мөнхзулд холбогдох,
162000199098 тоот “Зээлийн гэрээ”-г цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 8.918.601,74 төгрөг, зээлийн хүү 2.029.274,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144.739,50 төгрөг, нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 11.095.615,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ч.Мөнхзул нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 162000199098 тоот зээлийн гэрээ байгуулан 11.580.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1,6 хувийн, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд цалин, 2010 онд авсан 2 хаалгатай хөлдөөгч зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 8.918.601,74 төгрөг, зээлийн хүү 2.029.274,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144.739,50 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгчтэй байгуулсан 162000199098 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 8.918.601,74 төгрөг, зээлийн хүү 2.029.274,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144.739,50 төгрөг, нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 11.095.615,8 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь Увс аймаг дахь Төрийн банкнаас цалингийн зээл болох 11.095.615,80 төгрөг авсан бөгөөд уг зээлээ 2016 оныг дуустал төлж барагдуулах болно. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үлдсэн зээлээ хийх болно. Заасан хугацаандаа мөнгөө төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Мөнхзулын гаргасан хариу тайлбартай танилцлаа. Дээрх хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Ч.Мөнхзулаас 162000199098 тоот “Зээлийн гэрээ”-г цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 8.918.601,74 төгрөг, зээлийн хүү 2.029.274,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144.739,50 төгрөг, нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 11.095.615,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Мөнхзул нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 11.095.615,80 төгрөгийг 2016 оныг дуустал хугацаанд төлж барагдуулахаар буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үлдсэн зээлээ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.Мөнхзул үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.480 төгрөгөөс 96.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 96.240 төгрөгийг, хариуцагч Ч.Мөнхзулаас 96.240 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны “162000199098 тоот “Зээлийн гэрээ”-г цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 8.918.601,74 төгрөг, зээлийн хүү 2.029.274,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144.739,50 төгрөг, нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 11.095.615,8 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Мөнхзул 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 192.480 /нэг зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийн тал хувь буюу 96.240 /ерэн зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 96.240 /ерэн зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгийг, хариуцагч Ч.Мөнхзулаас 96.240 /ерэн зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА