Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00644

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхим хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001017, регистрийн 2556375 дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй, 

       Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ88021719, Борлууд овогтой Ядамсүрэнгийн Цэвэгмэдэд холбогдох,

          2030000582 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.470.496,11 төгрөг, зээлийн үндсэн хүү 10.261.087,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.052.217,46 төгрөг, нийт 25.783.800,85 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны  4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь Я.Цэвэгмэдтэй 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2030000582 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14.900.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17 дугаар гудамжны 8 тоотод байрлах, гэрчилгээний 000464151, нэгж талбарын 8516002794 дугаар бүхий эзэмших эрхтэй, 856,6 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Ssangyong truck 39-52 УВА улсын дугаартай, аралын KPFAC8CJ1RP000035 дугаартай, ачааны автомашин, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 11 тоотод байрлах 8 ханатай, иж бүрэн тавилгатай монгол гэр зэргийг барьцаалсан. Зээлдэгч Я.Цэвэгмэд нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй ба үндсэн зээлд 1.429.503,89 төгрөг, зээлийн хүүнд 1.075.520,88 төгрөгийг төлсөн. Иймд зээлдэгч Я.Цэвэгмэдээс үндсэн зээлийн үлдэгдэл 13.470.496,11 төгрөг, зээлийн үндсэн хүү 10.261.087,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.052.217,46 төгрөг, нийт 25.783.800,85 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Я.Цэвэгмэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Капитал банкнаас уг зээлийг авсан нь үнэн ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулахад татгалзах зүйлгүй. Мөн Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага ихсэх болон багасах үед уг шаардлагыг би бүрэн хүлээн зөвшөөрөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч  Я.Цэвэгмэдэд холбогдуулан 2030000582 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.470.496,11 төгрөг, зээлийн үндсэн хүү 10.261.087,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.052.217,46 төгрөг, нийт 25.783.800,85 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Я.Цэвэгмэд нь Капитал банктай 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2030000582 тоот зээлийн гэрээ байгуулан, 14.900.000 төгрөгийг сарын 2,40 хувийн, жилийн 28,80 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулах зориулалтаар авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-5А тоотод байрлах 39-52 УВА улсын дугаартай, аралын KPFAC8C11BP000035 дугаартай ачааны автомашин, мөн хаягт байрлах 8 ханатай, иж бүрэн тавилгатай Монгол гэр, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-08 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 00464151 гэрчилгээний, 8516002794 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Цэвэгмэд нь Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлсэн байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286.869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Цэвэгмэдээс 286.869 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Капитал банкны “2030000582 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.470.496,11 төгрөг, зээлийн үндсэн хүү 10.261.087,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.052.217,46 төгрөг, нийт 25.783.800,85 /хорин таван сая долоон зуун наян гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Цэвэгмэд бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286.869 /хоёр зуун наян зургаан мянга найман зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Цэвэгмэдээс 286.869 /хоёр зуун наян зургаан мянга найман зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА