| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2019/0677/Э |
| Дугаар | 676 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 676
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,
улсын яллагч Д.Агар
хохирогч Б.А,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Сайн Монгол сервис “ХХК-нд механикч ажилтай, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт Сонгинайохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Одонт 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000/, Мойлт овогт Жанцангийн Ж.Г холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Ж.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.16 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Үүсгэн” ХХК-ны хашаан дотор Хьюндай Старекс маркийн 40-64 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн бурууг зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэв.
Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэг: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Залуу хүүхдийг заавал торны цаана суулгах гэх юм алга гэв.
Хавтаст хэргээс:
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6/
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55/
Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 45 минутын үед би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Их Үүсгэн ХХК-ны хашаан дотор дүүгийнхээ Т.Приус маркийн 87-75 УБУ дугаартай машины хажууд зогсож байхад тэр компанийн хашаан дотор саарал өнгийн Старекс маркийн машин доороо тойроод яваа харагдсан. Тэгж байгаад нөгөө машин граж руу орж яваа харагдсан тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө машин гражаасаа гарч ирэнгүүтээ миний хажууд зогсож байсан машиныг чиглэж ирээд зүүн хаалгыг нь мөргөнгүүт машин хажуу тийш савж миний хөлийг замын хашлагатай хавчиж мөргөсөн. Энэ үед надтай хамт явж байсан дүү Цэнгүүнбаяр миний хавчигдсан хөлийг татаж гаргасан. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг 45 минутын үед би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Их үүсгэн” ХХК-ны хашаан дотор өөрийн 87-75 УБУ дугаартай машины хажууд зосгож байхад тэр компанийн хашаан дотор саарал өнгийн Старекс маркийн машин нэг доороо олон дахин тойроод яваа харагдсан. Тэгж байгаад нөгөө машин граж руугаа буцаад орж яваа харагдсан тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө машин гражаасаа гарч ирэнгүүтээ миний машин руу чиглэж ирээд машины зүүн хаалга урд крыло руу мөргөөд цаашаа яваад байшингийн хана мөргөөд зогсож байгаа харагдсан. Миний машиныг мөргөхдөө машины хажууд зогсож байсан манай ах Б.Аын хөлийг замын хашлагатай хавсарч мөргөсөн байсан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ө.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийнхөө Х.Старекс маркийн 40-64 УНУ дугаартай машиныг найз Ж.Гэд засуулах гэж түлхүүрийн хамт хүлээлгэж өгсөн. Тэр осол болдог өдрийн орой Ж.Гийн ажилладаг газрын дарга над руу утасдаж чиний машиныг Ж.Г жолоодож яваад компанийн хашаан дотор зогсож байсан Т.Приус маркийн машин мөргөөд бас хүн гэмтээсэн байна гэж хэлсэн. Ж.Гэд гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг 45 минутын үед би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Их үүсгэн” ХХК-ны хашаан дотор Т.Приус маркийн 87-75 УБУ дугаартай машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байхад уг байгууллагын хашаан дотор саарал өнгийн Х. Старекс маркийн машин эргэж тойроод яваад байсан. Тэгээд нөгөө машин баахан эргэж тойрч явж байснаа нэг мэдсэн миний сууж байсан машины зүүн урд талыг ирж мөргөснөө цаашаа яваад цаад талд байсан засварын газрын байшингийн ханыг мөргөж зогссон. Энэ үед машины хажууд зогсож байсан 2-3 хүн машин ойртон ирэхийг харангуутаа тал тал тийшээ болж холдсон харин ганцхан Б.А гэдэг хүн холдож амжилгүй машинд хөлөө мөргүүлсэн байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5504 дугаартай дүгнэлтэнд: Б.Аын биед баруун тавхайн эрхий хурууны үзүүрийн шивнүүр ясны хугарал, баруун тавхайн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 46/ гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6002 дугаартай дүгнэлтэнд: Б.Бын биед умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 51/
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд: Уг автотээврийн хэрэгслийн урд тоормосны хүчний зөрүү техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, хойд тоормос зогсоогүй, зүүн болон баруун гар талын их гэрлийн холын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, баруун гар талын урд дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй, нэг тэнхлэг дээр марк, хээ, хэмжээ өөр өөр дугуй тавьсан, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдсан, зүүн гар талын урд крыло хонхойсон, зүүн гар талын урд дохионы гэрлийн тогтоогч шинж хугарсан, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын их гэрлийн шинж хугаран тогтоогч панель дотогшоо чихэгдсэн, баруун гар талын дохионы гэрлийн бүрхүүл шил хагарсан, баруун гар талын их гэрлийн холын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын дохионы гэрлийн чийдэн асахгүй, капот баруун гар талын булан хэсэгтээ дотогшоо нугларсан, урд буфер зүүн гар талын булан доод хэсэгтээ хагарсан, урд буфер баруун гар талын булан доод хэсэгтээ хагарсан, баруун гар талын урд крыло хоошоо хуниралдан чихэгдсэн, хойд буфер зүүн болон баруун гар талдаа хагарсан, хойд салхины шилний шил арчуур байхгүй, баруун гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн, улсын дугаарын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй, тос гоожилттой, явах анги, жолооны механизмын эд анги баруун гар талын доод гарыг армутурын төмөр тавьж бэхэлж гагнасан, зүүн гар талын босоо тэнцүүлэгч хөдөлгөөнтэй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. том гоожилттой явах анги, жолооны механизмын эд анги баруун гар талын доод гарыг армутурын төмөр тавьж бэхэлж гагнасан, зүүн гар талын босоо тэнцүүлэгч хөдөлгөөнтэй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Зүүн болон баруун гар талын их гэрлийн холын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдсан, зүүн гар талын урд крыло хонхойсон, зүүн гар талын урд дохионы гэрлийн тогтоогч шинж хугарсан, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын их гэрлийн шинж хугаран тогтоогч панель дотогшоо чихэгдсэн, баруун гар талын дохионы гэрлийн бүрхүүл шил хагарсан, баруун гар талын их гэрлийн холын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын дохионы гэрлийн чийдэн асахгүй, капот баруун гар талын булан хэсэгтээ дотогшоо нугларсан, урд буфер зүүн гар талын булан доод хэсэгтээ хагарсан, урд буфер баруун гар талын булан доод хэсэгтээ хагарсан, баруун гар талын урд крыло хоошоо хуниралдан чихэгдсэн, хойд буфер зүүн болон баруун гар талдаа хагарсан, хойд салхины шилний шил арчигч байхгүй, баруун гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн, улсын дугаарын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй, тос гоожилттой, явах анги, жолооны механизмын эд анги баруун гар талын доод гарыг армутурын төмөр тавьж бэхэлж гагнасан, зүүн гар талын босоо тэнцүүлэгч хөдөлгөөнтэй зэрэг эвдрэл гэмтэл нь уг осолд нөлөөлөх боломжгүй.
Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан байгаа нь - жолооч зам онохгүй байх, түлш зарцуулалт ихсэх, автотээврийн хэрэгсэлд шарвалт үүсэх, зам дугуйн барьцалдалд багасч, дугуйн хээ жигд бус элэгдэх зэргээр нөлөөлөх боломжтой тул тухайн замын нөхцөл байдлаас шалтгаалж уг зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлснийг бид тодорхойлох боломжгүй.
Зүүн болон баруун гар талын их гэрлийн холын тусгалын чадал муу ойр дээрээ тохиргоо алдагсан нь тогтоогч шинж нь хугарч унжсан, баруун гар талын их гэрэл дотогшоо чихэгдсэн нь тухайн зам тээврийн осол хэрэг болоход үүссэн эвдрэл гэмтэл нь их гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна. Зүүн баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ муу байгаа нь жолоочийн үзэгдэх орчинд сөргөөр нөлөөлдөг боловч тухайн зам тээврийн осол гэгээтэй үед болсон тул уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй.Нэг тэнхлэг дээр марк, хээ, хэмжээ өөр өөр дугуй тавьсан нь зам дугуйн барьцалтад сөргөөр нөлөөлөх, шарвалт үүсэх бөгөөд тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.
Хойд тоормос зогсоогүй нь автотээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлөх боловч тухайн орчны замын гадаргуу нойтон, хуурай, шороо, асфальтан гадаргуугаас хамаараад тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд урд дугуйн тоормос зогсож байна. Хойд дугуйн тоормос зогсоогуй. Тухайн автотээврийн хэрэгслийг өргүүр дээр өргөж үзлэг хийх явцад тоормосны системээс шингэн гоожсон зүйлгүй, унаж үзлэг хийхэд накладка чахарсан дуу гараагүй чухам юу нь хэжээ яаж эвдэрснийг нь бид тогтоох боломжгүй. /хх-ийн 62/ гэсэн дүгнэлт,
Мөрдөгчийн магадлагаанд: Х.Старекс маркийн 40-64 УНУ дугаартай машиныг жолоодож явсан Ж.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг, 3.7а Жолоочид дараах зүйлийг хориглоно. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 73/ гэсэн дүгнэлт,
Яллагдагчаар Ж.Гийн мөрдөн байцаалтанд:2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 45 минутын үед би ажлынхаа газрын гражнаас найзынхаа Х.Старекс маркийн 40-64 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодоод гарсан тэгээд байгууллагынхаа хашаан дотор машиныг нь шалгах гэж тойрч явсан. Тэгж тойрч байхдаа гражийн хажууд зогсож байсан Т.Приус маркийн машины зүүн урд талыг мөргөсөн. Тэр машиныг мөргөх үед уг машины хажууд зогсож байсан хүний хөл нь гэмтсэн байсан. Учир нь Т.Приус машин хажуу тийш болж цаад талд зогсож байсан хүний хөлийг байшинтай хавчиж гэмтээсэн байсан. /хх-ийн 89/ гэсэн мэдүүлэг болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн нь багажаар 2.16 болохыг тогтоосон баримт /хх-ийн 15/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ж.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Г 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.16 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Үүсгэн” ХХК-ны хашаан дотор Хьюндай Старекс маркийн 40-64 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Аын”... машин хажуу тийш савж миний хөлийг замын хашлагатай хавчиж мөргөсөн...” иргэний нэхэмжлэгч Ц.Б.Аын“... Миний машиныг мөргөхдөө машины хажууд зогсож байсан манай ах Б.Аын хөлийг замын хашлагатай хавсарч мөргөсөн байсан...” иргэний нэхэмжлэгч Ө.Агийн“...Ж.Г жолоодож яваад компанийн хашаан дотор зогсож байсан Т.Приус маркийн машин мөргөөд бас хүн гэмтээсэн байна гэж хэлсэн...” иргэний нэхэмжлэгч Б.Бын: “...Б.А гэдэг хүн холдож амжилгүй машинд хөлөө мөргүүлсэн байсан...” гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 6002, 5504 дугаартай дүгнэлтүүд, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ж.Гийн “...Т.Приус машин хажуу тийш болж цаад талд зогсож байсан хүний хөлийг байшинтай хавчиж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг нь давхар батлагдсан тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Ж.Гийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч,
шүүгдэгч Ж.Гийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ц.Б.А“...Ж.Гээс хохиролд 1500.000 төгрөг авсан .. гомдол саналгүй гэж, иргэний нэхэмжлэгч Ө.А “...Ж.Гэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Баас“...хэрэгт хохиролтой холбогдох баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд эмчилгээний зардлаа биеийн байдлаас хамаарч гаргана” гэж, иргэний нэхэмжлэгч Ц.Б.А: “...Ж.Г нь хохирол барагдуулсан тул гомдол саналгүй гэж тус тус тэмдэглэснийг үндэслэн Ж.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож
харин иргэний нэхэмжлэгч Б.Б хохиролтой холбогдох баримтаа бүрдүүлэн иргэнжий журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс, шүүгдэгч Ж.Гийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ж.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч Ж.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэв.
Шүүхээс Ж.Гэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Ж.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан тул түүний В,С,D,E ангиллын №196827 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй.
Ж.Г шүүхийн дуудсан цагт буюу товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр цагдан хоригдсон бөгөөд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ